МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 сарын 29 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

  КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН

  ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

  ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ

  СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ 

  ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуульд  доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:

 

            1/7 дугаар зүйлийн 7.1.32-7.1.35 дахь заалт:

 

“7.1.32.цар тахлын үед эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байхдаа коронавирусын халдвар авсан төрийн албан хаагчид нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох асуудлыг шийдвэрлэх;

 

            7.1.33.хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр хойшлуулшгүйгээр нэвтрүүлэх арга хэмжээг авах;

 

7.1.34.цар тахлын үед харилцаа холбоо, мэдээллийн технологи, эрчим хүч, цэвэр ус, хүнс хангамж, шатахуун түгээх газар, төрийн өмчит онц чухал болон стратегийн зориулалттай үйл ажиллагаа эрхэлдэг үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын тасралтгүй, хэвийн үйл ажиллагааг хангах арга хэмжээг авах;

 

7.1.35.цар тахлын үед амь нас, эрүүл мэнд нь хохирох эрсдэлтэй, халдварын голомтод ажил, албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчийг эрүүл мэндийн даатгалд тэргүүн ээлжид хамруулах.”

 

            2/9 дүгээр зүйлийн 9.20-9.23 дахь хэсэг:

 

“9.20.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад улсаас Монгол Улсын иргэдийг татан авах төлөвлөгөө, хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугамаар тохиролцох ажлыг зохион байгуулна.

 

9.21.Энэ хуулийн 9.18-д заасан журмыг батлахад Хүний эрхийн Үндэсний Комиссын саналыг авна.

 

            9.22.Монгол Улсын мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох зорилгоор шинээр үйлдвэрлэсэн мөнгөн тэмдэгтийг улсын хилээр саадгүй нэвтрүүлэх, тээвэрлэлтийн хэвийн нөхцөлийг хангахтай холбоотой шаардлагатай арга хэмжээг авна.

 

            9.23.Цар тахлын үед Засгийн газар, төрийн бусад байгууллага, аж ахуйн нэгжтэй цар тахлын хүрээг тогтоохтой холбоотой тоон мэдээ, мэдээллийг шуурхай солилцох журмыг Цагдаагийн төв байгууллага, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.”

 

3/10 дугаар зүйлийн 10.8-10.14 дэх хэсэг:

 

            “10.8.Энэ хуулийн 10.7-д заасан зээлийн гэрээний хугацааг сунгахад зээлдэгчийн саналыг үндэслэн банкны танилцуулсан зээлийн гэрээнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн саналыг зээлдэгч хүлээн зөвшөөрснөө энэ хуулийн 10.9-д зааснаар илэрхийлснийг банк хүлээн авснаар талууд гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсанд тооцно.

           

            10.9.Банк, эрх бүхий хуулийн этгээдээс цахим хэлбэртэй үйлчилгээнд тухайн банк, эрх бүхий хуулийн этгээдэд данстай, санхүүгийн тогтвортой харилцаа үүсгэсэн этгээдийн бүртгэлтэй баталгаат цахим шуудан, эсхүл техникийн хэрэгсэл, программ хангамж, нууцлалын шаардлага хангасан нууц үг, нууц код, тоон гарын үсэг зэргийг ашиглан гаргасан саналыг банк, эрх бүхий хуулийн этгээд хүлээн авсан бол Иргэний хуулийн 421 дүгээр зүйл, 196.1-д заасантай адилаар хэлцэл хийсэн, гэрээ байгуулсанд тооцно.

           

            10.10.Цар тахлын үед банкнаас цахим хэлбэрээр төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээл болон бусад зээлийн гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой журмыг Монголбанк батална.

           

            10.11.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8.1, 15.4-т заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.

 

            10.12.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд банкнаас харилцагчтай хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулах, хадгалуулагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болж, гэрээний хугацааг сунгахад мөнгөн хадгаламжийн хүүгийн хэмжээ нь банкуудын нийтэд зарласан хугацаатай мөнгөн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгээс хэтрэхгүй байна.

 

10.13.Санхүүгийн зохицуулах хороо эрсдэл үүссэн, зайлшгүй нөхцөл байдлын үед санхүүгийн тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилгоор Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд тусгайлан шаардлага тавьж, хязгаарлалт хийнэ.

 

10.14.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслээд өмчлөх хэлбэртэй орон сууцны өмчлөх болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр түрээслэгчийн хүсэлтээр төлбөрийн хугацааг хойшлуулах.”

 

4/11 дүгээр зүйлийн 11.1.6 дахь заалт:

 

                        “11.1.6.коронавирусын халдвар авсан, халдвар авсан байж болзошгүй иргэний хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах, иргэний хувийн болон гэр бүлийн нууцыг задруулахаас сэргийлэх, аливаа байдлаар ялгаварлан гадуурхагдах, нэр төрийг нь гутаан доромжлох нөхцөлд хүргэхгүй байх.”

 

            5/11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг:

 

“11.3.Иргэний байршил, хөдөлгөөнийг тэмдэглэх, бүртгэх зорилгоор ашиглаж буй аливаа программ болон техник хангамжийн өгөгдлийн санд цугларсан мэдээллийг зөвхөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд тараахыг хориглоно. Энэ үйл ажиллагааг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хяналт тавина.”

 

6/11 дүгээр зүйлийн 11.7 дахь хэсэг:

 

“11.7.Энэ хуулийн 11.6-д заасан хяналт тавих үйл ажиллагаанд төрийн бусад байгууллагууд дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.”

 

7/111 дүгээр зүйл:

 

 “111 дүгээр зүйл.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээ

 

111.1.Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 141 дүгээр зүйлд заасны дагуу дараах эрхийг хэрэгжүүлнэ:

 

111.1.1.албан шаардлага хүргүүлж, биелэлтийг хангуулах;

111.1.2.энэ хуулийн 111.1.1-д заасан албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллаагааг бүртгэлээс хасуулахаар холбогдох байгууллагад санал гаргах.

 

111.2.Холбогдох байгууллага энэ хуулийн 111.1.2-т заасан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын саналыг үндэслэн Барьцаалан зээлдүүлэх газрын эрхлэх чиглэл, үйл ажиллагааг бүртгэлээс хасна.”

 

8/12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэг:

 

“12.1.4.өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувийн мэдээллийг хамгаалуулах;” 

 

9/12 дугаар зүйлийн 12.5, 12.6 дахь хэсэг:

 

“12.5.Гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн эх орондоо буцаж ирэх, улсын хилээр нэвтрэх /орох/ эрхийг баталгаатай эдэлнэ.

 

 12.6.Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулж болзошгүй мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.”

 

10/13 дугаар зүйлийн 13.2.10 дахь заалт:

 

“13.2.10.энэ хуулийн 7.1.1, 8.1.8-д заасан ажиллагааны хүрээнд хийгдэх үйл ажиллагаанд Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан заавар, зөвлөмжийг баримтлах;”

 

11/13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэг:

 

“13.4.Цар тахлын халдвараар өвчилсөн, эдгэрсэн, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хүн болон хавьталд орсон хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, тэдэнд сэтгэл санааны дарамт учруулах мэдээ, мэдээлэл тараахыг хориглоно.”

 

                        12/141 дүгээр зүйл:

 

“141 дүгээр зүйл.Барьцаалан зээлдүүлэх газар болон Зээлдэгч хоорондын зээлийн гэрээний харилцааны хүрээнд авах арга хэмжээ

 

141.1.Барьцаалан зээлдүүлэх газар зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээний хүүгийн хэмжээг сарын 3 хувиас, алдангийн хэмжээг өдрийн 0.2 хувиас хэтрүүлэхгүй тооцно.

 

141.2.Барьцаалан зээлдүүлэх газар зээлийн гэрээнд энэ хуулийн 141.1-д заасны дагуу өөрчлөлт оруулах, зээлийн төлбөр, хүү төлөх хуваарийг шинэчлэн зээлдэгчид мэдэгдэх үүрэгтэй.

 

141.3.Барьцаалан зээлдүүлэх газар энэ хуулийн 141.1-д зааснаас бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно.

 

141.4.Зээлдэгч энэ хуулийн 141.1, 141.2-т заасны дагуу хөнгөлөлттэй зээлийн хүү, алданги төлөх эрхтэй бөгөөд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаалсан хөрөнгөөрөө үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй байхыг шаардах эрхтэй.

 

141.5.Зээлдэгч нь барьцаалан зээлдүүлэх газрыг энэ хуульд заасныг зөрчсөн гэж үзвэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргана.

 

2 дугаар зүйл.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “төлбөрийг” гэсний өмнө “болон дотуур байрын” гэж, 9 дүгээр зүйлийн 9.11 дэх хэсгийн “шийдвэр гүйцэтгэх” гэсний дараа “, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх” гэж, 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалтын “зээл олгох” гэсний дараа “, банкны үнэт цаас худалдан авах” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын “хандахыг хориглосон” гэсний дараа “өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалтын “гэж үзвэл” гэсний дараа “Хүний эрхийн Үндэсний Комисс болон” гэж, 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын “сахин биелүүлэх” гэсний дараа “, мэдээлэл солилцох, хамтран ажиллах” гэж тус тус нэмсүгэй.

 

            3 дугаар зүйл.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

 

 1/8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт:

 

“8.1.1.гадаад улсаас нутаг буцах хүсэлт гаргасан Монгол Улсын иргэнийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах. Тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулах.”

 

2/10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь хэсэг:

 

“10.4.Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно.

 

            10.5.Эрсдэл бүхий нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчид зориулсан түрээслэх, хөлслөх байдлаар өмчлөлд шилжих нөхцөлтэй зээлийн тусгай бүтээгдэхүүн гаргах буюу уг бүтээгдэхүүнийг санхүүжүүлэх зорилгоор хөлс, түрээсийн орлого, шаардах эрх зэрэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг нэрлэсэн үнээр худалдан авна.”

 

3/10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг:

 

“10.7.Төрөөс хэрэгжүүлж байгаа орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр энэ хуулийн 18.1-д заасан хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ.”

 

4 дүгээр зүйл.Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.20 дахь заалтын “хамгаалах байранд” гэснийг “хамгаалах байр, хамтарсан багийн үйл ажиллагаанд” гэж, 10 дугаар зүйлийн гарчгийн “болон арилжааны банкнаас” гэснийг “, Санхүүгийн зохицуулах хороо болон банк, санхүүгийн байгууллагаас” гэж, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийн “урвуулан ашиглахыг” гэснийг “ашиглах, нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээхийг” гэж, мөн зүйлийн 11.3 дахь хэсгийн дугаарыг “11.4” гэж, 11.4 дэх хэсгийн дугаарыг “11.5” гэж, 11.5 дахь хэсгийн дугаарыг “11.6” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын “үйлчилгээ” гэснийг “үйлчилгээг үнэ төлбөргүй” гэж, мөн зүйлийн 12.1.4 дэх заалтын дугаарыг “12.1.5” гэж, 13 дугаар зүйлийн 13.2.10 дахь заалтын дугаарыг “13.2.11” гэж, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн “авч болно” гэснийг “авч болох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад ашиглагддаг эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлахгүй” гэж, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсгийн “хуульд” гэснийг “хууль, Захиргааны ерөнхий хуульд” гэж тус тус өөрчилсүгэй.

 

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР