Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ТОГТООМЖИЙГ 2024 ОН ХҮРТЭЛ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Д/д

Хууль тогтоомжийн төслийн нэр

Хууль санаачлагч

Хариуцан боловсруулах байгууллага

Өргөн мэдүүлэх хугацаа

Хууль тогтоомжийн төсөл боловсруулах үндэслэл, зохицуулах харилцааны товч утга

Нэг.Хуулийн төсөл

1.1 Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

1

Кибер аюулгүй байдлын тухай

 

Засгийн газар

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

 

2021 он

““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021–2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 5.3.1-д “Мэдээллийн аюулгүй байдлын, цахим гарын үсгийн, мэдээллийн сангийн, хувь хүний мэдээллийн аюулгүй байдлын зэрэг цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг боловсруулж батлуулан, түүнтэй нийцүүлэн холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулна.” гэж, мөн 7.5-д “Төр, иргэн, хувийн хэвшлийн мэдээллийн бүрэн бүтэн, нууцлагдсан, хүртээмжтэй байдлыг баталгаажуулж, өрсөлдөх чадвар бий болгоно.” гэж, Засгийн газрын 2017 оны 47 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого”-ын 3.8.1-д “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хууль, эрх зүйн зохицуулалтын орчныг бүрдүүлэх”, 3.8.2-т “Үндэсний мэдээллийн дэд бүтцэд халдах зэрэг кибер гэмт хэрэгтэй тэмцэх чадавхыг бий болгоно” гэж тус тус заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсруулах.

2

Гүйцэтгэх ажлын тухай               /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар

2021 он

Үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор явуулж байгаа гүйцэтгэх ажлыг гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулах мөрдөн шалгах болон эрэн сурвалжлах нууц ажиллагаанаас ялгаж тодорхой болгох, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг ялгаатай байдлаар нарийвчлан хуульчлах, гүйцэтгэх ажилтны болон гүйцэтгэх ажлыг явуулдаг байгууллагатай нууцаар хамтран ажилладаг этгээдийн эрх зүйн байдлыг сайжруулах, мөн бусад хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан зарим нэр томьёог шинээр хуульчлах, хуулийн хэрэгжилттэй холбоотой гарч байгаа хуулийн давхардал, зөрчил, хийдлийг арилгах, хууль тогтоомж хоорондын уялдаа холбоог хангах, гүйцэтгэх ажил, гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих механизмыг шинэчлэх.

3

 

Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

 

 

 

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тагнуулын ерөнхий газар

2021 он

Тагнуулын байгууллага “эдийн засгийн тагнуулын ажиллагаа явуулах” үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан зарим нэр томьёог шинээр хуульчлах, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх эрх зүйн орчныг сайжруулах, мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хуульчлах, түүнчлэн чиг үүргээ хэрэгжүүлэх эрх, үүргийг нарийвчлан тогтоох, тагнуулын ажилтны алба хаахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулж, тагнуулын ажилтны нийгэм, эдийн засаг, хууль зүйн баталгааг сайжруулж, эрх зүйн байдлыг хууль тогтоомжийн өөрчлөлттэй уялдуулах.

4

Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Биеийн тамир, спортын улсын хороо

2021 он

 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны үйл ажиллагаатай холбогдсон зарим харилцааг зохицуулах, холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, салбарын хэвийн үйл ажиллагааг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

5

Цөмийн энергийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

 

Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч байх зарчимд нийцүүлэх, гадаад улсын цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахыг хориглох зохицуулалтыг тусгах.

6

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай                                  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

 

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүний эрхийн Үндэсний Комисс

2022 он

 

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн давхардал хийдэл, зөрчлийг арилгах, бусад хуулийн зохицуулалттай нийцүүлэн уялдааг хангах.

1.2.Монгол Улсын Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

7

Үндэсний их баяр наадмын тухай /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

 

 

Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

Монголын үндэсний бөх, сур харваачаас авах сэргээшийн шинжилгээ, давтан шинжилгээ, сэргээшийн хариуг нийтэд мэдээлэх, үүнтэй холбоотой гарсан гомдол, маргааныг шийдвэрлэх зохицуулалтыг олон улсын дүрэм, журамд нийцүүлэн боловсронгуй болгох, сэргээш хэрэглэсэн тохиолдолд оногдуулах хариуцлагын тогтолцоог бий болгох, Үндэсний баяр наадмын шагайн харвааг зохион байгуулах, чимэг цол олгохтой холбоотой зохицуулалт болон Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны чиг үүргийг нарийвчлан зохицуулах.

8

Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газар

 

 

Шадар сайд

 

 

 

2021 он

Чөлөөт бүсийг нээх, хаах, чөлөөт бүсийн нэгдсэн захиргаа бий болгох, дүрэм, журам батлах, холбогдох зөвшөөрөл олгох, гэрээ байгуулах, аж ахуйн нэгжийн хөнгөлөлт, чөлөөлөлт зэрэг эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

9

Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай            

Засгийн газар

Шадар сайд,Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2021 он

Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг хангах, дэмжих, эрх зүйн орчныг бүрдүүлэх.   

10

 

 

 

 

 

Зар сурталчилгааны тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

 

 

 

 

Шадар сайд

 

 

 

2021 оны    II улирал

 

 

 

 

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт шударга өрсөлдөөнд харшлах, хууль зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэх, ёс суртахуунд харшлах, хэрэглэгчийг төөрөгдөлд оруулах, хуурч мэхлэх, тэдний ашиг сонирхолд эрсдэл, хохирол учруулахуйц зар сурталчилгааг хориглох болон зар сурталчилгаанд хяналт тавихтай холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох.

11

 

Хийн хоолойн тухай

 

Засгийн газар

 

Шадар сайд

 

2021 оны   II улирал

 

Оросын Холбооны Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан байгалийн хий нийлүүлэх хоолой байгуулах төсөл хэрэгжүүлэх боломжийг хамтран тодорхойлохоор тусгасан Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын “Газпорм” НХН-ийн хооронд байгуулсан 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн Санамж бичгийн хэрэгжилтийг хангах.

12

 

 

Өрсөлдөөний тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

 

 

 

Шадар сайд, Монголбанк

 

 

2021 оны IV улирал

 

 

Аж ахуй эрхлэгч зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, өрсөлдөөнийг хамгаалах, дэмжих, өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааны эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.                                   

13

Төрийн хяналт шалгалтын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

 

Шадар сайд

 

2021 он

Иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдлаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтэд тавих хяналтыг боловсронгуй болгох.

1.3.Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын эрхлэх асуудлын хүрээнд:

14

 

 

Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай

Засгийн газар

 

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

 

 

2021 он

Дэлхийн шуудан холбооны гишүүн орны хувьд Монгол Улсын Их Хурлаар Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон баталснаар манай улсын шуудангийн салбарын тогтвортой хөгжлийг хангах, үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.

15

Хувь хүний мэдээлэл /өгөгдөл/-ийг хамгаалах тухай

 

Засгийн газар

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар

 

 

2021 оны     I улирал

 

Засгийн газрын 2019 оны 73 дугаар тогтоолоор баталсан “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн 5.2.1-д “цахим засаглалыг хөгжүүлэхэд шаардагдах хууль тогтоомжийг шинээр боловсруулж батлуулах, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах” гэж, Улсын бүртгэлийн багц хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 54 дүгээр тогтоолын 2 дахь дэд заалтад “Төрийн мэдээлэл солилцох, түүний аюулгүй байдлыг хангах, өгөгдөл хамгаалах, цахим засгийг бэхжүүлэхтэй холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой арга хэмжээг судалж танилцуулах” гэж тус тус заасныг хэрэгжүүлэх, хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор тухайн иргэний талаарх мэдээллийг  боловсруулах, дамжуулах, ашиглах, хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэх.

16

Нийслэлийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

 

Нийслэл хот нийгэм, эдийн засгийн хувьд бие даан хөгжих хөшүүргийг бий болгох, хүн амын төвлөрлийг сааруулах, нийслэлийг нэг төвт хотоос олон төвт, орчин үеийн хот болгон хөгжүүлэх, нийслэлийн дагуул хот, хаяа хот, тосгодыг хөгжүүлэх чиглэлээр холбогдох зохицуулалтыг тусгах, нийслэлийн удирдлагын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох.

17

Хувийн хэвшлийн санхүүгийн санаачилгыг дэмжих тухай

 

 

Засгийн газар

 

 

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар

2021 он

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1.14-т заасан эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжсэн бодлого, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох зорилтын хүрээнд Монгол Улсын болон гадаад улсын хуулийн этгээд, түүний нэгдэл нь өөрийн санаачилгаар концессын гэрээ байгуулах төслийн саналаа зардал, ашгийн тооцооны хамт ирүүлэхтэй холбогдсон харилцааг хуульчлах.

18

Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

2021 он

 

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын дараах эдийн засгийг сэргээх нэг чухал хөшүүрэг болох үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах эрх зүйн орчныг илүү таатай болгож сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын Монгол Улсын эдийн засаг, нийгэм дэх үр өгөөжийг нэмэгдүүлэх.

19

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

 

 

 

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар

 

2021 оны I улирал

 

Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангаж, боловсронгуй болгох, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх.

20

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг болон зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой бүрэн эрх олгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх.

21

Улс төрийн намын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

Намын чиг үүрэг, санхүүжилт, үйл ажиллагаа хууль дээдлэх зарчимд суурилсан байх, улс төрийн намын хариуцлагын тогтолцоог тодорхой болгох, сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны иргэний дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах талаарх зохицуулалтыг тусгах.

22

Улс төрийн намын санхүүжилтийн тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

Улс төрийн намын хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нийтэд ил тод байх, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг тогтоох талаар тусгах.

23

Сонгуулийн төв байгууллагын тухай

/Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

Сонгуулийн төв байгууллагатай холбоотой зарим зохицуулалтын давхардал, хийдлийг арилгах.

24

Төрийн албаны ёс зүй, сахилга хариуцлагын тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

Төрийн албаны үнэт зүйлийг тодорхойлж, төрийн албан хаагчийн баримтлах нийтлэг ёс зүйн хэм хэмжээ, албаны үүрэг болон ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн албан тушаалтан, албан хаагчид хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээг төрийн албаны ангилал бүрээр тодорхойлон зааж, хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмын талаар нарийвчилсан зохицуулалтыг тусгах.

25

Концессын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар

2022 он

Төрийн болон орон нутгийн өөрийн өмчийн эд хөрөнгийг концессын гэрээгээр хөрөнгө оруулагчид олгох уралдаант шалгаруулалт явуулах, концессын гэрээ түүнийг байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, маргаан хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох. 

1.4.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

26

Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газар

 

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021 он

Гидрофторт нүүрстөрөгч /ГФН/HFC/-ийн төрлийн бодисын импорт хэрэглээ, орлуулах бодисыг системээс юүлэх, цэвэрлэх, дахин боловсруулах, дахин цэнэглэх, засвар үйлчилгээ хийх, тоног төхөөрөмжийг суурилуулах, устгах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах.

27

 

 

Аялал жуулчлалын тухай /Шинэчилсэн найруулга/    

Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021 он

Монгол Улсын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдуулан иргэн, хуулийн этгээд хооронд үүсэх харилцаа болон төрөөс аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжихтэй холбогдсон харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

28

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай /Шинэчилсэн найруулга/                       

Засгийн газар

 

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

 

2021 он

Тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийн үйлчилгээний өгөөжийг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг тогтвортой ашиглах, нөхөн сэргээх, байгаль хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцааг Газрын тухай хуультай уялдуулах.

29

Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2021 он

 

Цэвэр усны түгээлт, хэрэглээнд хэмнэлтийн горимыг баримтлах, үйлдвэрлэлийн хэрэгцээнд саарал ус ашиглах дэвшилтэт технологийг нэвтрүүлэх асуудлыг зохицуулсан бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх.

30

Байгаль орчны тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам           

2021 он

 

Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар иргэний мэдэх эрхтэй холбогдсон зохицуулалтыг нэмэх.

31

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах тухай

Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2022 он

Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээтэй холбогдсон харилцааг зохицуулах.

32

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай          

Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам,Тагнуулын ерөнхий газар

2022 он

 

Химийн хорт болон аюултай бодисыг экспортлох, импортлох, худалдах, ашиглахад тагнуулын байгууллагын хяналт, оролцоог нэмэгдүүлэх, химийн хорт болон аюултай бодисын талаарх хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох.          

1.5.Батлан хамгаалахын сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

33

Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Батлан хамгаалах яам

2021 он

Цэргийн алба хаагчдын эрх зүйн болон нийгмийн хамгаалалтай холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгох. Түүнчлэн цэргийн албыг биеэр болон хуульд заасан бусад хэлбэрээр хаах иргэдийн хүсэл сонирхол, эрмэлзлийг нэмэгдүүлэх, хугацаат цэргийн алба хаахтай холбоотой болон хаасан иргэдэд хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг тусгах.

34

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Батлан хамгаалах яам

 

2021 он

Ахмад настны тухай хуульд заасан насны хязгаарт хамаарахгүй байгаа цэргийн тэтгэвэр авагч нас барсан тохиолдолд түүний ар гэрт оршуулгын тэтгэмж олгохтой холбогдсон эрх зүйн зохицуулалтыг тусгах.

35

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газар

Батлан хамгаалах яам, Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

2022 он

Монгол Улсаас НҮБ-ын болон олон улсын бусад ажиллагаанд оролцох төрлийг нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагааны удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, үүрэг гүйцэтгэх хугацаа, цэргийн багийг эргүүлэн татахтай холбогдсон эрх зүйн зохицуулалтыг нарийвчлан тусгаж, хуульд “Цагдаагийн баг” гэсэн нэр томьёог тодорхойлж шинээр нэмэх, цагдаагийн алба хаагч, цагдаагийн багийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох бие бүрэлдэхүүнд хамруулан тэдгээрийн гүйцэтгэх чиг үүргийг хуульчлан эрх зүйн орчныг баталгаажуулах.

36

 

 

Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Батлан хамгаалах яам

2023  он

Батлан хамгаалах тухай, Орон нутгийн хамгаалалтын тухай, Дайчилгааны тухай хуультай нийцүүлэх.

1.6.Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

37

Монгол Улсын төрийн гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангах тухай

 

 

 

 

 

 

Засгийн газар

Гадаад харилцааны яам

 

 

 

 

2021 он

 

 

 

 

Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай” 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 169 дүгээр тогтоолоор “Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журам”-ыг батлан хэрэгжүүлж байгаа хэдий ч журмын хэрэгжилт хангалтгүй байгаа тул Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2014 онд “Гадаад бодлогын шийдвэр гаргах тогтолцоог боловсронгуй болгох талаар чиглэл өгөх тухай” 06 дугаар тогтоол баталж, гадаад бодлогын нэгдмэл байдлыг хангахад шаардлагатай эрх зүйн зохицуулалт бий болгох зорилгоор Төрийн гадаад харилцааны тухай хуулийн төсөл боловсруулж Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх чиглэл өгсний дагуу гадаад бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах, төрийн захиргааны төв болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн гадаад харилцааг уялдуулан зохицуулах, хяналт тавих, тайлагнах, хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг тусгах.

38

Гадаад худалдааны тухай

                                   

 

 

 

 

 

Засгийн газар

Гадаад харилцааны яам

 

 

2021 он

 

 

 

 

 

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Гадаад худалдааны талаар төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичиг боловсруулан батлуулах, энэхүү бодлогын баримт бичгийн дагуу Гадаад худалдааны тухай хуулийн төсөл боловсруулах асуудал туссан. Олон талт гадаад худалдааг нээлттэй, чөлөөтэй байх явдлыг дэмжих, экспортын гол бүтээгдэхүүний зах зээлийг нээлттэй байлгах үүднээс олон талт болон хоёр талын чөлөөт худалдааны хэлэлцээрийг үндэсний ашиг сонирхолд нийцүүлэн байгуулах, гадаадын өрсөлдөөнд бэлэн бус байгаа болон өөрийн давуу тал болсон эдийн засгийн зарим салбар, дотоодын үйлдвэрлэлийг гадаад худалдааны хамгаалалтын арга хэрэгслээр хамгаалах зэрэг үндсэн зохицуулалтыг тусгах.

39

Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг соёрхон батлах тухай

 

 

 

Засгийн газар

Гадаад харилцааны яам

 

2021 он

 

 

 

Цөмийн зэвсэг, эсхүл цөмийн аливаа төрлийн тэсрэх төхөөрөмжийг хөгжүүлэх, турших, үйлдвэрлэх, бэлдэх болон өөр бусад хэлбэрээр худалдаж авах, эзэмших, эсхүл хадгалахыг оролцогч улс бүрд хориглосон. Түүнчлэн цөмийн зэвсэгтэй холбоотой гэрээгээр хориглосон аливаа үйлдлийг дэмжих, туслах, цөмийн зэвсгийг боловсруулахад дэмжлэг үзүүлэх, өөрийн газар нутаг дээр байршуулах, суурилуулахыг хориглосон, мөн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор бусад улстай хамтран ажиллах талаарх зохицуулалтыг тусгах.

1.7.Сангийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

40

Гаалийн тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Сангийн яам

2021 он

2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр хүчин төгөлдөр болж хэрэгжиж эхэлсэн. Монгол Улс уг хэлэлцээрт нэгдэн орж, бүрэн эхээр нь хүлээн зөвшөөрч соёрхон баталсны дагуу хэлэлцээрийн зүйл, заалтыг дотоодын хууль тогтоомжид тусгах үүрэг хүлээсэн болно. Үүний дагуу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Гаалийн тухай хуульд дээрх хэлэлцээрийн зүйл, заалтыг тусгаж, шинэчлэн найруулах.

41

Хураан авсан, битүүмжилсэн, царцаасан хөрөнгө, орлогыг шийдвэрлэх тухай

Засгийн газар

 

 

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

Терроризм, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, тэдгээрийг санхүүжүүлэх, мөнгө угаахтай тэмцэх зорилгоор эдгээр гэмт хэрэгт холбогдуулан хураан авсан, битүүмжилсэн, царцаасан хөрөнгө, орлогыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулж, эрх зүйн үндсийг тогтоох.

42

Даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2021 он

Монгол Улсад даатгалын салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, даатгалын салбарын цахимжилттай холбоотойгоор дотоодын давхар даатгагчийн эрх зүйн орчныг бүрдүүлэх, даатгуулагчийн эрх ашгийг хамгаалах, төрийн байгууллага болон даатгалын салбарын оролцогчдын хамтын ажиллагааг уялдуулах, үйл ажиллагааны зохицуулалтыг тодорхойлох, даатгалын салбарын хяналтын тогтолцоог тодорхой болгож шинэчлэх, даатгалын сангийн хөрөнгийн менежментийг дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн томоохон хөрөнгө оруулагч болоход дэмжлэг үзүүлэхэд холбогдох эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

43

Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2021 он

Хөрөнгийн зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчид ээлтэй орчныг бүрдүүлэх.

44

Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2021 он

Даатгалын төлөөлөгч, зуучлагчийн хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, даатгалын төлөөлөгчийн тусгай зөвшөөрлийн шаардлагыг хасах, даатгалын хохирол үнэлгээний эрх зүйн орчныг холбогдох хуультай уялдуулах, салбарын мэргэжлийн байгууллагын оролцоог хангах, даатгуулагч, даатгагчийн эрх ашгийг хамгаалах, тэнцвэржүүлэх хүрээнд мэргэжлийн оролцогчийн зарим үйл ажиллагааг хязгаарлах зэрэг зохицуулалтыг боловсронгуй болгох.

45

Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

2021 он

Жолоочийн хариуцлагын даатгалын үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг тодорхой болгох, Албан журмын даатгагчдын холбооны чиг үүрэг, зохион байгуулалтын тодорхойгүй байдлыг арилгах, даатгуулагч, хохирогч нөхөн төлбөрийн нэхэмжлэл гаргахад хохирол үнэлэгч заавал оролцох шаардлагыг хасаж, холбогдох авто засвар, үйлчилгээ болон эрүүл мэндийн байгууллага оролцох боломжийг бүрдүүлэх, даатгагч, даатгуулагчийн үүргийг ойлгомжтой болгох, даатгалын үнэлгээний хэмжээ, хураамж тооцох аргачлал, итгэлцүүрийг шинэчлэх.

46

Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам,  Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2021 он

Ипотекийн зээлийн багцыг үнэт цаасжуулах үйл ажиллагааны зардлыг бууруулахтай холбоотойгоор үнэт цаас гаргах үйл явцад оролцогч этгээдийн үр ашигтай байдлыг нэмэгдүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, үнэт цаас гаргагчийн ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх, бусад хөрөнгө оруулагчид ипотекийн зээлийн багц барьцаалсан үнэт цаасыг худалдан авах боломжийг бүрдүүлэх, тусгай зориулалтын компанийн эрх зүйн байдлыг олон улсын сайн туршлагад нийцүүлэх, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах харилцаанд оролцогч талуудын хооронд ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, хөрөнгө оруулагчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгох.

47

Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам

2021 он

Өрийн удирдлагын тухай хуульд заасан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх, үүргийг боловсронгуй болгох.

48

Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Сангийн  яам

2021 он

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсвийг Улсын Их Хурал хэлэлцэн батлахдаа төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр батлах, төсөв нь урт болон дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлд суурилсан байх, төсвийн хэрэгжилтэд Улсын Их Хурлаас хяналт тавих тогтолцоог боловсронгуй болгох.

49

Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

 

Сангийн яам , Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк

2022 он

Санхүүгийн түрээсийн салбарын зохицуулалтыг боловсронгуй болгох, олон улсад мөрдөгддөг санхүүгийн түрээсийн үйлчилгээний практикт нийцүүлэн санхүүгийн түрээсийн харилцааг боловсронгуй болгох, түрээсийн зүйлээс төлбөр гаргуулах ажиллагааг боловсронгуй болгосноор түрээсийн төлбөр буурах, санхүүгийн түрээсийн байгууллагууд эх үүсвэр татах боломжийг нэмэгдүүлэх.

50

Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Сангийн  яам, Санхүүгийн зохицуулах хороо

2022 он

“Нэгж эрх”, “хувьцаа” гэсэн зөрүүтэй ойлголтыг тодорхой болгох, хувийн болон хамтын хөрөнгө оруулалтын сангийн активт оруулж болох хөрөнгө оруулалтын хэрэгслийн төрлийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын сангийн удирдлага, зохицуулалтын чиг үүрэгтэй холбоотой заалтыг тусгах.

1.8.Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

51

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

2021 он

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 онд багтаан боловсруулахаар заасны дагуу төрийн өмчийн ангиллыг түүний зориулалт, шинж чанараас хамаарч зөв зохистой хийж, зориулалт тус бүрээр удирдах, захиран зарцуулах эрх, үүргийг зөв хуваарилах.

52

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

2021 он

Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-т Төрийн болон орон нутгийн өмчийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2020 онд багтаан боловсруулахаар заасны дагуу төрийн өмчит компани байгуулах үндэслэлийг тодорхой болгох, алдагдалтай ажилласан тохиолдолд хэрхэх, компанийн засаглалыг сайжруулах, төрийг төлөөлөх этгээдийг ил тод, хариуцлагатай, мэргэшсэн, хяналттай болгох.

53

Дампуурлын тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

Дампуурлын тухай хуулийг хэрэглэх, хэрэгжүүлэх явцад практикт зарим хүндрэл гарч байгаа бөгөөд уг хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийж шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдийн төлбөрийн чадвартай эсэхийг тогтоох, төлбөрийн чадваргүйдлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, төлбөрийн чадваргүйдлийн ажиллагаа эхлүүлэх, нэхэмжлэлийн шаардлага гаргах, түүнийг хангах, хэрэг гүйцэтгэгчийн эрх хэмжээ, түүнийг  томилох, чөлөөлөхтэй холбоотой зохицуулалт, үүрэг гүйцэтгүүлэгчдийн хурал, түүний эрх хэмжээ, төлбөрийн чадваргүй хуулийн этгээдийг дахин зохион байгуулах, татан буулгахтай холбогдсон харилцааны зохицуулалтыг боловсронгуй болгох. 

54

Архидан согтуурахтай тэмцэх тухай /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2021 он

Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээг бууруулах, биеэ удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон хүнд согтууруулах ундаа худалдан борлуулсан, эсхүл үйлчилснээс үүдэн гарсан хохирол, хор уршиг учирсан тохиолдолд тухайн хуулийн этгээдэд хариуцлага тооцдог байх, согтуурах донтой хүнийг эмчлэх, албадан эрүүлжүүлэх, согтууруулах ундаанаас үүдэлтэй хор уршгийг арилгах, урьдчилан сэргийлэх харилцааг зохицуулах.

55

Хууль зүйн туслалцааны тухай                         /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

2021 он

Төрөөс хууль зүйн туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэх, өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүйгээр хамрах хүрээг өргөжүүлэх.

56

Виртуал хөрөнгийн тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,    Сангийн яам, Монголбанк

2021 он

Мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, санхүүжүүлэхтэй тэмцэх зорилгоор виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх этгээдийн үйл ажиллагааг хянан зохицуулах эрх зүйн орчныг бий болгох.

57

Шүүхийн шинжилгээний тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

2021 оны     II улирал

 

Хүн амын тоо, нягтрал, гэмт хэргийн гаралт, шүүхийн шинжилгээний хэрэгцээ, цар хүрээ, шинэ төрлийн болон тусгай шинжилгээний шаардлага зэргийг харгалзан шүүхийн шинжилгээний байгууллагын тогтолцоог өөрчилж, бүтэц, бүрэлдэхүүнийг нэмэгдүүлэн эрх зүйн статусыг тодорхой болгох, шинэ төрлийн шинжилгээний зохицуулалт, итгэмжилсэн шинжээчийн эрх зүйн орчин, шүүхийн шинжилгээ хийх үндэслэл, журам, шинжилгээний онцлог, зарим төрлийн хохиролд үнэлгээ тогтоох журмын зохицуулалтыг боловсронгуй болгох.

58

Холбооны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2021 оны   II улирал

 

Холбооны төрөл, ангилал, дотоод зохион байгуулалт, удирдлага, төлөөлөл, үүсгэн байгуулагчийг тодорхой болгох, холбооны бүртгэл, хяналт, тайлагналт, ил тод байдал, татан буугдах нөхцөл, журмыг боловсронгуй болгох, төрөөс холбоонд үзүүлэх дэмжлэг, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой зохицуулалт, эдийн засгийн холбоо, мэргэжлийн холбоо зэрэг холбооны онцлог төрлийн зохицуулалтыг бий болгох.

59

Сангийн эрх зүйн байдлын тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

2021 оны    II улирал

Сангийн төрөл, ангилал, дотоод зохион байгуулалт, удирдлага, төлөөлөл, үүсгэн байгуулагчийг тодорхой болгох, сангийн бүртгэл, хяналт, тайлагналт, ил тод байдал, татан буугдах нөхцөл, журмыг боловсронгуй болгох, төрөөс санд үзүүлэх дэмжлэг, төрийн чиг үүргийг гүйцэтгүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох.

60

Нийтэд тустай үйл ажиллагааны тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 оны    II улирал

Нийтэд тустай үйл ажиллагаа, түүний төрөл, чиглэл, санхүүжилт, уг үйл ажиллагааг дүгнэх, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн чадавхыг дэмжих, тэднийг төлөөлөн төртэй харилцах ашгийн бус хуулийн этгээдийн мэдээллийн санг хөтлөх чиг үүрэг бүхий иргэний нийгмийг дэмжих зөвлөл болон иргэний нийгмийн нийтлэг хөгжил, чадавхыг бэхжүүлэх, нийтэд тустай үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилго бүхий иргэний нийгмийн хөгжлийг дэмжих санг тус тус байгуулах, тэдгээрийн эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

61

Хохирлын сангийн тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,   Улсын ерөнхий прокурорын газар

2021 оны   II улирал

Монгол Улсад гэмт хэргийн хохирол нөхөн барагдуулах үндэсний тогтолцоог бий болгох зорилгоор хохирлын санг байгуулан уг сангаар дамжуулан гэмт хэрэг, зөрчлийн хохирогчид нөхөн олговор олгох эрх зүйн боломж бүрдүүлэх.

62

Төр, сүм хийдийн харилцааны тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2021 оны   IV улирал

Төр, сүм хийдийн харилцаанаас гадна Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний эрх зүйн орчин, шашны боловсрол олгох үйл ажиллагааны зохицуулалт, шашны байгууллагын төлөөлөх этгээдийг тодорхойлох, үйл ажиллагаанд тавих хяналт, бүртгэл, зөвшөөрлийн тогтолцоо, хариуцлага тооцох механизмыг тодорхой болгож, ил тод нээлттэй байх эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

63

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

 

 

 

 

 

 

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

2021 оны IV улирал

 

 

 

 

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд болон тэдгээрийн угтвар бодисын эргэлтэд хяналт тавих эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, ял хариуцлагыг нэмэгдүүлэх, мансуурах донтой этгээдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх, эрт шатанд нь илрүүлэх, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх.

64

Шүүх байгуулах тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл

2021 он

 

 

 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс  иргэн шүүхэд хандах эрхийн баталгааг хангах, шүүгчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, шүүхийн үйлчилгээг иргэнд хүртээмжтэй хүргэх зорилгоор тойргийн зарчмаар ажиллуулах боломжийг боловсронгуй болгох.

65

Хууль тогтоомжийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

 

 

 

 

2021 он

 

 

 

 

 

 

 

“Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолоор Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газар хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг тогтоох, хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох, хэрэгжилтийн үр дагавар болон боловсруулсан хуулийн төслийн үр нөлөөг үнэлэх, зардал тооцох зэрэг аргачлалыг оновчтойгоор томьёолох, хуулийн төслийн боловсруулалтын чанарын үр нөлөөг дээшлүүлж, хуулийн төслийн төрлийг тогтоох, хуулийн албан бус орчуулга хийх зэрэг харилцааг нарийвчлан тусгах. 

66

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийг хангах тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

 

 

2021 он

 

 

 

 

““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-нд тусгагдсан төрийн цахим харилцааны эрх зүйн орчныг бүрдүүлэх, цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “e-Mongolia”-г хөгжүүлэх, иргэний мэдэх эрхийг баталгаажуулах, төрийн байгууллагын үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд ойртуулах, үйл ажиллагааны түргэн шуурхай, ил тод байдлыг хангах, төрийн байгууллага хооронд мэдээлэл солилцох боломжийг сайжруулах. Төрийн байгууллагууд өөр хоорондоо болон иргэн, хуулийн этгээдтэй цахим хэлбэрээр харилцах, үйлчилгээ үзүүлэх асуудлыг зохицуулах, цахим харилцаанд дундын байдлаар ашиглах, төрийн цахим мэдээлэл солилцох, таньж нэвтрүүлэх, цахим шуудан болон цахим баримт бичгийг солилцох, цахим архив, эргэн мэдээлэх, төрийн цахим үйлчилгээний нэгдсэн портал, иргэдийн оролцоог хангах үйл ажиллагааны эрх зүйн байдлыг тодорхойлж, төрийн мэдээллийн сан бүрдүүлэх, сангийн мэдээллийг ашиглах, төрийн байгууллагуудад ашиглаж байгаа мэдээллийн сан, систем, сүлжээний нэгдсэн бүртгэл хөтлөх, тэдгээрийг шинээр болон шинэчлэн хөгжүүлэх талаарх зохицуулалтыг бий болгох.

67

Хуульчийн эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2021 он

Хуульчийн мэргэжлийн шалгалт, эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын  хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, хуульчийн үргэлжилсэн болон  давтан сургалт, хуульчийн нийтлэг эрх, үүргийг тодорхойлж, хуульчийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц, чиг үүргийг оновчтой тодорхойлох, хуульчийн мэргэжлийн бусад байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах боломжийг бүрдүүлэх. Эрх зүйч бэлтгэх дээд боловсрол олгох сургалтын байгууллагын сургалтын хөтөлбөрийн тодорхой хувийг хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх асуудлыг тусгах замаар Монгол Улсад  эдийн засаг, бизнесийн эрх зүйн чиглэлээр хуульч бэлтгэх  нөхцөлийг бүрдүүлэх.

68

Зөрчлийн тухай  /Шинэчилсэн найруулга/

 

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

 

 

 

 

 

2021 он

 

 

 

 

 

 

 

Иргэн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах механизмыг боловсронгуй болгох, шийтгэлээс чөлөөлөх, шийтгэлийг хөнгөрүүлэх үндэслэлийг шинээр тусгах, ингэхдээ хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн зөрчлийн хувьд иргэн, хуулийн этгээдэд зөрчлийн үр дагаврыг арилгах боломжийг олгох, эрх бүхий байгууллага, прокурор, шүүхийн үйл ажиллагааны уялдааг хангах, түүнчлэн торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд  биелүүлсэн тохиолдолд шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх  нөхцөлийг бий болгоно. Түүнчлэн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн зөрчилд тооцох үйлдлийг багасгах, хуулийн давхардсан зохицуулалтыг арилгах, ерөнхий байдлаар тусгагдсан зарим төрлийн зөрчлийн үйлдлүүдийг тодорхой болгох.

69

Компанийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Санхүүгийн зохицуулах хороо

 

2021 он

Компанийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох замаар хөрөнгө оруулагчдыг татах, бизнес эрхлэгчдийн эрх зүйн орчныг сайжруулах, хязгаарлагдмал хувьцаат компани болон хувьцаат компанийн эрх зүйн зохицуулалтыг ялгамжтай зохицуулах, гүйцэтгэх удирдлагыг багаар хэрэгжүүлэх эрх зүйн орчныг нарийвчлан зохицуулах, хязгаарлагдмал хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гаргалтад тулгамдаж байгаа асуудлыг зохицуулах, хувьцаат компанийн тухайд жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн төрлийг нэмэх, төлөөлөн удирдах зөвлөл өөрсдийн үйл ажиллагааны тайланг танилцуулах зохицуулалтыг бий болгох, хувьцаа эзэмшигчдийн хурлыг цахимаар хуралдуулах талаарх зохицуулалтыг боловсронгуй болгох.

70

Эвлэрүүлэн зуучлалын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл

2021 он

 

 

Эрх зүйн маргааныг шүүхийн бус аргаар эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах.

71

Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2021 он

 

 

 

Малын генетик нөөцийн тухай, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулиуд хоорондын уялдаа холбоог хангах.

72

Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх,          Шүүхийн ерөнхий зөвлөл

2021 он

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.1-д “… иргэн, захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сайжруулах хууль, эрх зүй, зохион байгуулалтын цогц арга хэмжээг авах” гэж заасны дагуу иргэний болон захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоох, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн эрх зүйн  байдал, үйл ажиллагаатай холбогдон үүсэх харилцааг зохицуулах.

73

Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

2021 он

Шүүхийн ачааллыг үүсгэж байгаа хэрэг маргааны 20 гаруй хувийг зээлийн гэрээний маргаан эзэлдэг бөгөөд нийт гүйцэтгэвэл зохих шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримт бичгийн 74 хувийг иргэний хэргийн шүүхийн шийдвэр эзэлж байна. Шүүхийн ачааллыг болон шийдвэр гүйцэтгэл удаашралтай байдлыг бууруулах үүднээс шүүхэд хандахаас өмнө тусгай зөвшөөрөл бүхий өр барагдуулах компани аль болох талуудыг өрийн тохиролцоо хийлгэх замаар зээлийн өр төлбөрийг шуурхай гаргуулах боломжит хувилбарыг хуульчлах.

74

Эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллагын тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

 

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4-т “Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан үндэсний төвүүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны, үр ашгийг нэмэгдүүлсэн байна” гэж заасны дагуу эрх зүйч, хууль сахиулагч бэлтгэх байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

75

 

 

 

Цахим гарын үсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

 

 

 

2021 он

 

 

 

Монгол Улсын Их Хурлаас Цахим гарын үсгийн тухай хуулийг 2011 онд баталснаас хойших есөн жилийн хугацаанд 22547 тоон гарын үсэг олгогдсон байгаа нь практикт тус хуулийн хэрэгжилт хангалттай түвшинд хүрээгүй гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, цөөн тооны төрийн байгууллага цахим гарын үсгийг ашиглаж байгаа бөгөөд иргэн бүрийг тоон гарын үсэгтэй болгох ажил удаашралтай байна. Иймд нэмэлт, өөрчлөлтийн төслөөр цахим гарын үсгийг хэрэглэх эрх зүйн үндсийг боловсронгуй болгох, цахим орчинд цахим гарын үсгийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжийг сайжруулах замаар түүний хэрэглээг нэмэгдүүлэн төрийн албан хэрэг хөтлөхөд цахим гарын үсгийг ашиглах үүрэг бүхий заалт оруулах.

76

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2021 он

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “… Зэвсэгт хүчний тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд нэн яаралтай хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлэх” гэж өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Дотоодын цэргийн тухай хуульд заасан “дотоодын цэргийн штаб” гэснийг “дотоодын цэргийн командлалын штаб” болгон өөрчилснөөр Цагдаагийн ерөнхий газрын дарга бөгөөд дотоодын цэргийн командлагч нь Зэвсэгт хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан төрлийн цэргийн командлагчийн нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлж, дотоодын цэргийн анги, салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад бусад цэргийн командлалтай харилцан ажиллагааг жигдэлж, салбарын эрх зүй, дотоодын цэргийн анги, зэвсэглэл, техник хэрэгслийн хангалт, хүний нөөцийн чадавх, удирдлага, зохион байгуулалтыг дээшлүүлэх, түүнчлэн Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэсэн зохицуулалтыг хангах.

77

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар

 

 

 

 

2021 он

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Эрүүгийн хуульд зарим гэмт хэргийг шинээр тусгах, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн улмаас үүсэх гэм хорыг бууруулах чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгах, хуулиар харьяалуулсан зарим гэмт хэргийн шинжийг Зөрчлийн хуульд заасан зөрчлийн шинжээс ялгаатай байдлаар хуульчлах, нийгмийн хор аюул, үйлдэгдэж байгаа арга, хэлбэрээс хамаарч зарим гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах эрүүгийн хариуцлагыг оновчтой болгох.

78

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар

 

2021 он

Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой ахиц дэвшил багагүй байгаа боловч хуулийг боловсронгуй болгох, Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зохицуулагдаагүй орхигдуулсан зарим харилцааг зохицуулах, иргэн, хуулийн этгээдэд учирч байгаа хүндрэлийг арилгах, эрх бүхий байгууллага, прокурор, шүүхийн үйл ажиллагааны уялдааг хангахтай холбогдсон өөрчлөлт оруулах.

79

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

 

2021 он

 

 

 

Хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, иргэдийн захиргааны байгууллагад гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг богиносгох, иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг захиргааны байгууллага шийдвэрлэхдээ иргэдийн оролцоог хангах, хэрхэн шийдвэрлэх талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

80

Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

2021 он

 

 

 

 

Зохицуулагдаагүй орхигдуулсан зарим харилцааг тодорхой болгох замаар хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах. Тухайлбал, галт зэвсгийг үйлдвэрлэх, сум дахин цэнэглэхэд зөвшөөрөл олгох, түүнд тавигдах стандартыг  тодорхой болгох.

81

Арбитрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

2021 он

 

 

 

Шүүхийн тухай, Арбитрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдаа холбоог хангах, цахим хэлбэрээр арбитрын хэлэлцээр байгуулах болон арбитрын шийдвэрийг биелүүлэх, хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг бий болгох.

82

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам                       

2021 он

Цахим орчинд хүний эрхийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх.

83

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2022 он

Хэвлэл мэдээллийн хэрэгслийн өмчлөгчийг ил тод болгох, сэтгүүлчийн эх сурвалжийн нууцлалыг хамгаалах эрхийг баталгаажуулах, редакцын хараат бус байдлыг нэмэгдүүлэх, мэдээллийн хэрэгслийн бие даасан, олон ургалч байдлыг дэмжсэн бодлоготой болох, түүний хүрээнд хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хангах, ёс зүйтэй сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн өөрөө удирдах ёсны зарчмыг дэмжих хүрээнд эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

84

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,Үндсэн хуулийн цэц

 

2022 он

Үндсэн хуулийн цэцийг хараат бус, бие даасан, мэргэжлийн өндөр ур чадвар бүхий түвшинд ажиллах боломжийг бүрдүүлэх, Цэцэд хандан гомдол, мэдээлэл, хүсэлт гаргах хүрээ хязгаарыг тодорхой болгох, Цэцийг олон улсын жишгийн дагуу шүүхийн хэлбэрээр хөгжих эрх зүйн орчныг бий болгох.

85

Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай  /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам,     Үндсэн хуулийн цэц

 

 

2022 он

 

 

 

 

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль нь хэт ерөнхий, агуулгын хувьд Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуультай давхардсан зохицуулалт агуулсан, маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар зайлшгүй зохицуулах зарим харилцааг зохицуулаагүйгээс Цэцийн дүгнэлт, шийдвэрт нөлөөлж байгааг өөрчлөх, Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийг нарийвчлан зохицуулах.

86

Худалдаа аж үйлдвэрийн танхимын тухай                     /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхим

2022 он

 

Эдийн засаг, бизнесийн өнөөгийн хөгжилд Үндэсний танхим зохицон ажиллах, аж ахуй эрхлэгчдийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төрийн байгууллагад төлөөлөн илэрхийлэх, эдийн засаг, аж ахуйн зохистой орчныг бүрдүүлэх.

87

Мөрдөх албаны тухай

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

2022 он

 

Шинэ төрлийн зохион байгуулалттай, үндэстэн дамнасан шинжтэй гэмт хэрэгтэй тэмцэх, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий бие даасан бүтэц бүхий мөрдөх албыг байгуулах, тогтолцоо, чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, хяналт тавих, алба хаагчдын эрх зүйн байдлыг тодорхойлох.

88

Арилжааны тухай

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх

 

2022 он

Бизнес эрхлэгчд хоорондын харилцаанд баримтлах онцлог зарчмыг тусгах, тэдгээрийн байгуулах гэрээ, хэлцлийг Иргэний хуулиас ялгаатай зохицуулах, түүнчлэн цахим хэлбэрээр гэрээ, хэлцэл хийх, арилжааны нэр ашиглах зохицуулалтыг боловсронгуй болгох, гэрээний талуудын итгэлцлийг нэмэгдүүлэх зорилгоор арилжаа эрхлэгчийн зарим мэдээллийг нээлттэй болгох. Хууль тогтоомжоос гадна бизнес эрхлэгчдийн хооронд тогтсон заншлын хэм хэмжээг шүүх илүү өргөн хүрээнд хэрэглэх боломжийг бүрдүүлэх.

89

Хэрэглэгчийн гэрээний тухай

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

 

 

 

2022 он

 

Хэрэглэгчийн эрхийг бодитой хамгаалах үүднээс түүний эрхийг нийтлэг зөрчдөг гэрээнд өөрийн саналаа тусгах боломжийг бий болгох, хэлэлцэн тохиролцох боломжгүй байдаг гэрээний стандарт нөхцөлд тавигдах шаардлагыг тогтоох, цахим орчинд хийгдсэн гэрээнд хэрэглэгчийн эрх ноцтой зөрчигдөхөөс хамгаалах, хэрэглэгчийн эрхийг зөрчсөн гомдол, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэгчид ээлтэй, шуурхай болгох.

90

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын ерөнхий прокурорын газар

2022 он

Цагдан хоригдсон этгээдийн болон цагдан хорих байрын аюулгүй байдлыг хангах, мөн цагдан хорих шийдвэр, хоригдсон этгээдийн эрхийг журмаар зохицуулж байгааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсронгуй болгох.

91

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /Шинэчилсэн найруулга/

 

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголбанк

 

2023 он

 

Шүүх хуралдааны өмнөх шатанд шүүхийн урьдчилан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг нарийвчлах, оновчтой механизмыг бүрдүүлэх, үндэслэл, журмыг тодорхойлох, арилжаа эрхлэгчид хоорондын маргаан шийдвэрлэх болон бага үнийн дүнтэй хэрэг хянан шийдвэрлэх процессыг хөнгөвчлөх, олон улсын чиг хандлагад нийцүүлэн цахим орчинд хийгдсэн гэрээ, хэлцлийг шүүхэд нотлох баримтаар тооцох эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэн болон захиргааны хэргийн шүүхийн хэрэг, маргааны харьяаллын давхардлыг арилгах, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн иргэний эрх зүйн маргааныг шүүх хянан шийдвэрлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж боловсронгуй болгох.                             

92

Шүгэл үлээгчийг хамгаалах тухай

 

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам, Авлигатай тэмцэх газар

 

2023 он

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг шүүмжилсэн, мэдээлсэн, илчилсэн тохиолдолд яллах, эрүүгийн хариуцлагад татах, дарамтлахаас мэдээлэгчийг хамгаалах, шүгэл үлээгчдийг аливаа өш хонзон, гэмт хэргийн хохирогч болохоос  хамгаалах эрх зүйн зохицуулалтыг бий болгох.

1.9.Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

93

Нийгмийн даатгалын тухай /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

2021 он

 

Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогын хүрээнд тэтгэврийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох, Монгол Улсын Их Хурлын тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг хангах, Нийгмийн даатгалын багц хуулийг шинэчлэн боловсруулах үндэслэл бий болсон. Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаас гадна бусад салбарын хуульд шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох харилцааг тусгасан нь хууль хоорондын зөрчил үүсгэж байгааг арилгах, түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нарийвчлан зохицуулах.

94

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

2021 он

 

Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал, удирдлага, засаглал, санхүүгийн менежментийг сайжруулж, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж  нийгмийн даатгалын сангаас иргэд, даатгуулагчдад үзүүлж  байгаа тэтгэврийн  үйлчилгээг илүү хүртээмжтэй боловсронгуй болгох.

95

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

2021 он

 

Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаас гадна бусад салбарын хуульд шимтгэл төлөх болон тэтгэвэр тогтоох харилцааг тусгасан нь хууль хоорондын зөрчил үүсгэж байгааг  арилгах, түүнчлэн тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг нэг хуулиар зохицуулсныг тусгай хуулиар нарийвчлан зохицуулах.

96

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

2021 он

 

Нийгмийн даатгалын сангуудын бие даасан байдал, удирдлага, засаглал, санхүүгийн менежментийг сайжруулж, тэтгэврийн даатгалын тогтолцоог шинэчлэн олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж  нийгмийн даатгалын сангаас иргэд, даатгуулагчдад үзүүлж  байгаа тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг илүү хүртээмжтэй боловсронгуй болгох.

97

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

2021 он

Мэргэжлийн боловсрол, сургалтын удирдлага, зохион байгуулалт, иргэнд мэргэжил, ур чадвар олгох, мэргэжил дээшлүүлэх сургалтыг хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил олгогчийн захиалгад нийцүүлэн зохион байгуулахтай холбогдсон харилцааг зохицуулах.

98

Нийгмийн халамжийн тухай /Шинэчилсэн найруулга/

 

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

2021 он

 

Нийгмийн халамжийн салбарын хууль тогтоомжийн шинэчлэлтэй уялдуулан нийгмийн халамжийг хямралд илүү өртөмтгий эмзэг, ядуу хэсэгт буюу зорилтот бүлэгт чиглүүлэх үр дүнтэй тогтолцоог бий болгох, нийгмийн халамжийн бус зорилтот бүлэгт чиглээгүй хөтөлбөрүүдийг багасгаж, тухайн хөтөлбөрүүдийг эмзэг, ядуу хэсэгт чиглүүлж хэмжээг нэмэгдүүлэх, халамж, хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг уялдуулах, халамжийн үйлчилгээг цахимжуулах зохицуулалтыг тусгах.

99

 

 

 

 

 

 

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

2021 он

 

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, нийгмийн хөгжлийн өөрчлөлттэй уялдуулан “Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү” гэсэн зарчмыг хуулийн үзэл баримтлалд тусгах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны төрөл, хэлбэр, хамрах хүрээ, үр дүнд суурилсан санхүүжилт, хяналт шинжилгээ, үнэлгээ болон хуулийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, ажилтны үндсэн эрх, үүрэг, зарим нэр томьёог Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн конвенц, зөвлөмж,  эдийн засаг, нийгмийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн тодорхойлох.

100

Хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тухай

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

 

 

 

 

 

2021 он

 

 

 

 

 

Ахмад настны тэтгэврийг орлогын олон эх үүсвэрээс бүрдүүлэх, хувийн нэмэлт тэтгэврийн даатгалын тогтолцоог бий болгох, сангийн хөрөнгийг хөрөнгийн зах зээлд байршуулах замаар нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийг дэмжих, татварын хөнгөлөлт, санхүүгийн урамшуулал, дэмжлэг болон зохицуулалтын орчныг олон улсын стандартад нийцүүлэх, бий болгох.

101

Саадгүй байдал, хүртээмжийн тухай

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

2021 он

 “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичгийн “Хүний хөгжил”, “Амьдралын чанар ба дундаж давхарга” гэсэн зорилгуудад заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх таатай орчныг бүрдүүлэх.

102

Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

2021 он

 

 

 

 

Иргэн, хуулийн этгээд нь өөрийн явуулж байгаа аливаа үйл ажиллагаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, ээлтэй, хүртээмжтэй байх арга хэмжээг авах, аливаа үйл ажиллагаа нь хүүхдийн эрх, ашигт сөргөөр нөлөөлсөн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх, хүүхдийн төлөө сан байгуулах, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн үйл ажиллагааны орлогоосоо цалингийн сантай уялдуулан “Хүүхдийн сан” байгуулах замаар хүүхдийн эрхийг хангах эдийн засгийн баталгааг бүрдүүлэх, хүүхдийн эрхийн улсын байцаагчийн эрх зүйн байдлыг тодорхойлох замаар хүүхдийн эрхийг хангахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах.

103

Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

 

 

 

2021 он

 

 

 

 

 

 

 

Хүүхэд хамгааллын тухай хуулийн давхардал, хийдлийг арилгах, уг хуулиар хүүхэд хамгааллын үйлчилгээний хувьсах зардлыг батлах эрх зүйн үндсийг бий болгох, хүүхдийн эрхийг хамгаалахад эцэг, эх, олон нийт, байгууллага, хуулийн этгээдийн үүргийг нарийвчлан тусгах, түүнчлэн хүүхэд хамгаалал, гэр бүлийн чиглэлээр ажиллах нийгмийн ажилтныг давтан сургах, лицензжүүлэх, үйлчилгээний үр дүнг тооцох эрх зүйн зохицуулалтыг бий болгох замаар хүүхэд хамгаалал, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг илүү нарийвчлан зохицуулах.

104

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

2021 он

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлогын баримт бичигт заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөхөд таатай орчныг бүрдүүлэх.

105

Үйлдвэрчний эвлэлүүдийн эрхийн тухай /Шинэчилсэн найруулга/

 

 

Засгийн газар

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс

 

 

 

 

 

2022 он

Ажилтнууд үйлдвэрчний эвлэлд эвлэлдэн нэгдэж, эрх ашгаа хамгаалуулах нөхцөл боломж, үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажилтны нийгмийн хамгааллын асуудал болон тэдгээрийн эрх зүйн баталгааг бүрдүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг бий болгож, хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, үйлдвэрчний эвлэлүүдийн хуулийн этгээдийн эрх зүйн статусыг тодорхойлж, эрх, үүргийг Хөдөлмөрийн тухай хуультай нийцүүлэн нарийвчлан тогтоох, хуулийн биелэлтэд тавих хяналтын механизмыг бий болгох.

1.10.Барилга, хот байгуулалтын сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

106

Газрын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

Газрын нэгдсэн бодлого, тогтолцоог бүрдүүлж, газар ашиглах, эзэмших, өмчлөх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, үндэсний хэмжээний стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, Засгийн газрын мэдлийн нөөц газар болон улсын тусгай хэрэгцээний газарт явуулах бодлого, зохицуулалтыг тодорхой болгох, газар олгох эрх бүхий этгээдийн эрх, үүргийг зааглаж, нарийвчлан тодорхойлсноор төлөвлөлтгүй, давхардуулж газар олгодог байдлыг зогсоох, төлөвлөгөөг суурь судалгаанд үндэслэн хэрхэн, яаж, ямар шалгуураар төлөвлөх, уг төлөвлөгөөг боловсруулахад холбогдох байгууллагын оролцоог тодорхой болгох, бэлчээрийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, нөхөн сэргээх, мал болон бэлчээрийн зохистой харьцааг бий болгох, бэлчээрийг нийтээр, дундаа ашиглах газар, түүнд хамаарах эрх бүхий этгээдийн эрх, үүргийг зохицуулах асуудлыг хуульд тусгайлан бүлэг болгон тусгах.

107

Кадастрын тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

 

2021 он

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн газрын харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын нутаг дэвсгэрт кадастр эрхлэх, бүртгэх, хяналт тавих үйл ажиллагаа болон тэдгээртэй холбогдсон бусад харилцааг зохицуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

108

 

Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны зорилт 3.6.9-д “Газар, байгаль, эдийн засаг, нийгмийн нөөц, чадавхад тулгуурлан газар ашиглалт, хамгаалалтын үр ашгийг дээшлүүлэх, газрыг иргэд болон эдийн засгийн хувьд үндэслэл сайтай, үр ашигтай, экосистемийн тэнцвэрт байдлыг хангасан газар зохион байгуулалтыг хөгжүүлж, газрын нөөцүүдийг оновчтой ашиглаж хэвшинэ.” гэж заасныг баримтлан газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх, газрыг эдийн засгийн эргэлтэд оруулах, иргэнд газар өмчлүүлэх ажлыг үр дүнтэй, хүртээмжтэй зохион байгуулах, түүнчлэн газар өмчлөх эрхийг дуусгавар болгохтой холбоотой заалтуудыг нарийвчлан зохицуулах, газар өмчлөх эрхийг дуусгавар болгох эрх бүхий этгээдийг тодорхой болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

109

Геодези, зураг зүйн тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

 

2021 он

Салбарын норматив баримт бичгийг боловсруулах, батлах, шинэчлэх, геодези, зураг зүйн улсын нэгдсэн санг бүрдүүлэх, тогтолцоог боловсронгуй болгох. Хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, иргэн, хуулийн этгээдийн геодези, зураг зүйн талаарх эрх, үүргийг нарийвчлах, хариуцлагын тогтолцоог зах зээлийн орчинтой уялдуулах, геодези, зураг зүйн ажлын дараалал, магадлал хийх, жишиг үнэлгээг тогтмол шинэчлэх зохицуулалтыг тусгах.

110

 

 

 

 

 

 

Орон зайн өгөгдлийн дэд бүтцийн тухай

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

 

2021 он

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилт 3.6-ийн “Үндэсний орон зайн мэдээллийн нэгдсэн платформыг бий болгон хөгжүүлж, хэрэглэж хэвшсэн байна.”, ““Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд 2021-2030 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны 3.6.1, 3.6.16, 5.3.7-д тусгагдсан үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах.

111

Нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тухай

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам,       Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

Улсын тусгай хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх тохиолдолд иргэний газар болон үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын хэмжээг тухайн иргэнтэй гэрээгээр тохиролцохоор заасан боловч тохиролцоонд хүрээгүй бол хэрхэн шийдвэрлэх тухай эрх зүйн зохицуулалтыг бий болгох. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн хорооны зөвлөмжид “Оролцогч улс нь хүчээр албадан нүүлгэх явдлын эсрэг зохих эрх зүйн хамгаалалт авах, уг явдалд өртсөн хүмүүсийг орон байртай болгох бусад боломжийг баталгаажуулах ёстой” гэж заасны дагуу  хот, суурин газрыг хөгжүүлэх эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, иргэдийг амьдрах байраар хангасан нөхцөлд газар чөлөөлж үл хөдлөх эд хөрөнгийг буулгах, гэрээгээр тохирсон хугацаанд байр олгоогүй нөхцөлд үүрэг хүлээсэн төрийн болон бусад байгууллага, аж ахуйн нэгж бүрэн хариуцах зохицуулалтыг тусгах.

112

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

 

2021 оны IV улирал

“Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”, “Алсын хараа-2050”, “Ногоон хөгжлийн бодлого” зэрэг эрх зүйн баримт бичигт хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг цэвэрлэх, сайжруулсан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хот, суурин газрын инженерийн дэд бүтцийн төлөвлөлтийг боловсронгуй болгох, хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтыг бий болгох, агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулахаар тусгагдсаны дагуу хуулийн зохицуулалтад шаардлагатай харилцааг нэмж тусгах, хуулийн үйлчлэх хүрээг тэлж, хүн амын эрүүл, аюулгүй  амьдрах, орчны бохирдлоос хамгаалуулах эрхийг хангах, нийгмийн суурь үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, ялгаварлан гадуурхалгүй хүргэх, түүнчлэн хүн бүр стандартын шаардлага хангасан аюулгүй ундны болон ахуйн усаар хангагдах, ундны усны эх үүсвэрийн барилга байгууламж, шугам сүлжээний эрүүл ахуй, хамгаалалтын бүсэд зөрчил гаргуулахгүй байх зэрэг нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон зохицуулалтыг боловсронгуй болгох.

113

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

2021 он

Хот, тосгоны эрх зүйн үндсийг тодорхой болгож, тэдгээрийн өөрийн удирдлага,  өмчийн болон төсвийн зохицуулалтыг нарийвчлан тусгах, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг зохицуулах.

114

Барилгын тухай /Шинэчилсэн найруулга/ 

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

 

2022 оны   III улирал

Барилга байгууламжийн захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, барилгын ажилд тавих хяналтыг сайжруулах, барилгын салбарт төрийн чиг үүргийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгаж, хэрэгжих боломжтой болгох. 

1.11.Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

115

Боловсролын тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Боловсрол, шинжлэх ухааны  яам

 

2021 он

Боловсролын салбарыг дэлхийн хөгжлийн чиг хандлагад ойртуулах, төрийн бодлогын чиглэлд тулгуурлан хуулийн төсөлд боловсролын харилцааны зорилго, зарчим, тогтолцоо, оролцогчдын эрх, үүрэг, хүний нөөцийн бодлогыг шинээр тодорхойлох, боловсролын хөтөлбөр, стандартын нэгдмэл байдлыг хангах, боловсролын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, санхүүжилтийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулах.

116

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын  тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Боловсрол, шинжлэх ухааны  яам

 

2021 он

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсролын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх, уг салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэлхийн боловсролын хөгжлийн чиг хандлагад ойртуулах зорилгоор сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

117

Дээд боловсролын тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Боловсрол, шинжлэх ухааны  яам

 

2021 он

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан боловсролын салбарын зорилтуудыг хэрэгжүүлэх, уг салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

118

Судалгааны их сургуулийн тухай

 

Засгийн газар

Боловсрол, шинжлэх ухааны  яам

 

2021 он

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4-т “Эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн хамтарсан үндэсний төвүүдийг байгуулах замаар нөөцийг төвлөрүүлж, эрдэм шинжилгээний ажлын зардлыг нэмэгдүүлэн зөв ашиглаж, судалгааны ажлын эдийн засаг, нийгэм, шинжлэх ухааны үр ашгийг нэмэгдүүлсэн байна” гэж заасныг үндэслэн судалгаа, эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох.

119

Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай

Засгийн газар

Боловсрол, шинжлэх ухааны  яам

 

2021 он

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.2-т “Шинжлэх ухаан, технологи, инновацын чиглэлээр шинжлэх ухааны парк, хүрээлэнгийн цогцолбор, уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн барилгын ажлыг эхлүүлж, олон улсын стандартад нийцүүлнэ” гэж заасныг үндэслэн шинжлэх ухаан, технологийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй  болгох асуудлын хүрээнд шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлыг тодорхойлох.

120

Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Боловсрол, шинжлэх ухааны  яам

 

2021 он

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.1-д “Яслийн үндэсний тогтолцоог сэргээж 1-2, хүүхэд харах үйлчилгээнд 2-3 насны хүүхдийг хамруулж, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ” гэж  заасныг үндэслэн Боловсролын багц хуулийн шинэчилсэн найруулгатай нийцүүлэх.

1.12.Зам, тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

121

Иргэний нисэхийн тухай /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам

2021 он

Монгол Улсын олон улсын гэрээний дагуу нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, иргэний нисэхийн аюулгүй ажиллагаа, үр ашигтай хөгжлийг дэмжихэд чиглэсэн зохицуулалтыг бүрдүүлэх, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас гаргасан Иргэний нисэхийн аюулгүй байдлын загвар хуульд нийцүүлж шинэчлэн найруулах.

122

Олон Улсын Иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 50 дугаар зүйлийн 50(а) хэсэгт өөрчлөлт оруулсан протоколыг соёрхон батлах тухай

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам

2021 он

Канад Улсын Монтреаль хотноо 2016 оны 09 дүгээр сарын 27-оос 10 дугаар сарын 06-нд зохион байгуулсан Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын 39 дэх Ассамблейн чуулганаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотноо 1944 оны 12 дугаар сарын 07-ны өдөр үйлдсэн Олон улсын иргэний нисэхийн тухай конвенцын 50(а) болон 56 дугаар зүйлд холбогдох өөрчлөлт оруулахаар тогтсон бөгөөд нэмэлт, өөрчлөлтөд Чикагогийн конвенцын 9 дүгээр бүлгийн 50 дугаар зүйлийн (а) хэсэгт дурдсан ОУИНБ-ын Зөвлөлийн гишүүдийн тоог 36-аас 40 болгон нэмэгдүүлэх, 56 дугаар зүйлд заасан Агаарын навигацийн комиссын гишүүдийн тоог 19-өөс 21 болгон тус тус нэмэгдүүлэхээр тусгасан. 

123

Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенцын 56 дугаар зүйлд өөрчлөлт оруулсан протоколыг соёрхон батлах тухай

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам

2021 он

56 дугаар зүйл нь агаарын навигацийн комиссын гишүүдийг нэр дэвшүүлэх, томилох тухай асуудлыг зохицуулсан бөгөөд эдгээр гишүүд нь конвенцын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тэдгээрийг батлах хүсэлтийг зөвлөлд хүргүүлэх техникийн дэд комиссуудыг байгуулах, агаарын навигацийг хөгжүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг цуглуулж хэлэлцэн тохиролцож, тэдгээртэй холбоотой асуудлаар зөвлөлд зөвлөгөө өгөх үүрэгтэй комиссыг бий болгосон.

124

Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг соёрхон батлах тухай /1970/12/16-ны Гаагийн конвенц/

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам

2022 он

БНХАУ-ын Бээжин хотноо 2010 онд зохион байгуулагдсан Олон улсын Дипломат бага  хурлын үеэр 1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гааг хотноо гарын үсэг зурж, баталсан Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах үйлдлийг хориглох тухай конвенцын нэмэлт протоколыг баталсан. Уг протоколоор үйлчилгээнд байгаа агаарын хөлөг, түүний удирдлагыг хууль бусаар булаан авах үйлдэл, оролдлого, хүлээлгэх хариуцлага, агаарын хөлгийг хууль бусаар булаан авсан үед төрийн байгууллагаас авах арга хэмжээ, нэр томьёоны өөрчлөлт, конвенцод нэгдэн орсон улс орнуудын хамтын ажиллагааны зохион байгуулалт зэрэг шинэ зохицуулалтыг бий болгосон.

125

Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенцыг соёрхон батлах тухай

 

 

 

 

 

 

 

 

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам

2022 он

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

БНХАУ-ын Бээжин хотноо 2010 онд зохион байгуулсан Олон улсын Дипломат бага  хурлын үеэр “Иргэний нисэхийн эсрэг хууль бус үйлдэлтэй тэмцэх тухай конвенц”-ыг орос, англи, араб, испани, хятад, франц хэл дээр үйлдсэн бөгөөд бүх бичвэрүүд адил хүчин чадалтай байхаар тогтсон. 2010 оны Бээжингийн конвенц нь хүний амь нас хохироосон, хүний биед ноцтой гэмтэл учруулсан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд үлэмж хэмжээний хохирол учруулсан, эсхүл учруулахаар биологийн, химийн, цөмийн /БХЦ/ аливаа зэвсэг, эсхүл тэсэрч дэлбэрэх болон цацраг идэвхт задрах урвалын бодис, төхөөрөмж тэдгээртэй адилтгах зүйлсийг үйлчилгээнд гарсан агаарын хөлөгт хууль бусаар ашигласан, эсхүл тээвэрлэсэн, тээвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг дээрх төрлийн гэмт хэргийг үл дэлгэрүүлэх, мөн ийм оролдлого хийхэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх тогтолцоог бий болгох бөгөөд гэмт хэрэгт тооцох тодорхой үйлдлийг шинээр тодорхойлсон.    

1.13.Соёлын сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

126

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийн тухай ЮНИДРУА /Хувийн эрх зүйн нэгтгэх олон улсын хүрээлэн/-ийн конвенцыг соёрхон батлах тухай

Засгийн газар

Соёлын яам

2022 он

Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортлогдсон соёлын эд зүйлсийг төрөлх улс болон хууль ёсны өмчлөгчид эргүүлэн олгох, буцаах зохицуулалтыг хөнгөвчилж, соёлын эд зүйлсийн хууль бус худалдаатай тэмцэхэд дэмжлэг үзүүлэх нөхцөлийг бий болгох.

127

Соёлын биет бус өвийг хамгаалах тухай

Засгийн газар

Соёлын яам

2023 он

Соёлын биет бус өвийг хамгаалах асуудлыг олон улсын түвшинд хүргэх, тус соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдын ангилал зэрэглэлийг тодорхойлох, тэдгээрт урамшуулал олгох, нийгмийн хамгааллын тогтолцоог нь боловсронгуй болгох, уламжлалт мэдлэг, технологийг хадгалж, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх талаарх зохицуулалтыг тусгах.

128

Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай конвенцыг соёрхон батлах тухай

Засгийн газар

Соёлын яам

2023 он

Усан доорх соёлын өвийг хадгалан хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хууль бус худалдаа, малтлагаас сэргийлэх нөхцөлийг бий болгох.

1.14.Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд

129

Баялгийн сангийн тухай

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам Сангийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

2021 он

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2-т: “Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ”, “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.” гэж тус тус заасныг үндэслэн баялгийн сангийн талаарх төрийн зохицуулалт, тус сангийн бүрдүүлэлт, зарцуулалт, баялгийн сангийн болон удирдлагын талаарх зохицуулалтыг тусгах.

130

Эрдэс баялгийн салбарын ил тод байдлын тухай

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2021 он

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн урт хугацааны тогтвортой хөгжилд эрдэс баялгийн салбарын үзүүлэх үр нөлөөг дээшлүүлэх, эрдэс баялгийн салбарын ил тод байдлын эрх зүйн орчныг бүрдүүлэх.

131

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2021 он

Түгээмэл тархацтай ашигт малтмалын зохицуулалтыг нэг мөр болгох, одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн хүрээнд батлах эрх олгогдоогүй холбогдох дүрэм, журмыг тусгах, цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн тухай зохицуулалтыг хуульд нэмэх, Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулах этгээдийг тодорхой болгохтой холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

132

Газрын тосны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2021 он

Төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны дэмжлэг болон сургалтын урамшууллыг зарцуулах талаарх эрх зүйн үндсийг бий болгох.

133

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

 

 

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2021 он

Шатахууны импорт, бөөний болон жижиглэнгийн худалдааны тусгай зөвшөөрөл олголт, газрын тосны бүтээгдэхүүний хадгалалт, тээвэрлэлт, худалдаа, импорт зэрэг үйл ажиллагааны нэршил, зохицуулалтыг ойлгомжтой болгох, хэрэглэгчийг чанарын баталгаатай газрын тосны бүтээгдэхүүнээр хангах, газрын тосны бүтээгдэхүүний чанарын хяналтын тогтолцоог бий болгох, завсрын бүтээгдэхүүний импорт, худалдаа, үйлдвэрлэлийн зохицуулалтыг нэмж тусгах, чанарын шаардлага хангаагүй газрын тосны бүтээгдэхүүнийг худалдах асуудлыг цэгцлэх, хуурамч шатахуун хийхэд хэрэглэдэг нефтийн бүтээгдэхүүнд онцгой татвар тогтоох, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох талаар санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий газрын тосны бүтээгдэхүүний мэргэжлийн зөвлөл байгуулах зэрэг асуудлыг тусгах.

134

Хүнд үйлдвэрийг дэмжих тухай

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

2021 он

Түүхий эд, эрдэс баялгийн нөөцөд тулгуурлан хүнд үйлдвэрийг төрийн нэгдсэн бодлогоор дэмжих, дэлхийн зах зээлд өрсөлдөх чадвартай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх, үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, түүнчлэн хар болон өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэл, газрын тос, нүүрс-химийн боловсруулах үйлдвэрлэл, металл хийц, машин үйлдвэрлэлийг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэн нутагшуулах, ажлын байрыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт болон татварын бодлогоор дэмжих замаар хүнд үйлдвэрийн салбарын эдийн засагт оруулах үр өгөөжийг дээшлүүлэхэд чиглэсэн харилцааг зохицуулах.   

135

Газрын хэвлийн тухай  /Шинэчилсэн найруулга/

Засгийн газар

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Барилга, хот байгуулалтын яам

2023 он

Газрын хэвлийн тухай хуулийг орчин үеийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэх, түүнчлэн газрын хэвлийг ашиглах талаарх төрийн бодлого, хяналт, төрийн байгууллагуудын хүлээх үүрэг, хариуцлага, газрын хэвлийг судлах, ашиглахад тавигдах шаардлага, судалгааны болон ашиглагч байгууллагын үүрэг, хариуцлага, хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага зэрэг асуудлыг тусгах.

1.15.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

136

Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 

 

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яам

2021 он

Зарим шинэ төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг зохицуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, тамхи, тамхин бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошгын стандартжуулсан зохицуулалтыг хуульд нэмэх. Түүнчлэн манай улсын нэгдэн орсон “Тамхины хяналтын конвенц”-д тамхигүй орчныг дэмжихээр тусгасныг Тамхины хяналтын тухай хуульд нарийвчлан зохицуулах.

137

Тариалангийн даатгалын тухай

 

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

2021 он

Тариалангийн даатгалын үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, тариалангийн үйлдвэрлэлийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, төрөөс тавих хяналт, нөхөн төлбөр төлөх, даатгуулагч, даатгагч болон давхар даатгагчийн эрх, үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулах.

138

Зохицуулах үйлчлэлтэй хүнсний тухай

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2021 он

Зохицуулах үйлчлэлтэй хүнсийг үйлдвэрлэх, баталгаажуулах, импортлох, худалдаалах, сурталчлах, эдгээр үйл ажиллагаанд төрөөс хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулах.

139

Хөнгөн үйлдвэрлэлийн тухай

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

2021 он

 

Түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, кластер үйлдвэрийг дэмжих, өрсөлдөх чадвартай, үнэ цэн шингэсэн, байгаль орчинд ээлтэй, экспортын чиг баримжаатай импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг төрөөс дэмжих, хөнгөн үйлдвэрийн инженерт мэргэжлийн зэрэг олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгох.   

140

Тариалангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2021 он

Тариалангийн талбайг малаас хамгаалах, хашихтай холбоотой зохицуулалт нэмэх.

141

Ургамал хамгаалал, ургамлын эрүүл мэндийн тухай

 

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

2022 он

Бэлчээрийн болон таримал ургамалд хөнөөлт организм тархахаас сэргийлэх, тархалтыг таслан зогсоох, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөө үзүүлэхээс сэргийлэх, ургамал, түүний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний худалдааг дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулах.

142

Мал аж ахуйн хөгжлийг дэмжих тухай

 

 

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

2023 он

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг тогтвортой хөгжүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нөөц ашиглалтыг нэмэгдүүлэх, нэмүү өртгийн өсөлтийг дэмжих, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хамрах хүрээ, төрөл, уг харилцаанд оролцогчийн эрх, үүргийг тодорхойлж, мал аж ахуйг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах.

143

Малын эрүүл мэндийн даатгалын  тухай

 

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

2023 он

 

Малын эрүүл мэндийн албан журмын даатгалын зарчим, хамрах хүрээг тогтоож, малчин, мал, амьтан өмчлөгч бүр малын эрүүл мэндийн даатгалд хуулийн дагуу даатгуулж шимтгэл төлөх, даатгуулагчид мал эмнэлгийн ажил, үйлчилгээний улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор сан бүрдүүлэх, уг сангийн хөрөнгийг хуваарилах, зарцуулах, түүнчлэн мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, төр, малчин, мал, амьтан өмчлөгч хооронд үүсэх харилцааг зохицуулах.

144

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

2023 он

Хоолны газрын зэрэглэл тогтоох үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулах.

145

Ургамлын шинэ сортыг хамгаалах олон улсын холбооны 1991 оны конвенцыг соёрхон батлах тухай

Засгийн газар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

 

2023 он

Ургамлын шинэ сортыг хөгжүүлэх замаар ургамлын сортын хамгааллын үр нөлөөтэй тогтолцоог бий болгох.

1.16.Эрчим хүчний сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

146

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Эрчим хүчний яам

2021 он

Тусгай зөвшөөрөлтэй холбоотой зохицуулалтыг боловсронгуй болгох.

1.17. Эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд:

147

Эх, хүүхдийн эрүүл мэндийн тухай

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2021 он

Эх, хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах эрхийг хангахад төр,  аж ахуйн  нэгж, байгууллага, гэр бүл, иргэний гүйцэтгэх үүрэг, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах.

148

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2021 он

Тархины үхэлтэй донортой холбоотой зохицуулалтыг нарийвчлан тусгаж, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэх ёс зүйн хороог Эрүүл мэндийн яамны дэргэд байгуулах асуудлыг хуульчлах.

149

 

 

 

 

 

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2022 он

Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах үйл ажиллагааны санхүүжилтийн тогтолцоог шинэчлэхийн тулд гүйцэтгэлээр санхүүжүүлэх, донор эмнэлэг, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагаанд оролцож байгаа ажилтныг урамшуулах, донор, реципиент, гэр бүлд дэмжлэг үзүүлэх нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг цогцоор шийдэх, эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний төв байгуулах.

150

Цусны донорын тухай

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2022 он

Цус сэлбэлт судлалын салбарт ажилладаг эрүүл мэндийн ажилтныг урамшуулах, цусны байнгын донорт дэмжлэг үзүүлэх, тэдний эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг сайжруулах, цус өгсөн донорыг халуун хоолоор үйлчлэх, хүн амын дунд цусны донорын сургалт, сурталчилгааг нэмэгдүүлэх, цусны донорын үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэнийг урамшуулах, цусны донорын үйл ажиллагааг дэмжин зарцуулсан зардлыг нь татвараас чөлөөлөх зэрэг цусны нөөц, хангамжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, үндэсний аюулгүй байдалтай холбоотой онцлог салбарын хувьд төрөөс цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамжийн талаар баримтлах бодлогын баримт бичигтэй болгох, түүнчлэн цусны донорын нэгдсэн бүртгэл мэдээллийн сангийн аюулгүй байдал, нууцлал, бэлэн байдал, цус, цусан бүтээгдэхүүний нөөц, хангамж, хүртээмж, чанар, цаашид бүрдсэн нөөцийг ашиглан эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж, санхүүжилтийг цогцоор шийдвэрлэх.

151

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2022 он

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ нь эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ гэсэн хоёр төрөлтэй эмнэлгийн тусламж, үйлчилгээний зохицуулалтыг 2016 оноос эхлэн бие даасан Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулах болсон тул энэ хуулиар нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэр болон бусад олон харилцааны тодорхойгүй байгаа эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох.

152

 

 

 

 

 

 

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2022 он

 

Эрүүл мэндийн тухай хуулийн давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, эмгэг судлалын амьд ахуйн эд эсийн шинжилгээ, нас барагчийн цогцсыг сургалт, судалгааны зорилгоор ашиглах зохицуулалтыг шинээр тусгах, магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хөндлөнгийн, хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлэх тогтолцоог бүрдүүлэх, түүнчлэн анагаах ухаанаас бусад салбар шинжлэх ухааны мэргэжил эзэмшсэн эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилтны нийгмийн асуудлыг зохицуулах.

153

Хүний генетикийн тухай

Засгийн газар

Эрүүл мэндийн яам

 

2023 он

 

Монгол хүний генетикийн банктай болох эрх зүйн орчныг бүрдүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх оношилгоо, эмчилгээнд дэвшилтэт технологи, арга, заавар, стандарт нэвтрүүлэх, шинжлэх ухаан, технологийн аюулгүй байдал, хүн ам, удмын сангийн болон хүний аюулгүй байдлыг хамгаалах зохицуулалтыг хуульчлах.

Хоёр.Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл

1

Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлт батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Үндэсний хөгжлийн газар

 

2021 он

НҮБ-ын гишүүн орны хувьд Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2015 оны 70 дугаар чуулганы А/70/L.1 тоот шийдвэрээр баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг дэмжиж хэрэгжүүлэх тухайгаа олон улсын гэрээ конвенцоор хүлээсэн үүргийнхээ хүрээнд тунхагласан. Ерөнхий Ассамблейн А/70/L.1 тоот шийдвэрийн 75 дугаар заалтын дагуу НҮБ-ын гишүүн улс орнууд дэлхийн түвшинд тодорхойлсон 17 зорилго, 169 зорилт, 244 шалгуур үзүүлэлтэд үндэслэн үндэсний хэмжээний зорилго, зорилтуудыг тодорхойлох, 78 дугаар заалтын дагуу үндэсний хөгжлийн бодлого, төлөвлөлтийн үйл явц, стратегиар дамжуулан хэрэгжүүлэх, 79 дүгээр заалтын дагуу хэрэгжилтийн үнэлгээг олон талын оролцоог ханган тогтмол хийх юм. Монгол Улс олон улсаас баталсан Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх хүчин чармайлтыг гаргаж байгаа боловч олон улсын зорилго, зорилт, шалгуур үзүүлэлтийг үндэсний онцлог, соёл, уламжлал, хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн томьёолж батлаагүй тохиолдолд тогтвортой хөгжлийн зорилгыг хангах боломжгүй байна. Түүнчлэн манай улс хөгжлийнхөө бодлогыг тогтвортой хөгжилд чиглүүлээгүй нь гадаад улс орнууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, дэмжлэг туслалцаа авахад саад бэрхшээл учруулах эрсдэлтэй байна.

2

Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай

Засгийн газар

Гадаад харилцааны яам

2021 он

Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах.

3

“Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, тарифын бус бусад хязгаарлалтыг тогтоох бүлэг барааны жагсаалтыг батлах тухай” Монгол Улсын Их Хурлын 1998 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай

Засгийн газар

Зам, тээврийн хөгжлийн яам

2021 он

Автотээврийн салбарт төрөөс баримтлах бодлого, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний хөтөлбөрт тусгагдсан Монгол Улсад ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн ашиглалт, аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн худалдаа, импортын эрх зүйн орчныг бүрдүүлэх “хүн-тээврийн хэрэгсэл-орчин” гэсэн аюулгүй байдлын цогц системийг  хөгжүүлэх, үйлдвэрлэгчийн баталгаатай тээврийн хэрэгсэл, эд ангийг хэрэглэгчид шууд хүргэх зорилтын хүрээнд зам, тээврийн осолд орж, эвдэрч гэмтсэн, цацрагийн бохирдол илэрсэн, үер усанд автсаны улмаас цахилгааны систем гэмтсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр оруулахыг хориглох.

4

Монгол Улсад 2021-2024 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай

Засгийн газар

Хууль зүй, дотоод хэргийн яам

2021 он

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 29.6-д заасны дагуу Монгол Улсад 2021-2024 онд цагаачлуулж болох гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлыг тогтоох.

5

Хүний хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2021 он

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан хүн амын тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх, хүн амын шилжилт хөдөлгөөнийг зохистой түвшинд байлгах, гэр бүлийн амьдралын таатай орчныг бүрдүүлэх, амьдралын чанарыг сайжруулах, хүн бүр боловсрол эзэмших, хөгжих боломжийг бүрдүүлэх, хүн амыг ажилтай, орлоготой байлгах нөхцөлийг бий болгох, хүн амын эрүүл идэвхтэй насжилтыг дэмжих тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

6

Нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2022 оны II улирал

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

7

Эдийн засгийн болон дэд бүтцийн зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2022 оны II улирал

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан худалдаа, эдийн засгийн тэргүүлэх салбар, томоохон төсөл, санхүү, дэд бүтцийн тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

8

Байгаль орчны зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2022 оны II улирал

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан байгаль орчин ногоон хөгжлийн тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

9

Засаглалын зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2022 оны II улирал

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан батлан хамгаалах, хууль эрх зүй, шүүх, төрийн алба, улсын дотоод, гадаад хэрэг, засаг захиргаа, төр хувийн хэвшлийн тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

10

Бүсийн хөгжлийн зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2022 оны II улирал

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан бүсчилсэн хөгжил, хүн амын нутагшил суурьшил, бүс орон нутгийн хөгжлийн тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

11

Үндэсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр батлах тухай

Засгийн газар

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамд, Үндэсний хөгжлийн газар

 

2022 оны II улирал

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан шинжлэх ухаан, технологи, инновац, дэвшилтэт технологи бүхий жижиг, дунд үйлдвэрлэл, тэргүүлэх чиглэлийн тодорхой зорилт, арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр салбар, салбар хоорондын болон бүс, орон нутгийн онцлогт нийцсэн, нөөцөд суурилсан, санхүүгийн эх үүсвэрээр баталгаажсан үйл ажиллагаа, тоон болон чанарын шалгуур үзүүлэлттэй уялдуулан салбар дундын хөгжлийг 10 жилийн хугацаанд зохицуулах талаар тусгах.

12

Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын ерөнхий төсөл батлах тухай

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам

2022 оны    I улиралд

Монгол Улсын хүн ам, эдийн засаг, нийгмийн ойрын болон ирээдүйн хөгжлийн зүй тогтлын дагуу хүн амын нутагшилт, суурьшил, бүс нутгийн зохистой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн үндсэн асуудлыг зохицуулж, шийдвэрлэх.

13

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

Засгийн газар

Барилга, хот байгуулалтын яам,                           Нийслэлийн Засаг даргын Тамгын газар

 

2022 оны    I улиралд

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг Улаанбаатар хотын   иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн, байгаль орчинд ээлтэй, хэмнэлттэй төлөвлөлтийн зарчмуудыг шинжлэх ухаан, дэвшилтэд техник технологитой уялдуулан хөгжүүлсэн, хотын төвлөрлийг сааруулж дагуул хотуудыг хөгжүүлсэн, эдийн засгийн хувьд үр ашигтай байхаар тус тус  төлөвлөх.

14

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай

Засгийн газар

Байгаль орчин, аялал жуулчлалын яам

2023  он

Гол мөрний урсац бүрэлдэх эх, биологийн олон янз байдал, түүх, соёлын үнэт өвийг хамгаалахад онцгой ач холбогдол бүхий газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах.

 

 

 

 

---оОо---