


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 5 дугаар сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2008 он, №21)
1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-ийн хэлэлцэнэ. гэснийг мэдээлнэ. гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-ын аливаа гэснийг хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг батлагдсан өдрөөс буюу 2008 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
