МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 12 сарын 30 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

      КОРОНАВИРУСТ ХАЛДВАР /КОВИД-19/-ЫН ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,

    ТЭМЦЭХ, НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ СӨРӨГ НӨЛӨӨЛЛИЙГ БУУРУУЛАХ ТУХАЙ

    ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

1 дүгээр зүйл.Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн “2021 оны 12 дугаар сарын 31-ний” гэснийг “2022 оны 06 дугаар сарын 30-ны” гэж өөрчилсүгэй.

 

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                              Г.ЗАНДАНШАТАР