


2019 оны 06 сарын 06 өдөр |
Төрийн ордон, Улаанбаатар хот |
1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт, 6.5 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/6 дугаар зүйлийн 6.1.1 дэх заалт:
“6.1.1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 25-29 дүгээр зүйлд заасан нийтлэг үүрэг;”
2/6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэг:
“6.5.Авлигаас урьдчилан сэргийлэх талаар аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 30, 31 дүгээр зүйлд заасан эрх, нийтлэг үүргээс гадна дараах үүрэг хүлээнэ:
6.5.1.төрийн бус байгууллага гишүүнийхээ ёс зүйн дүрмийг баталж, үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангаа ил тод мэдээлж байх;
6.5.2.хувийн хэвшлийн байгууллага үйл ажиллагааныхаа ёс зүйн зарчмуудыг тогтоож, дагаж мөрдөх.”
Хэвлэх2 дугаар зүйл.Энэ хуулийг Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
