Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2020 оны 230 дугаар

  тогтоолын хавсралт

 

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨЛСНИЙ ХЭМЖЭЭ

(2021-7-1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө)

Улсын бүртгэлийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний нэр

Үйлчилгээний хөлсний хэмжээ (төгрөг)

Нэг. Иргэний улсын бүртгэлийн

үйлчилгээ

1.1.

Төрсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох

Үнэ төлбөргүй

1.2.

Төрсний гэрчилгээ дахин олгох

10000 төгрөг

1.3.

Гэрлэсний бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох

2500 төгрөг

1.4.

Гэрлэсний гэрчилгээ дахин олгох

10000 төгрөг

1.5.

Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлд бүртгэх

2500 төгрөг

1.6.

Гэрлэлт сэргээсний бүртгэлд бүртгэх

2500 төгрөг

1.7.

Эцэг (эх) тогтоосны бүртгэлд бүртгэх

2500 төгрөг

1.8.

Үрчилсний бүртгэлд бүртгэх

2500 төгрөг

1.9.

Овог, эцэг (эх)-ийн нэр, өөрийн нэр өөрчилсний бүртгэлд бүртгэх

2500 төгрөг

1.10.

Хүйс өөрчлөгдсөний бүртгэлд бүртгэх

2500 төгрөг

1.11.

Биеийн давхцахгүй өгөгдөл (гарын хурууны    хээ)-ийн бүртгэлд бүртгэх

Үнэ төлбөргүй

1.12.

Төрсний болон гэрлэсний гэрчилгээг сольж олгох

5000 төгрөг

1.13.

Нас барсны бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгох

Үнэ төлбөргүй

1.14.

Монгол Улсын иргэний үнэмлэх анх удаа олгох болон 25, 45 насанд сольж олгох

15000 төгрөг

1.15.

Монгол Улсын иргэний үнэмлэх дахин олгох

30000 төгрөг

1.16.

Үндэсний энгийн гадаад паспорт олгох

(5, 10 жил)

27500 төгрөг

(Үйлчилгээний           хөлс-12500, бичилтийн       үнэ-15000)

1.17.

Үндэсний энгийн гадаад паспорт дахин олгох (хуудас, хугацаа дууссан тохиолдолд)

27500 төгрөг

(Үйлчилгээний           хөлс-12500, бичилтийн үнэ-15000)

1.18.

Үндэсний энгийн гадаад паспорт дахин олгох (хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд)

40000 төгрөг

(Үйлчилгээний           хөлс-25000,

бичилтийн үнэ-15000)

1.19.

Үндэсний энгийн гадаад паспортыг гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан олгох

48500 төгрөг

1.20.

Хил орчмын нутагт зорчих нэг удаагийн үнэмлэх олгох

3000 төгрөг

1.21.

Хил орчмын нутагт зорчих олон удаагийн үнэмлэх олгох

10000 төгрөг

1.22.

Нийслэлээс аймагт, нэг аймгаас өөр аймагт шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх

2500 төгрөг

1.23.

Аймгаас нийслэлд шилжин суурьших хөдөлгөөнийг бүртгэх

5000 төгрөг

1.24.

Аймаг, нийслэлийн дотор шилжин суурьших  хөдөлгөөнийг бүртгэх

1500 төгрөг

Хоёр. Хуулийн этгээдийн улсын

        бүртгэлийн үйлчилгээ

2.1.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах

10000 төгрөг

2.2.

Хуулийн этгээдийн нэр баталгаажуулсан хугацааг сунгах

15000 төгрөг

2.3.

 

Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бүртгэлийн гэрчилгээ олгох

Үнэ төлбөргүй

2.4.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ дахин олгох

88000 төгрөг

2.5.

Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газрын гэрчилгээ дахин олгох

40000 төгрөг

2.6.

Тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох

10000 төгрөг

Гурав.Эд хөрөнгийн эрхийн улсын

           бүртгэлийн үйлчилгээ

3.1.

Монгол Улсын иргэнд төрөөс үнэ төлбөргүй өмчлүүлсэн газрын эрхийг бүртгэж, гэрчилгээ олгох

Үнэ төлбөргүй

3.2.

Монгол Улсын иргэнд төрөөс худалдаж өмчлүүлсэн газрын эрхийг бүртгэж, гэрчилгээ олгох

Үнэ төлбөргүй

3.3.

Газраас бусад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд анх удаа бүртгэж,  гэрчилгээ олгох

Үнэ төлбөргүй

3.4.

Төрийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх

Үнэ төлбөргүй

3.5.

Хуулиар төрийн болон албаны нууцад хамааруулсан үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэх

Үнэ төлбөргүй

3.6.

Төрөөс үнэ төлбөргүй хувьчилсан орон сууцыг өмчлөх эрхийг бүртгэх

5000 төгрөг

3.7.

Хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг анх удаа бүртгэж, гэрчилгээ олгох

Эрхийн улсын бүртгэлд тусгах үнийн дүнгийн       1 хувь

3.8.

Эд хөрөнгийн өмчлөх эрх шилжилтийг бүртгэх

20000 төгрөг

3.9.

Гэрээ, хэлцлийн үндсэн дээр бүртгэл салгаж, шинээр бүртгэх

20000 төгрөг

3.10.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах

8000 төгрөг

3.11.

Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой дараах бусад эрхийг улсын бүртгэлд бүртгэх:

-түрээсийн гэрээ;

-сервитут;

-узуфрукт;

-усан замын тээврийн хэрэгсэл, агаарын хөлгийн санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээний эрх;

-бусдын газар дээр барилга, байгууламж барих эрх.

10000 төгрөг

3.12.

Газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэх

Үнэ төлбөргүй

3.13.

Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа (ипотек)-ны болон батлан даалтын гэрээний эрхийг улсын бүртгэлд бүртгэх

Гэрээний үндсэн үүргийн үнийн дүнгийн 0.05 хувь

3.14.

Барьцаалбар бүртгэх

3000 төгрөг

3.15.

Барьцаалбарт оруулсан өөрчлөлтийг бүртгэх

5000 төгрөг

3.16.

Гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх

5000 төгрөг

3.17.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн  гэрээг дуусгавар болгох, цуцлах

Үнэ төлбөргүй

3.18.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийх

5000 төгрөг

3.19.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн урьдчилсан тэмдэглэлийг хүчингүй болгох

Үнэ төлбөргүй

3.20.

Эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг дахин олгох (хаясан, үрэгдүүлсэн, гэмтээсэн тохиолдолд)

20000 төгрөг

3.21.

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийг хаах

Үнэ төлбөргүй

Дөрөв.Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас

    лавлагаа олгох үйлчилгээ

4.1.

Улсын бүртгэлийн лавлагаа олгох (хураангуй)

1000 төгрөг

4.2.

Улсын бүртгэлийн лавлагаа олгох (дэлгэрэнгүй)

5000 төгрөг

4.3.

Архивын баримтаас хуулбар олгох (хуудас тутам)

500 төгрөг

4.4.

Улсын бүртгэлийн цахим үйлчилгээний системээс лавлагаа олгох

Үнэ төлбөргүй