Хэвлэх DOC Татаж авах

/ХНХС-ын 2018 ны А/91-р тушаалаар хүчингүй болсон/

Боловсрол Соёл  Шинжлэх Ухааны сайдын 2011 оны
378 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

Багшид мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох журам

 

Нэг. Нийтлэг үндэслэл                  

 

  1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага /цаашид сургалтын байгууллага гэх/-ын багш, тэнхимийн эрхлэгч, сургалтын менежер, сургалт хариуцсан ажилтан, сургалт эрхэлсэн дэд захирал (цаашид багш гэх)-д багшийн мэргэжлийн зэрэг олгох, хүчингүй болгох үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

  1. Зэрэг олгох үйл ажиллагааны зорилго нь багшийн мэргэжил, ур чадварын өсөлтийг тодорхойлж, сургалтын чанарыг үнэлж урамшуулах, багшийг дэмжин хөгжүүлэхэд оршино.

 

  1. Багш мэргэжлийн зэрэг олгох гэдэгт зэрэг шинээр авах, зэргээ хамгаалах, ахиулах, сэргээх үйл ажиллагааг хамруулж ойлгоно.

 

  1. Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуулийн 18.6-д заасны дагуу багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” гэсэн мэргэжлийн зэрэг олгоно.

 

  1. “Заах аргач багш” зэргийг тухайн сургалтын байгууллага, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэргийг Мэргэжлийн боловсрол, сургалтын газар /цаашид агентлаг гэх/ тус тус олгоно.

 

  1. Багшид мэргэжлийн зэргийг алгасуулж олгохгүй.

 

  1. Сургалтын байгууллагад ажиллаж байгаа ерөнхий эрдмийн багш нарт мэргэжлийн зэрэг олгох ажил энэхүү журмаар зохицуулагдана.

 


  1. Багшаас бусад албан тушаалтанд зөвхөн тэргүүлэх, зөвлөх зэрэг олгоно.

 

Хоёр. Мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах

 

  1. Мэргэжлийн “Тэргүүлэх”, “Зөвлөх“ зэрэг авах багш нараас ур чадварын болон тестийн шалгалтыг бүсийн арга зүйн төв зохион байгуулж, дүгнэлтийг агентлагт ирүүлнэ.
  2. Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагаа нь:
  • хүсэлт гаргах
  • дүгнэлт өгөх
  • шийдвэр гаргах
  • тайлагнах гэсэн үндсэн дөрвөн үе шаттайгаар явагдана.

 

  1. Энэхүү журмын хоёрдугаар хавсралтад тодорхойлсон шалгуур үзүүлэлтүүдээр тухайн багш өөрийн ажлаа үнэлээд, үзүүлэлт бүрийг нотлох баримтыг зохих ёсоор албажуулан гуравдугаар хавсралтад заасан баримт бичгийг бүрдүүлж, мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн хувийн өргөдлөө зэрэг хүчинтэй байх хугацаа дуусахаас 1 жилийн өмнө тухайн оны 1 дүгээр сард багтаан сургалтын байгууллагын захиргаанд гаргана.

 

  1. Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг сургалтын байгууллага дээр дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

 

2.4.1   Сургалтын байгууллага зэрэг олгох ажлын хэсэг байгуулж тухайн жилд мэргэжлийн ”Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг олгохыг хүссэн багшийн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүйг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан багшийн ажилтай газар дээр нь танилцаж үнэлгээ дүгнэлт   гаргана.

2.4.2  Сургалтын байгууллагын ажлын хэсэг нь мэргэжлийн “Заах аргач багш” зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт энэ зэргийг олгох тухай болон  “Тэргүүлэх багш” ба “Зөвлөх багш” зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан, бүсийн аргазүйн төвөөс авсан шалгалтыг амжилттай өгсөн  үнэлгээг багш нарын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулна.

 

2.4.3   Сургалтын байгууллагын захирал нь ажлын хэсгийн үнэлгээ болон багш нарын зөвлөлийн хурлын дүгнэлтийг үндэслэн багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох хүсэлтийг уламжлах тухай тушаал гаргаж, тухайн оны 3 дугаар сард багтаан бусад материалын хамт агентлагт хүргүүлнэ.

 

2.4    Багшид мэргэжлийн зэрэг олгох үйл ажиллагааг агентлаг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

 

2.4.1  Агентлагийн даргын тушаалаар мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийг байгуулж, тус ажлын хэсэг нь тухайн жилд мэргэжлийн “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэг авахыг хүссэн багшийн материалд бүрдүүлэлтийн үнэлгээ өгч, шаардлага хангаагүйг үнэлгээнээс хасаж, шаардлага хангасан материалд дүгнэлт гаргана.

 

2.4.2 Агентлагийн ажлын хэсэг нь “Тэргүүлэх багш” болон “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангасан багш нарт зэрэг олгох тухай  үнэлгээ, дүгнэлтээ багш нэг бүрээр гаргаж, Сургалт, арга зүйн хэлтэст танилцуулна.

 

2.4.3  Сургалт, арга зүйн хэлтэс нь ажлын хэсгийн үнэлгээ, дүгнэлтийг  үндэслэн багшид “Тэргүүлэх багш” болон “Зөвлөх багш”  мэргэжлийн зэрэг олгох асуудлыг авч хэлэлцэн агентлагийн  даргын тушаалаар мэргэжлийн зэрэг олгож, шийдвэрийг сургалтын байгууллагад мэдээлнэ.

 

2.4.5  Багшид мэргэжлийн зэрэг олгосон тухай шийдвэр өмнө нь мэргэжлийн зэрэгтэй багшийн хувьд зэргийн хүчин төгөлдөр хугацаа дуусахаас нэг жилийн өмнөөс гарч байгаа тул шийдвэрт дараагийн оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мэргэжлийн зэрэг нь хүчин төгөлдөр болж, зэргийн нэмэгдэл олгох хугацаа тооцогдохоор тусгасан байна.

 

2.4.6  Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг батлагдсан загварын дагуу агентлагаас хэвлүүлж, дараагийн оны 1 дүгээр сард багтаан сургуулиудад хүргүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

 

2.4.7   Мэргэжлийн тухайн зэргийг олгосон эрх бүхий байгууллага бүр энэхүү  журмын Хавсралт 4-ын дагуу мэргэжлийн зэрэгтэй багш нарын мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

2.4.8    Багшид мэргэжлийн зэрэг олгох талаар гарсан гомдлыг Сургалт, арга зүйн хэлтэс хүлээн авч шалган дүгнэлт гаргаж хариу өгөх бөгөөд буруутай үйлдэл нь нотлогдвол холбогдох этгээдэд агентлаг хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

Гурав. Мэргэжлийн зэргийн нэмэгдэл

 

3.1    “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” зэрэгтэй багшид мэргэжлийн зэргийн нэмэгдэл олгоно.

3.2.    Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг энэхүү журмын 2.4.5-д  заасан хугацаанаас эхлэн олгоно.

 

  1. Мэргэжлийн зэргийн нэмэгдлийг Засгийн газрын тогтоолоор тогтоосон хувь хэмжээгээр багшийн сарын үндсэн цалингаас тооцож олгоно.

 

  1. Сургалтын байгууллага, агентлаг гаргасан шийдвэр болон мэдээлэл, хяналт-шинжилгээндээ тулгуурлан багшид зэргийн нэмэгдэл олгоход шаардагдах зардлыг тооцож, жил бүрийн боловсролын төсөвт тусгана.

 

 

Дөрөв. Мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа,

Мэргэжлийн зэргийг хүчингүй болгох

 

  1. Багшийн мэргэжлийн зэрэг нь заах аргач, тэргүүлэх зэргийн тухайд түүнд мэргэжлийн зэрэг олгосноос хойш 3 жил, зөвлөх багш 5 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

 

  1. Мэргэжлийн зэрэг нь хүчинтэй байгаа нөхцөлд багш хүсвэл шатлал алгасахгүйгээр мэргэжлийн зэргээ ахиулж болно.

 

  1. Багшийн мэргэжлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй байна.

 

  1. Энэхүү журмын 4.7-д заасан нөхцөлөөс бусад тохиолдолд мэргэжлийн зэргээ хамгаалах хугацаа хэтэрсэн болон мэргэжлийн зэргээ хамгаалах, ахиулахаар хүсэлт гаргаж, зэрэг олгох үнэлгээнд ороод тавигдах шалгуур үзүүлэлтийг хангаагүй бол багшийн эзэмшиж байсан мэргэжлийн зэргийг шууд хүчингүй болсонд тооцно.

 

  1. Боловсролын тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хуульд заасан багшийн эрх үүргийг зөрчиж, мэргэжлийн алдаа гаргаж, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон тохиолдолд эрх бүхий албан тушаалтан нь багшийн эзэмшиж байсан мэргэжлийн зэргийг хүчингүй болгоно.

 

  1. Мэргэжлийн зэрэг нь хүчингүй болсон багш нь 2 жилийн дараа дахин хүсэлт тавьж болно.

 

  1. Магадлан итгэмжлэл бүхий эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр хүн дээр өвчилсөн, 3-аас дээш сарын хугацаагаар гадаадад томилолтоор ажилласны улмаас мэргэжлийн зэрэг авах хүсэлт болон шаардлагатай материалаа журамд заасан хугацаанд бүрдүүлэн өгч чадаагүй багшийн мэргэжлийн зэргийг нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөрт тооцож болно.

 

 

Тав . Мэргэжлийн зэргийн үнэмлэхийн загвар

 

  1. Багшид “Заах аргач багш”, “Тэргүүлэх багш”, “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгосныг гэрчлэх Мэргэжлийн зэргийн үнэмлэх олгоно. Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэх хэвлүүлэх зардлыг Агентлагын төсөвт тусгаж санхүүжүүлнэ.

 

  1. Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийг ижил хэмжээ, дизайн бүхий загвараар хийнэ. Үнэмлэхийн бичвэр, гадна буюу дотор өнгө нь мэргэжлийн зэрэг бүрээр ялгаатай байна.

 

  1. Багшид олгох мэргэжлийн бүх зэргийн үнэмлэхийн гадна талыг сонгосон өнгийн А4 цаасны 1/2 хэмжээтэй, 230 граммын хатуу цаас, дотор талыг нүүрэн талтай ижил өнгийн хээтэй цаасаар хийж, хоёр талыг нийлүүлэн нааж, нуруулдаж нугалсан байна.

 

  1. “Заах аргач багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх ногоон,“Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх цэнхэр, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх улаан өнгөтэй байна. /Нэрийг монгол бичгээр алтан боронзон өнгөөр бичнэ/

 

  1. Зэргийн үнэмлэхний нүүрэнталд “Соёмбо” тэмдэгзурж,  БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРГИЙН ҮНЭМЛЭХ гэж алтан бронзоор үндэсний монгол бичгээр бичнэ.

 

  1. Зэргийн үнэмлэхийн дотор талд дараах бичвэрийг хэвлэсэн байна. (“Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэхийн дотор талыг бичвэрийг хавсралт 4-өөр жишээ болгов.)

 

  1. “Зөвлөх багш” Мэргэжлийн зэргийг 1, “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийг 2, “Заах аргач багш” мэргэжлийн зэргийг 3 гэсэн тоогоор кодлоно.

 

  1. Багшийн мэргэжлийн зэргийн үнэмлэхийн бүртгэлийн дугаар”-т мэргэжлийн тухайн зэргийг олгосон байгууллагын жил бүр үргэлжлүүлэн хөтлөх нэгдсэн бүртгэлийн нэрсийн жагсаалтад эзлэх дугаарыг бичнэ.

 

  1.      Мэргэжлийн зэргийн“үнэмлэхийн дугаар”-ыг дараах байдлаар кодлоно:

 

 

Үнэмлэхийн дугаар МБ 1-1101

 

МБ      мэргэжлийн боловсрол, сургалт

1          Мэргэжлийн зэргийн код буюу Зөвлөх зэрэг

11        Жилийн код буюу 2011 оны сүүлийн 2 тоо

01        Агентлагын даргын тушаалын дугаар

 

 

 

 


                                                                            

Боловсрол Соёл  Шинжлэх Ухааны сайдын 2011 оны
378 дугаар тушаалын  хоёрдугаар хавсралт

 

 

 

Мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтүүд

 

Мэргэжлийн зэрэг/ шалгуур

Заах аргач багш

Тэргүүлэх багш

Зөвлөх багш

Нийтлэг шалгуур

Багшлах эрхтэй байх

Багшийн “Ёс зүйн дүрэм”-ийг чанд сахидаг байх

Чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэг байх

Бусад багш нарт зөвлөн туслах чадвартай байх

Мэргэжлийн боловсрол, сургалтын сургах зүйн онцлогийг мэддэг, сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлдэг байх

Сургалтын хэрэглэгдэхүүн, тестийн сан бүрдүүлж, түүнийгээ сургалтдаа үр өгөөжтэй ашигладаг  байх

Гадаад хэлээр мэдээлэл ашиглах, боловсруулах, компьютерын өргөн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай, өөрийгөө байнга хөгжүүлж мэргэжилээ дээшлүүлдэг байх

Тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд нь суралцагчдаа тусалж зөвлөх, тэдний мэргэжлийн ур чадвар эзэмшилт, төлөвшлийг дэмжих, хамтран ажиллах бүтээлч арга барил эзэмшсэн байх

Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологийг судлан, сургалтад ашигладаг байх

Сургуулийн удирдлага, багш нар, эцэг эх,иргэд, нийгмийн түншлэгчидтэй бүтээлчээр хамтран ажиллах ур чадвар эзэмшиж, тодорхой үр дүнд хүрсэн байх

Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар тодорхой судалгаа хийх

Ерөнхий шалгуур 

Стандарт хангалт /заадаг хичээ

лээр

Хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин сүүлийн 3 жилд 60-аас дээш хувь байх

Хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин сүүлийн 3 жилд 65-аас дээш хувь байх

Хөндлөнгийн шалгалтаар суралцагчдын мэдлэг, ур чадвар, төлөвшлийн түвшин сүүлийн 3 жилд 70-аас дээш хувь байх

Сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах

Сургалтын баримт бичиг, чадамжид суурилсан сургалтыг бүтээлчээр хэрэгжүүлж, бусад багш нартай туршлагаа хуваалцах түгээн дэлгэрүүлэх ажлыг сургалтын байгууллагын түвшинд 2-оос доошгүй удаа зохион байгуулсан байх

Сургалтын баримт бичиг, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулах чадвар туршлагатай, бүс, орон нутгийн багш нарт туршлагаа хуваалцах сургалт, түгээн дэлгэрүүлэх   үйл ажиллагааг  бүс, аймаг, нийслэлийн түвшинд 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх

Сургалтын баримт бичиг, чадамжид суурилсан сургалтын багцийг боловсруулах чадвар туршлагатай,  туршлагаа хуваалцах, түгээн дэлгэрүүлэх, зөвлөн туслах сургалт, сурталчилгааг  үндэсний түвшинд 3-аас доошгүй удаа зохион байгуулсан байх

Өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаа

Боловсрол судлал, мэргэжил, заах арга зүй, чадамжид суурилсан сургалтын аргазүйн чиглэлээр 2-оос доошгүй удаа сургалтад хамрагдаж мэргэжил, ур чадвараа тогтмол дээшлүүлсэн байх

Боловсрол судлал, мэргэжил, заах арга зүй, чадамжид суурилсан сургалтын аргазүйн чиглэлээрмэргэжил дээшлүүлэх сургалтад гадаад, дотоодод 3-аас доошгүй удаа хамрагдаж мэргэжил, ур чадвараа тогтмол дээшлүүлсэн байх

Боловсрол судлал, мэргэжил, заах арга зүй, чадамжид суурилсан сургалтын арга зүйн чиглэлээр сургалтад гадаад, дотоодод 5-аас доошгүй удаа хамрагдаж мэргэжил, ур чадвараа тогтмол дээшлүүлсэн байх

Ерөнхий   шалгуур

Судалгаа, шинжилгээнийажил

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд амжилттай оролцож, сургалтын байгууллагын түвшний хуралд 2-оос доошгүй илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

Эрдэм шинжилгээний бага хурал, зөвлөгөөнд боловсрол судлал, багшийн хөгжил, мэргэжил, заах арга зүй, чадамжид суурилсан сургалтын стандарт, хөтөлбөр боловсруулах зэрэг асуудлаар илтгэл нь бүс, орон нутгийн түвшний хуралд хэлэлцэгдэж амжилт үзүүлсэн байх

 

Эрдэм шинжилгээний хурал, зөвлөгөөнд боловсрол судлал, багшийн хөгжил, мэргэжил, заах арга зүй, чадамжид суурилсан сургалтын стандарт, хөтөлбөрийн боловсруулалт, чадамжид суурилсан сургалтын багц боловсруулах, үйлдвэрлэлд нэвтэрсэн шинэ техник, технологийн дэвшил зэрэг асуудлаар эрдэм шинжилгээний ажил, судалгаа туршилт явуулж, илтгэл нь үндэсний түвшний хуралд хэлэлцэгдэж, багш нарт зориулсан бүтээл туурвиж түгээн дэлгэрүүлсэн байх

Судалгаа шинжилгээний ажил хийж, багш суралцагчдын сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг удирдсан байх

Ажилласан жил/туршлага

Тухайн сургалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж, сургуулийн үнэлгээгээр хангалттай сайн үнэлэгдсэн байх

Заах аргач мэргэжлийн зэрэг аваад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй багшилсан байх

 

Тэргүүлэх мэргэжлийн зэрэг аваад 5-аас доошгүй жил  үр  бүтээлтэй ажилласан байх

 

Олимпиад, уралдаан тэмцээнд оролцсон байдал

Аймаг, орон нутаг, сургуулийн ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд өөрөө болон шавь нар нь амжилттай оролцсон байх

 

Улсын болон бүсийн хэмжээнд зохион байгуулагдах ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд өөрөө болон шавь нар нь эхний 5 байрт шалгарсан байх

 

 

Улсын ажил мэргэжил, ур чадварын уралдаан, олимпиад, бүтээлийн үзэсгэлэнд өөрөө болон шавь нар нь эхний 3 байрт шалгарах

 

Тусгай шалгуур

 

Сургуулийнхаа багш нарт зөвлөх, тэдэнтэй хамтран ажиллах чадвартай, сургуулийн хэмжээнд тэргүүлэгч багш байх

Бусад багш нарт ажил мэргэжлээрээ  тэргүүлэх чадвартай, туршлага нь бүс, орон нутгийн хэмжээнд  сурталчлагдсан байх

 

Зорилтот бүлгийн судалгаа хийж насанд  хүрэгчдийн сургалтын арга зүйг эзэмшсэн, түгээн дэлгэрүүлдэг байх

 

Багш, суралцагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулан, сургалтандаа хэрэглэдэг байх мэргэжлийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах арга зүйг эзэмшсэн байх

 

Бүсийн сургагч багшийн шалгуурыг хангасан бол холбогдох баримт бичгийг үндэслэн тэргүүлэх багшийн зэрэг авах шалгуур үзүүлэлтийг 30 хувь хангасанд тооцно.

 

Бусад багш нарт зөвлөн туслах үйл ажиллагааг тогтмол явуулдаг, туршлага нь улс үндэсний хэмжээнд сурталчлагдсан байх

 

Багш, суралцагчдад зориулсан гарын авлага, зөвлөмж боловсруулан, сургалтандаа хэрэглэдэг байх 2-оос доошгүй мэргэжлийн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулсан байх

 

Чадамжид суурилсан сургалтын орчин бүрдүүлэх ажлыг зохион байгуулж тодорхой тооны анги, танхим, лаборатори, дадлагын газрыг тохижуулсан  байх

 

Үндэсний түвшний сургагч багш болсон холбогдох баримт бичгийг үндэслэн зөвлөх багшийн зэрэг авах шалгуур үзүүлэлтийг 50 хувь хангасанд тооцно.

                 

 

 


Сургалтын Байгууллагын сургалт хариуцсан ажилтан, сургалтын менежер, сургалт эрхэлсэн дэд захиралд тавигдах тусгай шалгуур үзүүлэлт:

Шалгуур үзүүлэлтүүд:

Стандарт хангалт /сургуулийн хэмжээнд/

Мэргэжлийн боловсрол сургалтын стандартын хэрэгжилтийг тогтоох хөндлөнгийн шалгалтаар сургуулийн суралцагчдын сурлагын дундаж амжилт нь тухайн зэрэг хүчинтэй байх хугацаанд өмнөх түвшингээс 65-аас дээш хувиар тогтмол өсөж, багш суралцагчдаа хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулахад онцгойлон тэмдэглэх амжилт гаргасан байх

Сургалтын албаны баримт бичгийн бүрдэлт

Хариуцсан ажлынхаа хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр зэрэг сургалтын төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний баримт бичгүүдийг цогцоор нь боловсруулах, багш нараа хөгжүүлэх, мэргэжлийг нь дээшлүүлэх талаар бүтээлч туршлага хуримтлуулж, бусад сургалтын байгууллагуудтай туршлагаа хуваалцах сургалт, сурталчилгааг 2-оос доошгүй удаа явуулсан байх

 

Зөвлөн туслах

Сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийн боловсруулалт зэрэг чиглэлээр мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан тодорхой мэдлэг, ур чадвар эзэмшсэн байх

 

Судалгаа, шинжилгээний ажил

Эрдэм  шинжилгээний хурал, зөвлөгөөнд сургалтын менежмент, багшийн хөгжил, боловсролын стандарт, чадамжид суурилсан сургалтын стандарт, хөтөлбөр боловсруулалт зэрэг асуудлаар судалгаа явуулан туршиж, үр дүнгээр нь 2-оос доошгүй удаа илтгэл хэлэлцүүлж, тухайн хурлын материалд хэвлүүлсэн байх

Үйлдвэрлэлд нэвтэрч байгаа шинэ техник, технологийг судалж, сургалтанд үр дүнтэй нэвтрүүлэх ажлыг амжилттай зохион байгуулах

Нийгмийн түншлэл

Нийгмийн түншлэгч болон ажил олгогчидтой хамтран ажиллаж төгсөгчдийг  байранд зуучлан, ажил эрхлэлтийн 80-аас дээш хувьд хүргэсэн байх 

 

 

Сургалтын орчин

Сургалтын орчин бүрдүүлэх, сургуулийн анги, танхим, лаборатори, дадлагын газрыг тохижуулах ажлыг удирдан зохион байгуулж бүтээлчээр хандсан байх

Сургалтын орчин, сургуулийн анги, танхим, лаборатори, дадлагын газрын ашиглалт, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээнд хяналт тавьж  хүртээмжийг дээшлүүлсэн байх

Бусад

Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний хөтөлбөр, төсөл хэрэгжүүлэхэд тодорхой үүрэг хүлээн тогтвортой ажилласан, мөн боловсрол судлал, мэргэжлийн боловсрол, сургалтын болон техникийн чиглэлээр докторын ба магистрын зэрэг хамгаалсан бол мэргэжлийн тухайн зэрэгт харгалзах үзүүлэлтийг холбогдох баримт бичгийг үндэслэн 50 хувь хангасанд тооцно.


 

 

Боловсрол Соёл  Шинжлэх Ухааны сайдын 2011 оны
378 дугаар тушаалын гуравдугаар хавсралт

 

Мэргэжлийн зэрэг авахыг хүссэн багшийн бүрдүүлэх материал

 

  • Мэргэжлийн зэрэг олгохыг хүссэн сургуулийн тодорхойлолт, албан тоот
  • Доорхи асуулгыг бөглөж хавсаргана.
  • Нотлох баримтуудыг хуулбарлан хавсгарна.

 

ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ: Өргөдлийг өөрөө гаргацтай цэвэрхэн бөглөх бөгөөд зарим асуултын хариултыг сонгож бөглөхөөр бол доогуур нь зурах юм уу, өмнөх дугаарыг нь дугуйлан тэмдэглээрэй.

 

 3x4

                                                                                                                                   
  1. Овог    ____________________   Нэр _______________

 

  1. Хүйс(эрэгтэй,  эмэгтэй)                       

                       

  1. Төрсөн    __________   он   ______   сар

 

  1. Ажиллаж буй сургалтын байгууллага    ____________________________________

 

  1. Үндсэн багш эсэх                а)    Үндсэн     б)    Цагийн

 

  1. Багшлах эрхийн үнэмлэхтэй эсэх  а)тийм    б)үгүй

/Хуулбарыг хавсаргах/

  1. Боловсролын байдал (гадаадад суралцсаныг мөн бичнэ)

 

 

Хаана, ямар сургууль,  суралцсан

Элссэн

он, сар

Төгссөн

он, сар

Эзэмшсэн боловсрол, мэргэжил

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Мэргэжлийн зэрэг/ ______________________________________________________________

Авсан ...............он ………. сар ………. өдөр

 

 

  1. Шинээр авахыг хүссэн мэргэжлийн зэрэг _____________________________________

 

 

  1. Эрдмийн зэрэг, цол, сэдэв (боловсролын зэргийг оруулна) 

 

  1. Гадаад хэлний мэдлэг, чадвар (тохирох нүдэнд + тэмдэг тавина уу)

 

Ямар хэл

Маш сайн

Сайн

Дунд зэрэг

Бага зэрэг

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Хөдөлмөр эрхэлсэн байдал

 

Байгууллагын нэр

Албан тушаал

Ажилд орсон он, сар

Ажлаас гарсан он, сар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Мэргэжил дээшлүүлсэн байдал

 

Хаана (дотоод, гадаадад болон төвлөрсөн, бүсчилсэн шугамаар мэргэжил дээшлүүлсэн, багшлах эрхийн сургалтад хамрагдсан эсэхийг дурьдаж үнэмлэх, сертификатыг хавсаргана )

Он сар

Хугацаа (сараар)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Заадаг хичээл, цаг_____________________________________________________

 

 

  1. Эрдэм шинжилгээний ажил, бүтээлийн  жагсаалт/(зөвлөх багш бол бүтээлийн жагсаалт, ном, гарын авлага, сурах бичгийн зохиогч, хэвлэлийн газар, хэвлэлийн компани, хэвлэсэн газар, хэвлэсэн он, ISBN зэргийг нотлох номны хавтас, эхний ба сүүлчийн нүүрүүдийн хуулбарыг хавсралтаар бүрдүүлнэ)

а)                          

б) 

в)  

г) 

16. Суралцагчийн сурлагын амжилтыг баталгаажуулсан баримтууд

а)  Боловсрол, соёлын газрын тодорхойлолт

б)  Бүсийн арга зүйн төвийн тодорхойлолт

в)   Хөндлөнгийн үнэлгээний баталгаажсан хуулбар

17. Бусад үйл ажиллагаа

а)   Зохион байгуулсан сургалтын хөтөлбөр                

б)  Тайлан, хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн тодорхойлолт

18. Онцгой амжилтыг баталгаажуулсан баримт

а)                          

б) 

в)  

г) 

Судалгааг   ................ оны  ............ сарын ............. - ны өдөр бөглөв.

Гарын үсэг  ............................

 

Жич:   Сургуулийн захирал нь судалгааг бүрэн, зөв бөглөсөн эсэхийг шалгаад гарын үсгээ зурж, тамга, тэмдэг дарж баталгаажуулна.

Сургуулийн захирал/..............................................  /             

 

 

 

 

3*4 хэмжээтэй зураг

 

                        Бүртгэлийн дугаар 133

 

                        Овог

                        Нэр

 

 

“Багшид мэргэжлийн зэрэг олгох тухай” Мэргэжлийн боловсрол сургалтын газрын даргын.....оны....дүгээр сарын ......-ны өдрийн...... дугаар тушаалыг үндэслэн “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэргийн үнэмлэх олгов.

 

ДАРГА ______________

 

 

(тэмдэг)

 

 

Үнэмлэхийн дугаар

 

МБ 1-1101

 

 

 

 

 

 

 

 

Олгосон:   .......оны.....дүгээр сарын...... -ны өдөр

 

 

 

 

Боловсрол Соёл  Шинжлэх Ухааны сайдын 2011 оны
378 дугаар тушаалын дөрөвдүгээр  хавсралт

 

 

Мэргэжлийн Боловсрол Сургалтын Байгууллагын багш нарт  ……….  онд

 

“ЗААХ АРГАЧ БАГШ”,  “ТЭРГҮҮЛЭХ БАГШ” ба “ЗӨВЛӨХ БАГШ” мэргэжлийн зэрэг олгосон тухай судалгаа

 

….  оны ….  сарын …. өдөр

 

  • Мэргэжлийн зэргийн нэр (заах аргач, тэргүүлэх, зөвлөх)
  • Зэрэг олгосон багшийн нийт тоо

 

 

Багшийн овог нэр

Хүйс

Нас

Ажилласан жил

Ажлын газар

Мэргэжил /заадаг хичээл

Боловсролын зэрэг

Өмнө олгосон мэргэжлийн зэрэг

Үнэмлэхийн дугаар

Зэрэг олгосон шийдвэр, дугаар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Гарын үсэг, тамга, тэмдэг