

28-ны өдрийн А/21 дугаар тушаалын
нэгдүгээр хавсралт
ХИЛИЙН БҮС, ЗУРВАСТ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ
ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
Хилийн тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хилийн бүс, зурваст нэвтэрч ажил үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг үйл ажиллагааг явуулах зөвшөөрөл олгох, хяналт тавих, нэгдсэн бүртгэл, судалгаанд хамруулах, хилийн болон хил орчмын дэглэмийг сахиулахад энэхүү журмын зорилго оршино.
Хоёр.Зөвшөөрөл олгох журам
1.Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын Хилийн тухай хуулийн гуравдугаар бүлгийн 26, 27 дугаар зүйлийг үндэслэн хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлэнэ.
2.Хилийн бүс, зурваст ашигт малтмалын хайгуул, олборлолт, ажил үйлдвэрлэл, аялал жуучлал зэрэг үйл ажиллагаа явуулахаар иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас гаргасан хүсэлтийг Хилийн цэргийн штаб судлаж, энэхүү журмын хүрээнд холбогдох зөвшөөрлийг олгоно.
3.Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилгоос шалтгаалан зөвшөөрлийг доорх албан тушаалтнууд олгоно. Үүнд:
а/Хилийн бүс, зурваст ашигт малтмалын хайгуул, олборлолт, ажил үйлдвэрлэл явуулах, нислэг үйлдэх зэрэг зорилгоор нэвтрэх зөвшөөрлийг ХХЕГ-ын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга;
б/Хилийн бүс, зурваст аялал жуулчлал, эрдэм шинжилгээний судалгаа явуулах, ан хийх зорилгоор нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабын орлогч, Хилийн хэлтсийн дарга;
в/Тухайн хилийн аймаг, сумдын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хоёрдугаар зүйлийн гуравдугаар заалтын “б”-д заасан зөвшөөрлийг хариуцсан отрядын дарга;
4.Хилийн бүс, зурваст олгогдох зөвшөөрөл нь байнгын /1 жил хүртэл/, нэг удаагийн /30 хоног хүртэл/ гэсэн хоёр төрөл байна.
5.Хилийн бүс, зурваст нэвтэрч үйл ажиллагаа явуулахаар ирүүлсэн хүсэлтийг Хилийн цэргийн штабын Хилийн хэлтэс тухайн хилийн отрядын штаб судлаж, холбогдох дүгнэлт, саналаа ахлах даргад танилцуулна.
6.Зөвшөөрөл хүссэн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгжид холбогдох хариуг ажлын 5 хоногт багтаан өгнө.
7.Хилийн цэргийн штаб хилийн бүс, зурваст олгогдсон зөвшөөрлийн талаар нэгдсэн дүнг сар бүр, онцлог тохиолдолд зөвшөөрөл олгохоос өмнө тухай бүр ХХЕГ-ын даргад танилцуулна.
8.Хилийн бүс, зурваст олгосон зөвшөөрөл нь энэ журмын хавсралтаар тодорхойлсон хэвлэмэл загвартай байх бөгөөд холбогдох албан тушаалтны гарын үсэг, Хилийн цэргийн штаб /тухайн анги/-ын тэмдгээр баталгаажуулсан байна.
9.Хилийн цагийн байдлаас шалтгаалан хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрөл олгох, сунгахыг тодорхой хугацаагаар хойшлуулж, үйл ажиллагааг зогсоож болно.
Гурав. Зөвшөөрөл олгох баримт бичгийн бүрдүүлэлт
Хилийн бүс, зурваст нэвтрэх зөвшөөрлийг хүссэн иргэн, албан байгууллага, аж ахуйн нэгж, дараах материалыг бүрдүүлнэ.
а.Иргэний бүрдүүлэх материал:
§ Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан бичгээр гаргасан хүсэлт;
§ Явах хүмүүсийн нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар;
§ Гадаадын иргэдийн хувьд зохих ангиллын виз бүхий гадаад паспорт /хуулбар/;
§ Тээврийн хэрэгслийн техникийн гэрчилгээний хуулбар;
б.Аж ахуйн нэгж байгууллага:
§ Хилийн бүс, зурваст нэвтрэх зорилго, хугацаа, замнал зэргийг тусгасан албан бичиг;
§ Байгууллагын гэрчилгээ болон хуулбар;
§ Ашигт малтмалын газрын кадастрын албанаас олгосон ашигт малтмалын хайгуул, судалгаа, олборлолт хийх лиценз;
§ Хилийн бүс, зурваст үйл ажиллагаа явуулах нутаг дэвсгэр, явах замнал, байрлах газар зэргийг оруулсан байр зүйн зураг /Масштаб 1:100.000/;
§ Бүлгийн ахлагч болон ажиллах хүмүүсийн нэрсийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбар,
§ Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар;
§ Ажил үйлдвэрлэл эрхлэгч нь гадаадын иргэн бол Монгол Улсын нутаг дэвсгэрт хөдөлмөр эрхлэх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын зөвшөөрөл;
§ Ажил үйлдвэрлэл явуулахад нисдэг тэрэг ашиглах шаардлага гарсан тохиолдолд Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах цэргийн штабын зөвшөөрөл;
§ Аж ахуйн нэгж байгууллага нь ан агнах, загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан тусгай зөвшөөрөл;
§ Орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжээс хилийн зурваст мал өвөлжүүлэх, газар тариалан эрхлэх тохиолдолд хилийн отрядын штабаар дамжуулан Хилийн цэргийн штабаас зөвшөөрөл авна.
§ Иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хилийн бүс, зурваст ажил үйлдвэрлэл явуулсан зөвшөөрлөө сунгуулахдаа хугацаа дууссан зөвшөөрөл, явах хүн болон техник хэрэгслийн нэмэлт өөрчлөлтийг хавсаргасан байна.
в.Аялал жуулчлалын байгууллага:
§ Зөвшөөрөл хүссэн албан бичиг;
§ Байгууллагын аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах эрхийн гэрчилгээний хуулбар;
§ Жуулчдыг хариуцан авч явах хүн, нийт хүмүүсийн тоо, тэдний иргэний үнэмлэхийн /гадаад иргэдийн паспорт/ хуулбар;
§ Хилийн бүс, зурваст аялал жуулчлалаар явах замнал, байрлах газар зэргийг оруулсан байр зүйн зураг /Масштаб 1:100.000/;
§ Тээврийн хэрэгслийн төрөл, тоо, улсын дугаар, гэрчилгээний хуулбар;
§ Жуулчид ан агнах, загасчлах зорилгоор явж байгаа тохиолдолд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас авсан тусгай зөвшөөрөл;
Дөрөв.Хил орчмын дэглэмийн биелэлтэд тавих хяналт
1.Хилийн бүс, зурваст олгосон зөвшөөрлийн талаарх мэдээ, бүртгэл, судалгааг Хилийн цэргийн штабын Хилийн хэлтэс хариуцан хөтлөнө.
2.Улсын хилийн бүс, зурваст ажил үйлдвэрлэл явуулж буй албан байгууллага, аж ахуйн нэгжийг бүртгэн үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг тухайн хэсгийн хилийн отрядын дарга нар хариуцна.
Тав.Зөвшөөрөл олгохоос татгалзах, хүчингүй болгох тохиолдол
1.Зөвшөөрөл олгохоос татгалзах:
а/Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болох үндэслэл байвал;
б/Улсын хил хамгаалалтын эрх ашигт нийцэхгүй байвал;
в/Холбогдох хууль тогтоомжийн заалттай харшлах тохиолдолд зөвшөөрөл олгохгүй.
2.Олгосон зөвшөөрлийг хүчингүй болгох:
а/Хилийн тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хилийн зурваст хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, завдсан;
б/Хил хамгаалах байгууллагаас олгогдсон зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн;
в/Зөвшөөрлийн хугацааг хэтрүүлж, үйл ажиллагаа явуулсан;
г/Зөвшөөрөлд заагдсанаас өөр газарт үйл ажиллагаа явуулсан;
д/Хилчдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй;
е/Зөвшөөрөлгүй хүн, тээврийн хэрэгслийг үйл ажиллагаандаа оролцуулсан;
ё/Хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн;
ж/Хил зөрчигч нарт туслах, хуйвалдах, нуун дарагдуулах, улсын хилээр эд зүйл хууль бусаар давуулах зэрэг үйлдэл гаргасан тохиолдолд зөвшөөрлийг хүчингүй болгох буюу дахин олгохгүй.
Зургаа.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хүлээх үүрэг
1.Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө харъяа хилийн отряд, заставт албан ёсоор бүртгүүлнэ.
2.Тухайн хилийн бүс, зурваст байнгын үйл ажиллагаа явуулах тохиолдолд хилийн отрядтой гэрээ байгуулна.
3.Хилийн тухай хуулийн 2 дугаар бүлгийн 23 дугаар зүйлийн 8-д заасны дагуу Хил хамгаалах байгууллагын ажилтнуудыг албан үүргээ гүйцэтгэхэд нь туслалцаа үзүүлнэ.
4.Ажил үйлдвэрлэл явуулж байгаа байрлалаараа улсын хил хамгаалалтад оролцож, хилийн болон хил орчмын дэглэм зөрчсөн үйлдлийн талаар хил хамгаалах байгууллагад цаг тухайд нь мэдэгдэнэ.
5.Байгалийн аюулт үзэгдэл, гамшиг, ой хээрийн түймрийн үед хил хамгаалах байгууллагатай хамтран ажиллана.
ХИЛИЙН ЦЭРГИЙН ШТАБ
Загвар
ХИЛИЙН БҮСЭД НЭВТРЭХ
ЗӨВШӨӨРӨЛ
200...оны....дугаар Улаанбаатар
сарын....-ны өдөр Дугаар.... хот
..............................................байгууллагын ажилтан...........................................ахлагчтай
.....................................................................................................................................нарын
.......хүн..............................маркийн..........................улсын дугаартай автомашинтайгаар
.....................................аймгийн...................................................................................сумын
......................................................нэртэй газрын хилийн бүсэд 200......оны.........дугаар. ......сарын......-наас......дугаар......сарын........-ны өдрүүдэд.....хоногийн хугацаатайгаар. ..................................................хийх зорилгоор ажиллах тул зөвшөөрөл олгов.
.................................................
/албан тушаал/
.................................................
/цол, нэр/
Зөвшөөрлийн арын хуудас
Анхаарах зүйлс:
§ Энэ зөвшөөрлийг тухайн хилийн хэсэгт байрлаж буй отряд, заставын удирдлагад танилцуулж, тэднээс өгсөн зааварчлагын дагуу үйл ажиллагаагаа явуулна.
§ Хилийн зөрчилтэй холбоотой байж болзошгүй сэжигтэй шинж тэмдэг, үйлдлийн талаар ойр байрлах хилийн анги, салбарт мэдэгдэнэ.
§ Хилийн бүс, зурваст зорчихдоо иргэний үнэмлэхээ /паспорт/ байнга биедээ авч явна.
§ Хилчдийн тавьсан шаардлагыг биелүүлнэ.
§ Хилийн болон хил орчмын дэглэм зөрчвөл холбогдох хууль, тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
