Хэвлэх DOC Татаж авах

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 17 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Авлигын эсрэг хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн “төр, байгууллага, хувь хүний нууцын тухай” гэснийг “Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “хувь хүний нууцад хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хувь хүний нууцын тухай5” гэснийг “хүний хувийн мэдээлэлд хамаарах бөгөөд түүнтэй холбогдох асуудлыг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” гэж, 12.3 дахь хэсгийн “Хувь хүний нууцын тухай” гэснийг “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай” гэж, 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь заалтын “төр, байгууллага, хувь хүний нууцыг” гэснийг “төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээллийг” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                                                                          Г.ЗАНДАНШАТАР