Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 01 сарын 31 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

  КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“7.2.Энэ хуулийн 7.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд Төсвийн тухай болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрөөр заасан бол энэ хуулийг дагаж мөрдөнө.”

Хэвлэх

2 дугаар зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтын “нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр” гэснийг “нэгдсэн төсвийн нийт зарлагын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр төсөв хооронд, ” гэж, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “2022 оны 06 дугаар сарын 30-ны” гэснийг “2022 оны 12 дугаар сарын 31-ний” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Г.ЗАНДАНШАТАР