


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
("Төрийн мэдээлэл", 2016 он, №28)
1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3 дахь заалтын “сайд” гэсний дараа ”, дэд сайд” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
