Хэвлэх DOC Татаж авах

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН

 ТУШААЛ

2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр            Дугаар А/38        Улаанбаатар хот    

 

Тушаалд нэмэлт оруулах тухай

            Нотариатын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсэг, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх заалтад заасныг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

            1.Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 123 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нотариатын үйлчилгээний хөлс, зардал”-ын Дөрөв дэх хэсэгт дор дурдсан агуулгатай заалт оруулсугай.

            “2.2.Мэдүүлэг гаргагчийн хүсэлтээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг илгээх, бүртгүүлэхэд зуучлах – 20.000”

2.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

            САЙД                           Ц.НЯМДОРЖ