Хэвлэх DOC Татаж авах

Бугат сумын ИТХ-ын  2021 оны

  7-р сарын 29-ний өдрийн17 тоот

 тогтоолын хавсралт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БУГАТ СУМЫН ИРГЭДЭЭС ХАДЛАН, БЭЛЧЭЭР

АШИГЛАХ, ХАМГААЛАХ ЖУРАМ

 

НЭГ: ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

1.1. Бэлчээр ашиглалтыг тухайн орон нутгийн бэлчээрийн экологийн чадавхид суурилсан аргачлалаар төлөвлөх, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохируулан байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэн төлөвлөгөөний дагуу улирлын хувиартайгаар, зүй зохистой ашиглаж, хамгаалах, өнжөөх, сэргээхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулж, зөрчил дутагдлыг арилгах, учирсан хохирлыг барагдуулах, энэ үйл ажиллагаанд иргэдийн тэгш оролцоог хангахад журмын зорилго оршино.

1.2. Сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Үндсэн хууль, Засаг, захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах, өвөлжөө, хаваржааны бэлчээр, хадлангийн талбайг малын хөлөөс чөлөөлөх зэргээр бэлчээрийг зүй зохистой ашиглаж хамгаалахад сумын бүх багийн иргэд, бэлчээр ашиглагч малчдын хэсэг, бүлэг, нөхөрлөл, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагууд энэхүү журмыг мөрдлөг болгон ажиллана.

1.3. Журмын хэрэгжилтийг Бугат сумын Засаг даргын удирдлага зохион байгуулалтаар Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлэг үржлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Газрын даамал, бүх багийн Иргэдийн Нийтийн Хурлын дарга, Багийн Засаг дарга нар гүйцэтгэнэ.

Сумын бэлчээр ашиглагчдын холбоо, төрийн бус байгууллагууд, малчдын хэсэг, бүлгүүд бүх талаар дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.

ХОЁР: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ЖУРАМ, ХУВААРЬ

2.1. Иргэд өвөлжөө, хаваржааны бэлчээрийг сумын Засаг даргатай гэрээ байгуулж Багийн Иргэдийн Нийтийн Хурлаас гарсан шийдвэрийн дагуу ашиглаж хамгаална.

2.2.Бэлчээр ашиглах гэрээний хугацааг зохих хуулийн заалтад нийцүүлэн 1-5 жилээр тогтооно.

2.3.Сумын нутаг дэвсгэр дэх өвөлжөө, хаваржаа, намаржааны бэлчээр хадлангийн талбайг 6 дугаар сарын 10-наас, 09 дүгээр сарын 01-ны хооронд малын хөлөөс чөлөөлнө.

2.4. Намаржаанд 09 дүгээр сарын 01-нээс хойш, оторт 09 дүгээр сарын 20-ноос хойш, өвөлжөөнд 10 дугаар сарын 10-ноос хойш орно.

2.5. Энэхүү хугацааг мөрдөхөд уг журмын 2.6-д заасан газар нутаг хамаарна.

2.6. Бэлчээр ашиглагчдын хэсэг, малчдын бүлгийн өвөлжөө хаваржааны тусгайлан ашиглах болон нийтээр ашиглах бэлчээрийн хилийг тухайн хэсэг бүлгийн бүх гишүүдийн хурлаар болон Багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэн тогтоож, газрын зураг үйлдэн, хамтын ажиллагааны гэрээнд тусгаж баталгаажуулна.

2.7. Энэхүү тусгайлан ашиглах бэлчээрийн чадавхийн гол үзүүлэлт болгож бэлчээрийн даацыг тооцож, түүнд тохирсон малыг хамтын гэрээнд тусгаж баримтална.

                 ГУРАВ:ШИНЭЭР ӨВӨЛЖӨӨ, ХАВАРЖАА БАРИХ, БЭЛЧЭЭР АШИГЛАХ

3.1. Өвөлжөө, хаваржаа, намаржаанд шинээр нэмж малын хашаа, пүнз барих хадлангийн талбай ашиглах эрх эдэлж хашаа татахдаа эхлээд тухайн Бэлчээр ашиглах хэсэг, бүлгийн гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж багийн Иргэдийн Нийтийн Хуралд оруулан гаргасан шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

3.2. Сумын Засаг дарга бэлчээр ашиглалтын талаар менежментийн төлөвлөгөө боловсруулан энэхүү журамд тусган хэрэгжүүлнэ.

3.3. Сумын Багийн иргэдийн нийтийн хурал нь жил бүрийн 6 дугаар сарын 01-ний дотор хуралдаж өмнөх жилийн бэлчээр ашиглалтын төлөвлөгөө, гэрээний хэрэгжилтийг хэлэлцэн, тус онд хийх ажлыг төлөвлөнө.

3.4. Сумын Газрын даамал сумын нийт бэлчээрийн хэмжээ, байршлыг газрын нэгдмэл сангийн бусад ангиллын газартай давхцуулахгүйгээр зураглан мэдээллийн санд оруулна.

3.5. Өөр сум, аймгаас дур мэдэн айл өрх, мал сүрэг оруулж ирэхгүй байх.

3.6. Өөр аймаг сумын малчдад өвөлжөө, хаваржаа, хотонд бууцыг дамжуулан ашиглуулахгүй байх.

3.7. Гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрт байгаа малын сэг, зэм, хог хаягдлыг тогтмол цэвэрлэх.

3.8.Өвөлжөө, хаваржааныхаа хашаа, хороог худалдсан тохиолдолд бэлчээр ашиглах, хадлан ашиглах гэрээг цуцалж тухайн Бэлчээр ашиглагчдын Хэсэг, бүлгийн хурал, багийн иргэдийн нийтийн хурлаар бэлчээр ашиглалтын асуудлыг дахин хэлэлцэж гэрээг шинээр байгуулна.

ДӨРӨВ: БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ХУВААРЬ

Сумын хэмжээний нийт бэлчээрийг Монгол Улсын Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийг үндэслэн дараах хуваарийн дагуу ашиглана.

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бүс нутаг

2.Сумын төвийн мал бүхий өрхүүдийн бэлчээр

3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

4.Оторын бэлчээр

5.Мал тууварлан өнгөрөх зам

1.Бэлчээрийн мал аж ахуй эрхлэх бэлчээр

I. Хаваржааны бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Хатуугийн голын ар, өвөр, Хар ус, Цагаан салаа,  Хаштаа, Баянгол, Нарийн салаа, Мухар, Хатуугийн  эх, Нуурт, Нарийн эрэг, Их давааны эх, Хустын овгор уул,

2

Заагт, Овоот, Нүхт, Төмөртийн эх, Салхинтийн эх, Өлөнт, Жаваа, Хургат, Баруун хөндий, Хужирын хөндий, Шинэ даваа, Шар зуух, Намарзан, Дэрчиг, Орогт, Хар говь, Зүүн хөндий, Давааны ам, Бодгоно толгой, Ханан хадны ам.

3

Өвөлжөөндөө

4

Өвлөжөөндөө, Хүрэн зуух, Шар өлөн, Хавчуу

5

Өвөлжөөндөө

 

II. Зуслангийн бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Хатуугийн эх /Харгайтын голоос дээш, Нарийн /Өлхөн жалгаас дээш, Баянгол /Хөшөөтийн амнаас дээш/, Хаштаа, Цагаан салаа, Нуурт, Мухар, Бургастын амнаас дээш. Сайгийн эхийн өлхөн тал.

2

Хойлог / Зүрхний амнаас дээш/, Заагын дунд амнаас дээш, Орогт /Мануухай толгойгоос дээш/, Мөстийн амнаас дээш, Бага мөстийн амнаас дээш, Бага мөстийн ам /Мээм толгой/.

3

Хатуугийн эх /Харгайтын голоос дээш, Нарийн /Өлхөн жалгаас дээш, Баянгол /Хөшөөтийн амнаас дээш/, Хаштаа, Цагаан салаа, Нуурт, Мухар, Бургастын амнаас дээш.

4

Хатуугийн эх /Харгайтын голоос дээш, Нарийн /Өлхөн жалгаас дээш, Баянгол /Хөшөөтийн ам дахь машин замын гаталгаас дээш/, Цагаан салаа, Нуурт, Мухар, Бургастын амнаас дээш, Сайгийн эхийн өлхөн тал, Бор дэнгийн худаг, Хаштаа

5

Хатуугийн эх /Харгайтын голоос дээш, Нарийн /Өлхөн жалгаас дээш, Баянгол /Хөшөөтийн амнаас дээш/, Хаштаа, Цагаан салаа, Нуурт, Мухар, Бургастын амнаас дээш, Сайгийн эхийн өлхөн тал.

 

III. Намаржааны бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Хатуугийн голын ар, өвөр, Цагаан салаа,  Хаштаа, Баянгол, Нарийн салаа, Мухар, Хатуугийн  эх, Нуурт, Нарийн эрэг, Хустын овгор уул,Хужиртын хар чулуугаас дээш, Чоно төрдөг, Баруун салаагаас дээш Хөшөөт хамар , Бага хос толгой

2

Заагт, Овоот, Нүхт, Төмөртийн эх, Салхинтийн эх, Өлөнт, Жаваа, Хургат, Баруун хөндий, Хужирын хөндий, Шинэ даваа, Шар зуух, Намарзан, Дэрчиг, Орогт, Хар говь, Зүүн хөндий, Давааны ам, Бодгоно толгой.

3

Сумын төвд.

4

Бугын хөндий, Шар нуур, Хар ус, Бурхад, Бор дэнж,Элст хөтөл, Шивээт уулаас доош Тавилтай рашаан хүртэл /Голын зах/

5

Сумын төвд.

 

IV. Өвөлжөөний бэлчээр

 

Баг

Газрын нэр

1

Өлөнт, Оргуу, Тогтоо, Даваан, Баянгол, Усчинбулаг, Нарийн, Хужирт, Зөөлөн, Харганат, Хатуугийн ар, өвөр, Бургаст, Их мухар, Бага мухар, Эрээн харгана, Хойд харганат, Сайгийн эх, Харганат хөтөл, Ургамлын хөтөл, Шар даваа.

2

Битүүгийн үзүүр, Хүйтэн хошуу, Онгоцоо, Ээмэгт, Улаан толгой, Өлөнт, Салхинт, Түймэрт, Заагт, Заагын их өтөг, Хойлогийн ам,Заагийн улаан, Шилийн буурын эхний мантгар, Хар говь, Харгайт, Тунгалаг, Хөх толгой, Ил, Ангалаг, Цагаан хөтөл, Балчингийн хөндий, Чихэн хар.

3

Сумын төв.

4

Хар ус, Ховд голын ар өвөр, Бугын хөндий, Улаан хясаа, Шар нуур, Бурхад, Хүрэн зуух, Тошинт, Зүүн бэл, Хавчуугийн өндөр уул, Ихэр уул, Бух идээчийн бууц.

5

Сумын төв.

 

2.Сумын төвийн мал бүхий иргэдийн ашиглах бэлчээр

Сумын төвөөс 3 км радиус бүхий тойрогт багтсан 2800 га бэлчээрийг сумын төвийн мал бүхий иргэд ашиглана. Үүнд Урьд цэг нь Овгор уул, Овгорын хяр, хойд хэсэг нь Ховд гол хүртэл, Баруун цэг нь Ховд голыг дагаж Хөшөөт толгой, Өнчин толгой  хүртэл, зүүн цэг нь Өлгий сумын хилийн  зааг хүртэл хязгардлагдана.

Энэхүү тойрогт 1 хонин толгой мал 6 сар буюу 180 хоног байхаар тооцоход бэлчээрийн даац болон сумын төвийн 1 өрхөд байх малын дундаж тооцоо дараах байдалтай байна

Нийт

талбай, га

Нэгж талбайн ургац, цн\га

Нийт ургац, цн

Бэлчээрийн даац, хонь толгой

Сумын төвийн мал бүхий өрхийн тоо

1 өрхөд ноогдох малын тоо, хонь толгой

2800

1.6

4480

1550

225

8.4

 

 

Ашиглалтын график(+ ашиглах хугацаа, - малаас чөлөөлөх хугацаа )

 

Баг

Газрын нэр

Сар

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1

Өлөнт, Оргуу, Тогтоо, Даваан, Баянгол, Усчинбулаг, Нарийн, Хужирт, Зөөлөн, Харганат, Хатуугийн ар, өвөр, Бургаст, Их мухар, Бага мухар, Эрээн харгана, Ургамлын хөтөл, Шар даваа.

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

2

Битүүгийн үзүүр, Хүйтэн хошуу, Онгоцоо, Ээмэгт, Улаан толгой, Өлөнт, Салхинт, Түймэрт, Заагт, Заагын их өтөг, Хойлогийн ам,Заагийн улаан, Шилийн буурын эхний мантгар, Хар говь, Харгайт, Тунгалаг, Хөх толгой, Ил, Ангалаг, Цагаан хөтөл, Балчингийн хөндий, Чихэн хар.

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

3

Сумын төв /Цагаан арал/

+

+

+

+

+

+

+

+

+

+

+

+

4

Хар ус, Ховд голын ар өвөр, Бугын хөндий, Улаан хясаа, Шар нуур, Бурхад, Хүрэн зуух, Тошинт, Зүүн бэл.Хавчуугийн өндөр уул, Ихэр уул, Бух идээчийн бууц.

+

+

+

+

+

-

-

-

+

+

+

+

5

Сумын төв /Ихбулан/

+

+

+

+

+

+

+

+

+

+

+

+

 

 *- тухайн үед ашиглахад хориглохгүй газар

 

3.Эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр

 Тайлбар: Одоогоор эрчимжсэн мал аж ахуй үгүй тул тухайн үед зохицуулалт хийгдэнэ.

 

4. Отрын бэлчээр

 

Баг

Өөрийн сумын нутагт

Бусад сумын нутагт

1

Хатуугийн эх, Нуурт, Цагаан салаа

Алтанцөгц, Буянт

2

Орогт, Салхинт, Заагт

Ногооннуур

Жич: Бэлчээрийг нөөцлөн ашиглах шаардлагын үүднээс малчид,мал бүхий иргэд 9-р сарын 20-ний өдрөөс эхлэн 11-р сарын 05-ний хооронд 45-аас доошгүй хоног отор хийх шаардлагатай.

 5.Мал тууварлан өнгөрөх зам

Мал тууварлан өнгөрөх замыг худалдан борлуулахаар бэлтгэж бөөнөөр мал туусан үед мөрдөх болно.

 д\д

Газрын нэр

Мал тууварлах зам

4

Тавалдайн гаталгаас Зост ам хүртэл

Машин замын дагуу 100 метрийн өргөнтэй зурвас

 2

Улаан толгой багийн малчид

Засмал замын дагуу 100 метрийн өргөнтэй зурвас

 

ТАВ: ХАРИУЦЛАГА

5.1. Бэлчээрийн сангийн бүрдүүлэлт, зарцуулалт болон журмын хэрэгжилтэд сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг хяналт тавина.

5.2. Журмын аливаа заалтыг зөрчсөн малчид,иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Монгол Улсын Зөрчлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, энэхүү журмыг үндэслэн сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч хариуцлага хүлээлгэнэ.

ЗУРГАА: МАРГААН ШИЙДВЭРЛЭХ, ХОХИРОЛ НӨХӨН ТӨЛҮҮЛЭХ

6.1.Бэлчээр ашиглах асуудлаар гарсан аливаа маргааныг Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасны дагуу багийн иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж зохицуулна. Эс тохиролцсон тохиолдолд сумын Засаг дарга шийдвэрлэнэ.

6.2.Бэлчээрт учирсан хохиролыг нөхөн төлүүлэх асуудлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар зохицуулна.

ДОЛОО: ЖУРАМ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ

Энэхүү журмыг Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т заасны дагуу захиргааны хэм хэжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж,”Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд”-д нийтэлсэний дараа хүчин төгөлдөр болно.