Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 11 сарын 12 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

   АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР

НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН

   ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

            1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэг:

“2.1.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Гаалийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”

2/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

“6.2.Энэ хуулийн 6.1-д заасан хорио цээрийн хяналт, шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.”

3/27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэг:

“27.1.Эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг гаалийн байгууллага олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “хилийн боомт, гүний гаалийн дэргэдэх мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын” гэснийг “гаалийн” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, 12.2, 12.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2, 29.1.5 дахь заалт, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн “улсын мэргэжлийн хяналтын” гэснийг “гаалийн” гэж, 7 дугаар зүйлийн гарчиг, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн “Улсын мэргэжлийн хяналтын” гэснийг “Гаалийн” гэж, 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсгийн “улсын мэргэжлийн хяналтын төв” гэснийг “гаалийн” гэж, 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтын “мэргэжлийн хяналтын” гэснийг “улсын” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна” гэснийг, 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтын” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Г.ЗАНДАНШАТАР