Хэвлэх DOC Татаж авах

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны

04 дүгээр сарын 06-ны өдрийн 37 дугаар

                                                                                         зарлигийн хоёрдугаар хавсралт

 

 

 

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА ХООРОНДЫН ОРОН ТООНЫ БУС

БАЙНГЫН АЖЛЫН ХЭСГИЙН БҮРЭЛДЭХҮҮН

 

Нэг. Гадаад бодлогын аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны батлан хамгаалах, улсын хилийн асуудал хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Зөвлөлийн стратеги судалгааны хүрээлэнгийн захирал;
  • Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Тагнуулын ерөнхий газрын дарга;
  • Гадаадын иргэн, харьяатын газрын дарга.
  •  

Хоёр. Мэдээллийн аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, сүлжээний аюулгүй байдал хариуцсан ахлах референт,

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, сүлжээний аюулгүй байдал хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны шинжлэх ухаан, мэдээллийн технологийн аюулгүй байдал хариуцсан референт;
  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч,
  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга;
  • Засгийн газрын хэрэг эрхлэх газрын мэдээллийн технологийн хэлтсийн дарга;
  • Харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга;
  • Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга;
  • “Үндэсний дата төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал,
  • Тагнуулын ерөнхий газрын төрийн болон онц чухал мэдээллийн сүлжээ, харилцаа холбооны аюулгүй байдлыг хангах, цахим аюул, заналтай тэмцэх чиг үүрэг бүхий газрын дарга;
  • Цагдаагийн ерөнхий газрын эрүүгийн цагдаагийн албаны дарга;
  • Зэвсэгт хүчний жанжин штабын холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан.

 

Гурав. Мэргэжлийн хяналтын аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны хүн ам, эрүүл мэнд, удмын сангийн аюулгүй байдал хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны хүн ам, эрүүл мэнд, удмын сангийн аюулгүй байдал хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга;
  • Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга;
  • Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга;
  • Гаалийн ерөнхий газрын дарга;
  • Стандарт, хэмжил зүйн газрын дарга;
  • Үндэсний аудитын газрын дарга.

 

Дөрөв. Тусгай албадын аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны дотоод аюулгүй байдал хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны төрийн байгуулалт, тусгай албад хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдал хариуцсан ахлах референт;
  • Зөвлөлийн ажлын албаны улс төрийн болон иргэний нийгмийн байгууллага хариуцсан референт;
  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Тагнуулын ерөнхий газрын дэд дарга;
  • Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга;
  • Авлигатай тэмцэх газрын дэд дарга;
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга.

 

 

 

Тав. Цэргийн бодлогын аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны гадаад бодлого, оршин тогтнохуйн аюулгүй байдал хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны батлан хамгаалах, улсын хилийн асуудал хариуцсан референт

Гишүүд:

  • Ерөнхийлөгчийн тамгын газрын цэргийн бодлогын асуудал хариуцсан ахлах референт;
  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Зэвсэгт хүчний жанжин штабын дарга;
  • Тагнуулын ерөнхий газрын дарга;
  • Хил хамгаалах ерөнхий газрын дарга;
  • Онцгой байдлын ерөнхий газрын дарга;
  • Дотоодын цэргийн штабын дарга.

 

Зургаа. Шашны асуудлын аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, боловсрол, шашин хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны Монгол соёл иргэншлийн аюулгүй байдал, боловсрол, шашин хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Соёл, урлагийн газрын дарга;
  • Тагнуулын ерөнхий газрын дэд дарга;
  • Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга.

 

Долоо. Эдийн засгийн аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялагийн асуудал хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны эрчим хүчний асуудал хариуцсан референт

 

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн ахлах шинжээч;
  • Зөвлөлийн мэдээлэл, дүн шинжилгээний төвийн банк, санхүүгийн асуудал хариуцсан шинжээч;
  • Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Ашигт малтмал, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Татварын ерөнхий газрын дарга;
  • Тагнуулын ерөнхий газрын дарга;
  • Монгол банкны Дэд ерөнхийлөгч;
  • Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга;
  • Үндэсний статистикийн хорооны дарга;
  • Гаалийн ерөнхий газрын дэд дарга.

 

Найм. Экологийн аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны байгаль, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал хариуцсан ахлах референт

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны байгаль, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Ашигт малтмалын асуудлаар геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн захирал.

 

Ес. Хүнсний аюулгүй байдлын ажлын хэсэг

 

Ажлын хэсгийн ахлагч:

  • Зөвлөлийн ажлын албаны хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хариуцсан ахлах референт

 

Нарийн бичгийн дарга:

  • Зөвлөлийн ажлын албаны хөдөө аж ахуй, хүнсний аюулгүй байдал хариуцсан референт

Гишүүд:

  • Зөвлөлийн ажлын албаны мэдээлэл, дүн шинжилгээний төвийн шинжээч;
  • Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга;
  • Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн дарга;
  • Мал эмнэлэг, үржлийн газрын дарга;
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга.

 

 

 

 

 

---оОо---