Хэвлэх DOC Татаж авах

Засгийн газрын 2021 оны 172 дугаар
  тогтоолын хавсралт

 

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН ХӨРӨНГИЙГ ЗАРЦУУЛАХ,
ТҮҮНД ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.24-т заасан “Хүүхдийн төлөө сан” (цаашид “сан” гэх)-ийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавихтай холбогдон үүсэх харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Сан нь үйл ажиллагаандаа Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

Хоёр.Сангийн удирдлага, зохион байгуулалт


2.1.Сангийн удирдлагыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хэрэгжүүлнэ.

2.2.Сангийн өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ.

2.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ журмын 3.1.1-д заасан сангаас санхүүжүүлэх төсөл, арга хэмжээний саналыг хэлэлцэн, сонгон шалгаруулж дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Ажлын хэсэг (цаашид “Ажлын хэсэг” гэх)-ийг байгуулж ажиллуулна.

2.4.Ажлын хэсэг нь холбогдох асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн захиргааны байгууллага, хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 13 хүний бүрэлдэхүүнтэй байна.

2.5.Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. Ажлын хэсгийн гишүүдийн 75-аас дээш хувь оролцсоноор хуралдааныг хүчинтэйд тооцно. Шаардлагатай тохиолдолд хуралдааныг цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

2.6.Ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж, дүгнэлт гаргана.

2.7.Ажлын хэсгийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцож чадахгүйд хүрвэл энэ тухайгаа Ажлын хэсгийн нарийн бичгийн даргад урьдчилан мэдэгдэх бөгөөд бичгээр саналаа өгч болно.

2.8.Ажлын хэсгийн хуралдаанаас гаргах дүгнэлт нь тэмдэглэл хэлбэртэй байна. Тэмдэглэлд Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга нар гарын үсэг зурж баталгаажуулна.

2.9.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь сангийн өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдуулан дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

2.9.1.санхүүжилт хүссэн төсөл, арга хэмжээний санал, хүсэлтийг энэ журамд заасан хугацаанд хүлээн авах;

2.9.2.тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөгөө, түүнд зарцуулах төсвийн саналыг боловсруулах, шийдвэрлүүлэх;

2.9.3.Ажлын хэсгийн хуралдааны зохион байгуулалтыг хангаж, асуудлыг хэлэлцүүлэх;

2.9.4.энэ журмын 3.1.1-д заасан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжихтэй холбогдуулан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гаргасан шийдвэрийн дагуу төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч этгээдтэй гэрээ байгуулан ажиллах, гүйцэтгэлийг хангуулах;

2.9.5.энэ журмын 3.1.2, 3.1.3-т заасан шагнал урамшуулал, дэмжлэгийг үзүүлэхтэй холбогдуулан хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;

2.9.6.шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагын зөвлөгөө авах, хөндлөнгийн дүгнэлт гаргуулах асуудлаар гэрээ хэлцэл хийх;

2.9.7.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн хандивын хөрөнгийг сангийн дансанд төвлөрүүлэх;

2.9.8.сангийн хөрөнгийн бүрдүүлэлт, сангийн хөрөнгөөр хэрэгжсэн төсөл, арга хэмжээний хөрөнгийн зарцуулалтын талаар олон нийтэд мэдээлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах, сангийн мэдээллийн цахим хуудас ажиллуулах;

2.9.9.баталсан төсвийн хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлж, гүйцэтгэлд хяналт тавих.

Гурав.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ

3.1.Сангийн хөрөнгийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3-т заасан дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:

3.1.1.хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг санхүүжилтээр дэмжих;

3.1.2.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах;

3.1.3.олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд дэмжлэг үзүүлэх.

Дөрөв.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд
   зориулсан бүтээн байгуулалтын төслийн санал
   хүлээн авах, сонгон шалгаруулах

4.1.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийн саналыг жил бүрийн 1 дүгээр сарын 15-аас 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр ирүүлнэ.

4.2.Энэ журмын 4.1-д заасан хугацаанаас бусад үед төслийн санал хүлээн авахгүй.

4.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 4.4-т заасан шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ.

4.4.Энэ журмын 4.1-д заасан төслийн санал нь дараахь шаардлагыг хангасан байна:

4.4.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3.1, энэ журмын 3.1.1-д заасан зориулалтын дагуу байх;

4.4.2.санхүүжилтээр дэмжих төсөл бүрийн техникийн тодорхойлолт, техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, ажлын даалгавар болон бусад шаардлагатай мэдээллийг хамт ирүүлсэн байх;

4.4.3.хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, холбогдох хууль тогтоомжид нийцсэн байх;

4.4.4.төсөл хэрэгжсэний дараа үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардагдах хүний нөөц, санхүүгийн эх үүсвэрийн тооцоо, судалгаа хийсэн байх;

4.4.5.байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн байх;

4.4.6.үндэсний стандарт, техникийн шаардлага, норм, норматив, дүрэм, зааварт нийцсэн байх;

4.4.7.Сангийн сайдын баталсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д нийцсэн байх.

4.5.Сангийн хөрөнгийн санхүүжилтээр дэмжих хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын төслийг сонгон шалгаруулах талаар дараахь арга хэмжээ авна:

4.5.1.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага төслийн санал хүлээн авах хугацаа дууссан өдрөөс хойш ажлын       14 хоногт багтаан Ажлын хэсгийн хуралдааныг зохион байгуулна;

4.5.2.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь тухайн төсөл, арга хэмжээний талаар холбогдох этгээдээс нэмэлт мэдээлэл авч болно;

4.5.3.шаардлагатай гэж үзвэл санал ирүүлсэн иргэн, хуулийн этгээдээр Ажлын хэсгийн хуралдаанд танилцуулга хийлгэж болно;

4.5.4.хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 2.6-д заасан дүгнэлтийг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 26.1-д нийцүүлэн төслийг санхүүжүүлэх шийдвэр гаргана;

4.5.5.төсвийн жил дамжин хэрэгжихээс бусад төсөл, арга хэмжээтэй холбогдуулж гаргасан Ажлын хэсгийн дүгнэлт, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчинтэй байна.

4.6.Төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэгч иргэн, хуулийн этгээд нь гүйцэтгэсэн ажлын төсвийн зарцуулалт, хүрсэн үр дүн, түүний үр нөлөөнд хийсэн дүгнэлт, гүйцэтгэлийн нэгдсэн тайланг гэрээнд заасан хугацаанд хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ.

Тав.Сангийн хөрөнгөөр олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын
уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилт гаргасан
хүүхдийг шагнаж урамшуулах

5.1.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахад энэ журмын хавсралтад заасан олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадын жагсаалтыг баримтална:

5.1.1.энэ журмын хавсралтад заасан жагсаалт нь олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулахаар Засгийн газраас баталсан бусад журамд заасан жагсаалттай давхцаж байгаа тохиолдолд мөнгөн урамшууллыг аль нэг журамд зааснаар давхардуулахгүйгээр олгоно;

5.1.2.энэ журмын хавсралтад заасан жагсаалтад орсон соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадам, олимпиадад амжилттай оролцож медаль хүртсэн хүүхдэд дор дурдсан мөнгөн шагналын хэмжээнээс энэ журмын          5.1.3, 5.1.4-т заасан хувиар тооцож олгоно:

Тэмцээн наадмын ангилал

Медалийн төрөл

Мөнгөн шагналын хэмжээ  (сая.төг)

  1.  

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, наадам

  •  
  1.  
  •  
  1.  
  •  
  1.  
  1.  

Олон улсын тэмцээн

  •  
  1.  
  •  
  1.  
  •  
  1.  

 

5.1.3.спортын наадам, тэмцээний жин, зай, төрөлд оролцогчдын тоо, өрсөлдөөний чанараас хамааран дор дурдсан хувиар мөнгөн шагнал олгоно: (оюуны спорт, олимпиадад оролцсон хүүхдийн тоог адилтган хамруулна.)

Тэмцээний ангилал

Жин, зай, төрөл тус бүрд оролцсон тамирчдын тоо

Олгох мөнгөн шагналын хувь

  •  
  •  
  1.  

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, наадам

  1. оос дээш

15-аас дээш

  1.  

10-19 хүртэл

8-14 хүртэл

60

9-өөс доош

7-оос доош

  1.  
  1.  

Олон улсын тэмцээн

20-оос дээш

15-аас дээш

  1.  

10-19 хүртэл

8-14 хүртэл

60

9-өөс доош

7-оос доош

  1.  

 

5.1.4.соёл, урлагийн наадам, уралдааны төрөлд оролцсон оролцогчдын тоо, өрсөлдөөний чанараас хамааран дор дурдсан хувиар мөнгөн шагнал олгоно:

Уралдааны ангилал

төрөл тус бүрд оролцогчдын тоо

Олгох мөнгөн шагналын хувь

1.

Тив, дэлхийн тэмцээн

20-оос дээш

100

10-19 хүртэл

60

9-өөс доош

30

2.

Олон улсын тэмцээн

15-аас дээш

100

8-14 хүртэл

60

7-оос доош

30

5.1.5.багийн төрөлд медаль хүртсэн багийн гишүүн тус бүрийн уралдаан тэмцээн, наадмын оролцооны статистикийг харгалзан дор дурдсан хувиар тооцож мөнгөн шагнал олгоно:

Оролцогч

Нийт  оролцоонд хамаарах хувь

Олгох мөнгөн шагнал хувь

Багийн гишүүн

50 буюу түүнээс дээш хувь

100

50 хүртэл хувь

50

5.1.6.шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн шатрын олимпиадыг Азийн аварга шалгаруулах тэмцээнтэй адилтган мөнгөн шагнал олгоно;

5.1.7.тухайн уралдаан тэмцээн нь тамирчдын нийлбэр дүнгээр амжилтыг тооцож медаль олгодог бол зөвхөн нийлбэр дүнгийн медалийн төрөлд мөнгөн шагнал олгоно.

5.2.Энэ журамд заасан мөнгөн шагналын болзол хангасан хүүхдийн харьяалах байгууллага, мэргэжлийн холбоо нь тэмцээн дууссанаас хойш             30 хоногт багтаан дараахь материалыг бүрдүүлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ ирүүлнэ:

5.2.1.шагнал урамшуулал авах хүсэлт;

5.2.2.хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар;

5.2.3.амжилтыг гэрчилсэн дипломын хуулбар, тэмцээн, наадамд амжилт гаргасныг нотолсон албан ёсны протоколыг байршуулсан цахим хаяг;

5.2.4.мөнгөн шагналыг шилжүүлэх банкны нэр, дансны дугаар, хүлээн авагчийн нэр, регистрийн дугаар.

5.3.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 5.2-т заасан материалыг нягтлан шалгаж, шаардлага хангасан хүсэлтийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэр гаргуулна.

5.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 5.1.2-т заасан мөнгөн шагналыг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс гаргасан шийдвэрийн дагуу дараа сард багтаан олгоно.

Зургаа.Сангийн хөрөнгөөр олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын
уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа
болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй
хүүхдэд дэмжлэг үзүүлэх

6.1.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.

6.2.Энэ журмын 6.1-д заасан дэмжлэг нь дараахь төрөлтэй байна:

6.2.1.бэлтгэл хийх заал, байрны түрээсийн зардал;

6.2.2.шаардлагатай тоног төхөөрөмжийн зардал;

6.2.3.замын зардал;

6.2.4.тэмцээний хураамж;

6.2.5.олон улсад хүчинтэй эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын хураамж;

6.2.6.хувцас хэрэгсэл.

6.3.Энэ журмын 6.2-т заасан дэмжлэгийг дараахь хувь, хэмжээгээр тооцож олгоно:

6.3.1.энэ журмын 6.2.3, 6.2.4-т заасан зардал, хураамжийг 100 хувь;

6.3.2.энэ журмын 6.3.1-д зааснаас бусад төрлийн дэмжлэгийн нэг хүүхдэд ногдох нийт зардлын дээд хэмжээ 2.0 сая төгрөгөөс хэтрэхгүй байна.

6.4.Олон улс, тив, дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээн, наадамд оролцох бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн харьяалах байгууллага, мэргэжлийн холбоо нь тэмцээн зохион байгуулагдах өдрөөс 30-аас доошгүй хоногийн өмнө дараахь материалыг бүрдүүлэн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ ирүүлнэ:

6.4.1.дэмжлэг авах хүсэлт;
6.4.2.уралдаан тэмцээний албан ёсны урилга, заавар, тухайн тэмцээний мэдээллийг байршуулсан албан ёсны цахим хаяг;

6.4.3.оролцогч хүүхдийн төрсний гэрчилгээ, гадаад паспортын хуулбар;

6.4.4.шаардагдах зардлын тооцоо. (захиалгын хуудас, нэхэмжлэх, гэрээ)

6.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 6.4-т заасан материалыг нягтлан шалгаж, шаардлага хангасан хүсэлтийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулж, шийдвэр гаргуулна.

6.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын 6.2-т заасан дэмжлэгийг хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр гарснаас хойш 14 хоногт багтаан олгоно.

Долоо.Сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих

7.1.Сангийн хөрөнгийн зарцуулалтад хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

7.2.Сангийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулаагүй, гэрээний үүргээ биелүүлээгүй нь тогтоогдсон тохиолдолд гэрээг цуцалж, үлдэгдэл санхүүжилтийг олгохгүй бөгөөд зориулалтын бусаар зарцуулсан хөрөнгийг эргэн төлүүлэх арга хэмжээ авна.

7.3.Сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.

7.4.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сангийн хөрөнгийн зарцуулалтын жилийн эцсийн тайланг аудитын дүгнэлт, тайлан гарснаас хойш 14 хоногийн дотор хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

7.5.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.1-д заасны дагуу хагас, бүтэн жилээр гарган санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

7.6.Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сар бүрийн 4-ний өдрийн дотор харьяа төсвийн ерөнхийлөн захирагчид төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээг хүргүүлнэ.

7.7.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 24.2-т заасны дагуу санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний мэдээллийг байгууллагын цахим хуудас болон шилэн дансны нэгдсэн цахим хуудсаар дамжуулан хуульд заасан хугацаанд тогтмол мэдээлнэ.

Найм.Бусад

8.1.Сангийн талаар дор дурдсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

8.1.1.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний зөвшөөрөлгүйгээр иргэн, хуулийн этгээдээс зээл авах, хамтарсан үйл ажиллагаа явуулах;

8.1.2.сангийн хөрөнгийг бусдад барьцаалах, баталгаа гаргах;

8.1.3.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 212.3-т заасан арга хэмжээнээс  бусад арга хэмжээнд дэмжлэг, урамшуулал, тусламж, хандив олгох.

8.2.Энэ журамд заасан баримт бичгийг хуурамчаар үйлдэж бүрдүүлсэн бол учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлж, холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

8.3.Энэ журмыг зөрчсөн албан тушаалтанд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.


----о0о----

 

Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах,

түүнд хяналт тавих журмын хавсралт

 

 

ОЛОН УЛС, ТИВ, ДЭЛХИЙН СОЁЛ, УРЛАГ, СПОРТЫН УРАЛДААН ТЭМЦЭЭН,

НААДАМ, ОЛИМПИАДЫН ЖАГСААЛТ

 

Ангилал

Оноосон нэр

1.

Олон улс, тив, дэлхийн спортын  уралдаан  тэмцээн

Азийн тивийн аваргын спортын төрөл

Азийн тивийн аварга

Ази тивийн шатрын аварга

Шатрын сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн  (жилд 1 удаа)

Шатрын Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээн  (жилд 1 удаа)

Дэлхийн шатрын  олимпиад

Дэлхийн шатрын олимпиад

(14-өөс доош насны ангилал, баг 3 хүний бүрэлдэхүүнтэй)

Тусгай Олимп,

Дифлимп, Паралимп

Олон улсын Паралимпийн хороо, Олон улсын Дифлимпийн хороо, Олон улсын Тусгай Олимпийн хорооны ивээл дор зохион байгуулагдаж буй олон улс, бүс, өвөл, зуны спортын уралдаан тэмцээн, наадам

Оюун ухааны спортын олон улс, тив, дэлхийн тэмцээн

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (2 жилд 1 удаа)

“Memoriad” World Mental Olympics буюу Оюуны олимп  (4 жилд 1 удаа)

Ой тогтоолтын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн (жилд 1 удаа)

Ой  тогтоолтын нээлттэй олон улсын тэмцээн (жилд 1 удаа)

Олон улсын спорт өрөлтийн нээлттэй тэмцээн (жилд 1 удаа)

Дэлхийн спорт өрөлтийн холбооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн  (жилд 1 удаа)

Төрөл: “Ганцаарчилсан” буюу “3-3-3”, “3-4-3”, “Цикл”

Дэлхийн спорт өрөлтийн холбооны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (жилд 1  удаа)

Рубик шооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн

(жилд  1  удаа)

Рубик шооны Азийн аварга

 (жилд 1 удаа)

Түргэн бодолтын олон улсын аварга   шалгаруулах тэмцээн

UCMAS олон улсын уралдаан соробан сампин, цээж тооллын олон улсын тэмцээн

(жилд 1 удаа)

2.

Олон улс, тив, дэлхийн соёл, урлагийн уралдаан тэмцээн

Уран  зураг

БНСУ-д зохион байгуулагддаг Зүүн хойд засаг  захиргаадын “NEAR” олон улсын хүүхдийн уран зургийн  уралдаан (жилд 1 удаа)

БНХАУ-д зохион байгуулагддаг “Цайны зам” олон улсын Уран бичлэгийн уралдаан

Хөгжим

Итали, Римини “Олон улсын хөгжимчдийн уралдаан

Итали Улс “Аргентогийн нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан”

Чех Улс, Усти над Лабем хотноо зохиогддог “Виртуозы фотрепианной музыки” өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан

Америкийн Нэгдсэн Улс, Нью-Йорк хотноо зохиогддог “Кришендо” өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан

 Франц Улсад зохиогддог “Фламе”  өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан 

Итали Улсад зохиогддог “Барток- Кабалевский- Прокофьев”-ын нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан

Чех Улсад зохиогддог Б.Сметаны нэрэмжит өсвөрийн төгөлдөр хуурчдын олон улсын уралдаан 

Япон Улсад зохион байгуулагддаг залуу хийлчдийн олон улсын уралдаан (жилд 1 удаа)

Чех Улсад зохиогддог Хираны нэрэмжит өсвөрийн морин хийлчдийн олон улсын уралдаан 

Бельги Улсад зохиогддог А.Грумаксийн нэрэмжит өсвөрийн хийлчдийн олон улсын уралдаан

ОХУ, “Сибирские музыкальные ассамблеи”  Өсвөрийн хөгжимчдийн олон улсын уралдаан                                                                          

ОХУ, “Drum time” өсвөрийн цохивор хөгжимчдийн олон улсын уралдаан

Цирк

ОХУ-ын Никулиний циркээс зохион байгуулдаг Олон улсын циркчдийн тэмцээн (хүүхдийн төрөл жилд 1 удаа) 

Австралийн  олон улсын циркчдийн фестиваль

(хүүхдийн  төрөл  жилд 1 удаа)

3.

Олон улс, тивийн олимпиад

Олон улсын  олимпиад

Математик

Биологи

Газар зүй

Физик

Мэдээлэл зүй

Хими

Менделеевийн олон улсын химийн олимпиад

Тивийн олимпиад

Азийн физикийн олимпиад

Ази, Номхон далайн орнуудын мэдээлэл зүйн олимпиад