


МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2020 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Дугаар А-113 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ҮНЭТ ЦААСНЫ
ЭРСДЭЛЭЭР ЖИГНЭХ ХУВИЙГ ӨӨРЧЛӨХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1. 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.2 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам-ын 1 дүгээр хавсралтын Б.I.11 дэх хэсэг, 2 дугаар хавсралтын А.5 дахь мөрөнд дараах заалтыг нэмсүгэй.
а/ 1 дүгээр хавсралтын Б.I.11 дэх хэсэгт: “11.11. Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаас, эрсдэлээр жигнэх хувь "0”.
б/ 2 дугаар хавсралтын А.5 дахь мөрөнд: Монгол Улсын Хөгжлийн банкны үнэт цаас 2.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т үүрэг болгосугай.
ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
