Хэвлэх DOC Татаж авах
ЗӨВШӨӨРӨВ:                                                                                               Цагдаагийн ерөнхий газрын даргын
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР                                                                          2010 оны 236 дугаар тушаалын
                                                М.АЛТАНХУЯГ                                                                   хавсралт
 
 
ЗАХИРГААНЫ ЖУРМААР БАРИВЧЛАХ  ШИЙТГЭЛИЙГ БИЕЛҮҮЛЭХ ЖУРАМ
 
Найм. Бусад зүйл
 
8.1. Баривчлагдсан этгээдийг байрнаас гарахад энэ журмын 11.1 дэх хэсэгт заасан холбогдох шууд зардлыг төлүүлнэ. Уг зардлыг төлүүлэхдээ цагдаагийн байгууллагын харилцах дансаар дамжуулан тушаалгаж, мөнгө тушаасан баримтын хувийг хүлээн авч зохих журмын дагуу хадгална.
Нийслэлд Албадан саатуулах, баривчлах төвийн дарга, орон нутагт цагдаагийн газар, хэлтсийн дарга баривчлагдсан этгээдийн нэг хоногийн шууд зардлын хэмжээг тухайн үеийн ханшаар тогтоосныг Цагдаагийн ерөнхий газрын дарга батална.
 
Арван нэг. Байрны шууд зардал
 
11.1. Дараах зардлыг байрны шууд зардалд оруулан тооцно.Үүнд:
     11.1.1 Дулаан, цахилгаан хэрэглүүлэх;
     11.1.2 Халуун хоол, цайгаар үйлчлэх;
     11.1.3 Автомашинаар хүргэх, тээвэрлэх;
     11.1.4 Карт, баримт бичиг хөтлөх;
     11.1.5 Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх;
     11.1.6 Усанд оруулах;
     11.1.7 Фото зураг авах;
     11.1.8 Хувцас угаах, индүүдэх;
     11.1.9 Үс авах, засах;
     11.1.10 Төлбөртэй өрөөнд байрлуулах;
     11.1.11 Нэрийн дансны үйлчилгээ үзүүлэх;
     11.1.12 Хувцас, эд зүйл хадгалах;
     11.1.13 Утсаар яриулах;
     11.1.14 Мэргэжил олгох сургалт.
 
 
-----оОо-----