

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 142 дугаар зарлигийн хавсралт
МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БОДЛОГО ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР
/2013-2017 он/
Монгол Улсын төлөө зүтгэнэ гэдэг бол Монгол хүний төлөө зүтгэнэ гэсэн үг.Энэ алтан зарчмыг хэлбэрэлтгүй мөрдөнө. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгосон Ерөнхийлөгчийн бүрэн эрх, үүргийг шударгаар хэрэгжүүлж ажиллана. Ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг ямагт дээдэлж, Монгол Улс, монгол хүнд хэрэгтэй санал, санаачилгыг дэмжинэ. Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлага, олон нийтийн төлөөлөл, иргэдтэйгээ идэвхтэй хамтран ажиллаж, “Хуулийн засаглалтай улс, Иргэний оролцоотой шийдэл, Бүтээгчдээ дэмжсэн бодлого, Байгальд ээлтэй хөгжил, Дэлхийд нэртэй Монгол” болох үндсэн чиглэлд хүчин чармайлтаа чиглүүлнэ.
№ |
Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрийн зорилтууд |
Хэрэгжүүлэх арга зам, хэлбэр |
|
Нэг. Хуулийн засаглалтай улс Улс орноо албан тушаалтны засаглалаас хуулийн засаглалд шилжүүлнэ. Хуулийг албан тушаалтан захирдаг биш, албан тушаалтныг хууль захирдаг болгоно. Эрх зүй, аюулгүй байдал, төр болон улс төрийн салбарт тулгамдаж байгаа шинэтгэлийг үргэлжлүүлж хийнэ. |
|||
1.1 |
Хуулийг биелүүлэх нь хүн бүрийн нэр төрийн хэрэг, хууль хэрэгжүүлэх, мөрдөх нь төрийн хүний үндсэн шинж. Ийм байдлаар Монголын уламжлалт хууль ёс, дэг жаягийг нийгэмд хэвшүүлэхэд онцгой анхаарна. |
1.1.1.Төрийн бодлого, хууль тогтоомжийг бүх шатны ажилтан нэг мөр ойлгож, мөрдөн сахихыг төрийн байгууллагуудын үндсэн үйл ажиллагааны байнгын хэм хэмжээ болгон тогтоож нийтийн албанд мөрдүүлж ажиллана. 1.1.2.Үндсэн хууль болон бусад хууль тогтоомж, хэм хэмжээг олон нийтэд сурталчилан таниулах ажлыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын үндсэн хөтөлбөрт оруулна. 1.1.3.Хуулийн төсөл, бодлого боловсруулах, батлах, мөрдөх, хэрэгжүүлэх харилцааг боловсронгуй болгохдоо иргэд, мэргэжлийн холбоод, эрдэмтэн судлаачид, судалгааны байгууллагуудын оролцоог хангана. Хууль эрх зүйн орчны шинжилгээний чадавхийг сайжруулна. |
|
1.2 |
Монгол Улсад хуулийн засаглал, шударга ёсыг тогтоох ажлаа хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр тууштай үргэлжлүүлнэ. Уг үйл явцыг эргэлт буцалтгүй болгож, үр дүнг нь үзнэ. Иргэдийнхээ дэмжлэгийг авч ажиллана. |
1.2.1.Шүүх засаглалын хараат бус байдлыг сайжруулах ажлыг тууштай үргэлжлүүлнэ, дэмжиж ажиллана. 1.2.2.Шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчдийг сонгож оролцуулах хуулийн хэрэгжилтийг бэхжүүлнэ. 1.2.3.Шүүхийн багц хуулийн хэрэгжилтийг хангуулна. 1.2.4.Шүүхээс бусад хуулийн байгууллагуудын шинэчлэлийг эхлүүлж хууль эрх зүйн орчныг сайжруулна. |
|
1.3 |
Авлига, хээл хахууль, төрийн хүнд суртал, албан тушаалтнуудын хууль бус үйл ажиллагаатай үргэлжлүүлэн тэмцэнэ. Хууль зөрчигчидтэй хөрөнгө чинээ, нам улс төр, танил тал харгалзахгүй ижил тэгш хариуцлага тооцож ажилладаг жишгийг хуульчлан тогтоож хэрэгжүүлнэ. |
1.3.1.Авлигатай тэмцэж, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх бодлого, үйл ажиллагаа явуулна. 1.3.2.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг боловсронгуй болгоно. |
|
1.4 |
Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн орчныг үргэлжлүүлэн боловсронгуй болгоно. Шалгах шаардлагатай өндөр албан тушаалтны бүрэн эрхийг түдгэлзүүлдэг болно. Авлигаас учирсан эдийн засгийн хохирлыг заавал төлүүлнэ. Авлига өгснөө хуулийн дагуу илчилсэн иргэнд ял шийтгэл оногдуулахгүй байх бодлого баримтална. |
1.4.1.Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулиудыг шинэчилнэ. 1.4.2.Авлигын эсрэг хууль тогтоомжийг боловсронгуй болгоно. 1.4.3.Авлигын хор хөнөөл, үр дагаврын талаар судалгаа, сурталчилгааны тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. |
|
1.5 |
Шударга ёсны өгөөжийг ард түмэндээ алагчлалгүй хүртээнэ. Төрийн хууль, шийдвэр, бүх шатны байгууллага нь хүний эрх, эрх чөлөөг хангаж, ард иргэдийн нийтлэг сайн сайхны төлөө ажилладаг зөв соёлыг хэвшүүлнэ. Эвлэрүүлэн зуучлах, хохирлыг нөхөн төлөх үйлчилгээ болон хүний эрх, нийтийн эрх ашгийг төлөөлөн нэхэмжлэх эрхийг баталгаажуулна. |
1.5.1.Нийтийн эрх ашгийг шүүхэд нэхэмжлэн хамгаалах тухай хуулийн төслийг боловсруулж, батлуулна. 1.5.2.Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг шинэчлэн найруулж, боловсронгуй болгоно. 1.5.3.Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барина. 1.5.4. Аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хороонд шууд ардчилал иргэдийн оролцоог дэмжих нийтийн өмгөөллийн тогтолцоо сүлжээг бий болгох. 1.5.5. Орон нутгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн талаархи хууль эрх зүйн шинэтгэлийг хийж, шууд ардчилал, иргэдийн оролцооны тогтолцоог бүрдүүлнэ. |
|
1.6 |
Хууль, шүүхийн шинэтгэлийг хийх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хуулиудыг үргэлжлүүлэн батлуулж хэрэгжүүлнэ. Цагдаа, онцгой байдал, дотоодын цэрэг, шийдвэр гүйцэтгэлийн болон хуулийн бусад байгууллагад ажиллагсдын хангамж, нийгэм эрх зүйн баталгааг дордуулахгүй, зөвхөн сайжруулах бодлого барина. |
1.6.1. Хууль, шүүхийн шинэтгэлийг хийх, иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэсэн хуулиудыг үргэлжлүүлэн батлуулж хэрэгжүүлнэ.
1.6.2. Хууль сахиулах байгууллагад ажиллагсдын нийгмийн халамж, баталгааг улам бүр сайжруулах бодлогыг дэмжинэ. |
|
1.7 |
Төрийн албаны баталгааг сайжруулахад, төрийн албан хаагчдын тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Төрийн албанд ур чадвар, ёс зүй, мэргэжлийн шалгуурыг нэвтрүүлж, албан хаагчдын хууль бус халаа сэлгээг таслан зогсоох арга хэмжээ авна. |
1.7.1. Төрийн албаны шинэтгэлийг дэмжинэ. 1.7.2. Төрийн албаны шинэтгэлийг нам бус, үнэлэмж, авьяас чадварт суурилсан тогтолцоонд шилжүүлнэ. 1.7.3. Төрийн албаны албан бичиг, хэрэг хөтлөлтийг хуульчилна. Тодорхой нөхцөлд гарын үсгээр баталгаажуулдаг болно. |
|
1.8 |
Төр нийгмийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн шаардлагатай арга хэмжээг бүрэн эрхийнхээ дагуу авч хэрэгжүүлнэ. Монгол Улсын аюулгүй байдлыг Монгол хүний аюулгүй байдалтай холбож авч үзнэ.
|
1.8.1.Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу Үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцоог нэгдмэл, үр нөлөөтэй, боловсронгуй болгох чиглэлд шаардлагатай эрх зүйн болон зохион байгуулалтын шинэчлэл хийнэ. 1.8.2.Төр, засаглалын тогтвортой байдлыг ханган ажиллана. 1.8.3.Төр, сүм хийдийн харилцаа болон шашны байгууллага, сүм хийдийн үйл ажиллагааны хууль, эрх зүйн үндэс, зохицуулалтыг боловсронгуй болгоно. |
|
1.9 |
Аюулгүй байдалтай холбоотой хуулиудын төслийг цаг алдалгүй хэлэлцүүлж хэрэгжүүлнэ. Аюулгүй байдлыг хангах байгууллагын статусыг өргөх арга хэмжээ авна. |
1.9.1.Монгол Улсын аюулгүй байдлыг Монгол хүний аюулгүй байдалтай холбож авч үзнэ. Үндэсний аюулгүй байдлын тухай болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгоно. 1.9.2.Нийгэм, эдийн засаг, экологийн аюулгүй байдалтай холбоотой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжинэ.Тэгэхдээ судалгаанд тулгуурлаж, цогц арга хэмжээ авах замаар ажиллана. 1.9.3.Гадаад, дотоод орчны өөрчлөлт, чиг хандлага, нийгэм, эдийн засаг, экологийн аюулгүй байдалтай холбоотой судалгаа, шинжилгээний байгууллагуудыг чадавхижуулахыг дэмжинэ. |
|
1.10 |
Батлан хамгаалах болон хил хамгаалах байгууллагын бие даасан байдлыг баталгаажуулж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нь нэмэгдүүлнэ. Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх болон цэрэг, эх оронч хүмүүжлийг иргэдэд олгоход анхаарна. |
1.10.1.“Батлан хамгаалах төрийн бодлого”-ын баримт бичгийг шинэчлэн найруулж, УИХ-д өргөн барина. 1.10.2.Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилнэ. 1.10.3.Энхийг сахиулах үйл ажиллагааг бэхжүүлэх болон цэрэг, эх оронч хүмүүжлийг иргэдэд олгохыг дэмжиж ажиллана. |
|
1.11 |
Цэргийн алба хаасан болон онцгой үүрэг биелүүлсэн иргэдийн үнэлэмжийг дээшлүүлж, сургуульд суралцах, төрийн болон хариуцлагатай албанд ажиллах шалгуурт оруулж тооцдог болгоно. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг судалж хэрэгжүүлнэ. |
1.11.1.Цэргийн алба хаасан болон онцгой үүрэг биелүүлсэн иргэнд нэмэлт урамшуулал олгон, нийгмийн хамгааллын асуудлыг тусгайлан авч үзэж шийдвэрлэнэ. 1.11.2. Цэргийн алба хаах хугацааг мэргэжлийн боловсрол олох, цэргийн алба хаагчид амьдрал, ажлын гараанд бэлтгэгдэж чадваржих хугацаа болгон чанаржуулж, цэргийн боловсрол, цэргийн албаны нэр хүндийг өргөх бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. 1.11.3. “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. |
|
1.12 |
Хуулийн засаглал, хүн амын амьжиргааны түвшин, нээлттэй байдал, өрсөлдөх чадвараараа олон улс болон бүс нутгийн түвшинд чансаагаа үнэлүүлж Монгол Улсын нэр хүндийг өсгөхийн төлөө ажиллана. |
1.12.1.Хуулийн засаглалыг бий болгоход төрийн өндөр албан тушаалтан, төрийн албан хаагчдыг ажил, үүргээ биелүүж, хариуцлагатай, ил тод ажиллахыг ард түмнийхээ өмнөөс шаардаж ажиллана. 1.12.2.Хуулийн засаглалын шинэчлэлийг олон нийтэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг дэмжиж хэвшүүлнэ. |
|
Хоёр. Иргэний оролцоотой шийдэл Монгол хүний төлөө хийж байгаа ажил, санал санаачилга бүрийг дэмжинэ. Хүний эрхийг хүнд нь, иргэний эрхийг иргэнд нь бодитой шилжүүлнэ. Улс орондоо иргэний, хүмүүнлэг, ардчилсан нийгэм байгуулах ард түмнийхээ сонголтыг улам баталгаажуулна. Энэ их үйлсийг манлайлж ажиллана. |
|||
2.1 |
Иргэдийноролцоогхуульчланбаталгаажуулна. Иргэдээсээ асууж шийддэг шууд ардчиллын тогтолцоог тууштай нэвтрүүлнэ. Иргэний санаачилгыг дэмжиж урамшуулна. |
2.1.1. Иргэний танхимын тухай, Орон нутгийн тодорхой асуудлаар иргэдийн дунд санал асуулга явуулах замаар асуудал шийдэх, хэрэгжүүлэх тухай, Нийтийн зар мэдээний тухай зэрэг хуулийн төслийг боловсруулж батлуулна. 2.1.2. Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулж, УИХ-аар батлуулан, хэрэгжилтийг хангаж ажиллана. 2.1.3. Орон нутгийн дотоод асуудлыг зохицуулахад шаардлагатай дүрэм, журмуудын төслүүдийг боловсруулж иргэдээр хэлэлцүүлэх, улмаар орон нутгийн иргэдийн санал хураалтаар батлуулж мөрдүүлэх. 2.1.4. Иргэдийн оролцооны албан болон албан бус боловсролыг дэмжих, стандарт, сургалтын хөтөлбөрийг тэдний хэрэгцээ, нийгмийн шаардлагатай уялдуулан боловсронгуй болгох арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. |
|
|
|
|
|
2.2 |
Орон нутаг, нутаг дэвсгэрийн анхан шатны нэгжид эдийн засаг, санхүү, хүний нөөцийн эрх мэдлийг шилжүүлнэ. Татвар хураамжийн хувь тогтоох, чөлөөлөх, орлогоо захиран зарцуулах эрхийг орон нутагт шилжүүлнэ. Мөн хүний нөөцийн сонголт, шалгаруулалтыг бие даан хийх, томилох, чөлөөлөх эрхийг орон нутагт олгоно. |
2.2.1. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах. Зайлшгүй тохиолдолд Үндсэн хуулийн 4 дүгээр бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулна. 2.2.2. Сум, орон нутагт татварын тогтвортой эх үүсвэрийг шилжүүлэн, орон нутгийн татварын тогтолцоог бэхжүүлж, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах чиглэлээр арга хэмжээ авна. 2.2.3. Татварын тухай багц хуулинд орон нутгийн татварын хувь хэмжээг иргэдийн оролцоотойгоор тухайн шатны хурлын байгууллагууд тогтоож байх талаар нэмэлт өөрчлөлт оруулна. 2.2.4. Авлига хүнд суртлаас ангид, үр ашигтай, хөнгөн шуурхай, бүтээлч засаг захиргаа хөгжих эрх зүйн орчин бүрдүүлнэ. 2.2.5. Орон нутгийн засаг захиргаа, төрийн байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэхийг нэн чухал ач холбогдолтой хэмээн үзэж дэмжинэ. 2.2.6. Тодорхой сум, хороог иргэдийн оролцооны загвар болгон хөгжүүлэхээр тухайн орон нутгийн иргэдийн хүсэл эрмэлзэл, иргэдийнх нь оролцооны идэвх санаачилга, төвөөс алслагдмал байдал, хүн амын тоо, байгаль орчны үзүүлэлт, эдийн засгийн чадавхи зэрэг шалгуураар түүвэрлэн сонгож, хууль эрх зүйн орчин болон орон нутгийн уламжлалт соёлыг харгалзан нутгийн иргэд, олон нийтийн байгууллагууд, орон нутгийн засаг, захиргаатай хамтран иргэдийн бүтээлч оролцооны нийтлэг стандарт тогтоох ажлуудыг эхлүүлэх. |
2.3 |
Газар, өмч хөрөнгөө эзэмших, өмчлөх, ажил, аж ахуй эрхэлж, амьдралаа өөд нь татах иргэний эрхийг хуулиар баталгаажуулна. Захиргааны болон албан тушаалтны дур зоргоор хүний эрх, өмч хөрөнгө, бизнес, хууль ёсны үйл ажиллагаанд саад болдог, халддаг явдлыг таслан зогсооно. Хүний хохирсон эрхийг сэргээдэг, хохироосон төрийн байгууллага, албан тушаалтан хариуцлага хүлээдэг болгоно.
|
2.3.1. Иргэний газар болон бусад эд хөрөнгө өмчлөх эрхийг баталгаажуулна. 2.3.2. Төрийн байгууллага, албан тушаалтны хариуцлагыг өндөржүүлж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ. 2.3.3. Засаг захиргааны нэгжээс иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний жишиг, стандартыг шинээр тодорхойлж тогтооно. |
2.4 |
Ашигт малтмалын салбар дахь хууль бус, оршин суугчдынх нь эрх ашгийг зөрчсөн замбараагүй үйл ажиллагааг иргэд, олон нийт, эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор үргэлжлүүлэн цэгцэлнэ. Эрдэс баялгийн салбарын бодлогыг аль болох иж бүрэн, бүтэн болгоно. Энэ салбарт баримтлах төрийн бодлогыг гаргаж, эрх зүйн орчныг нь боловсронгуй болгож, иргэдийн хяналт, оролцоог нэмэгдүүлнэ.
|
2.4.1. “Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого”-ын баримт бичгийг бий болгоно. 2.4.2. Ашигт малтмалын багц хуулийн төслийг боловсруулж батлуулна. 2.4.3. Эрдэс баялгийн салбарын бодлогыг үндэсний хөгжлийн бодлоготой уялдуулна. Энэ салбарын бодлого зохицуулалтад байгаль экологи, орон нутгийн болоод улс орны эдийн засагт үзүүлэх нөлөө, ард иргэдийн амьжиргаанд илрэх эерэг сөрөг нөлөөллийг судалж, тооцдог, иргэдийн оролцоог хангасан, түүнийг нь харгалздаг болгоно. 2.4.4. Монгол Улсын үндэсний баялгийг өнөө ба хойч үеийнхэнд шударга, тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлнэ. Эрдэс баялгийн салбараас төсөвторох орлогын зохих хэсгийг тусгай санд байршуулах замаар хуримтлуулан тэтгэврийг баталгаажуулан нэмэгдүүлэх, хойч үеийнхэнд өвлүүлэх зорилго бүхий ирээдүйн өв сан буюу баялгийг арвижуулах сан байгуулах асуудлыг судалж, эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ. 2.4.5. Томоохон үйлдвэр, төсөл хөтөлбөрийн Техник эдийн засгийн үндэслэлийг төсөл эхлэхээс өмнө олон улсын стандартын дагуу үнэлж, баталсан байхыг шаардаж ажиллана. |
2.5 |
Тухайн нутаг дэвсгэрт байгаа баялгийг хайх, олборлох, ашиглах асуудлыг шийдвэрлэх анхдагч эрх нь тэнд амьдарч байгаа иргэд, орон нутгийн удирдлагад байхаар хуульчилж хэрэгжүүлнэ. Эзэн нь эрхээ, баялгаа мэдэх зарчмыг төрийн бүх шатанд мөрдлөг болгоно. |
2.5.1. Ашигт малтмалын тухай багц хуулинд тухайн орон нутгийн эрх ашиг, сонирхлыг тусгана. 2.5.2 Засаг захиргаа, нутаг дэвсгэр түүний удирдлагын тухай хуулинд холбогдох нэмэлт өөрчлөлт оруулна.
|
2.6 |
Төрөөс иргэд болон мэргэжлийн, аж ахуйн, олон нийтийн байгууллагад шилжүүлэх ажил үйлчилгээг хуулиар тогтоож, төрийн эрх мэдлийн хэт төвлөрлийг тууштай сааруулах, зардал бууруулах чиглэлд санаачилга гаргаж ажиллана. Хууль, стандартыг чанд мөрдөж, чанаржуулж урагшлахыг зөв гэж үзнэ. |
2.6.1. Мэргэжлийн хяналт шалгалтын зарим чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлэн, тэдгээрийг чадавхижуулахад анхаарч ажиллана. 2.6.2. Ашгийн бус байгууллагын эрх зүйн байдлыг тодотгож, нийгмийн хариуцлага, нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоно.
|
2.7 |
Улс төрийн намыг тойрсон эрх зүйн тогтолцоог боловсронгуй болгож, намын гишүүнчлэл, өмчлөл, санхүүжилт, зохион байгуулалтын асуудлыг орчин үеийн жишигт нийцүүлэн шийдвэрлэнэ. |
2.7.1. Улс төрийн намыг хатуу гишүүнчлэлгүй болгож, ил тод, хараат бус санхүүжилтийн механизмыг илүү тодорхой, боловсронгуй болгоно. 2.7.2.Улс төрийн намын дотоод ардчиллыг дэмжиж, улс орныг хөгжүүлэх бодлогоороо шударга өрсөлддөг байх, нийгмийн хариуцлагыг журамлана. |
2.8 |
Нийслэлд төвлөрлийг сааруулах, дагуул хотууд байгуулахыг дэмжинэ. Дархан, Эрдэнэт болон аймгийн төвүүд, мөн хүн амын төвлөрөл ихтэй газруудад хотын статус олгох асуудлыг судалж шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлнэ. |
2.8.1. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийг боловсронгуй болгоно. 2.8.2. Төвлөрлийг сааруулахтай холбоотойгоор хот суурингийн төлөвлөлтийг үндэсний хөгжил, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан шинээр авч үзэж, орон нутгийн хөгжлийн төлөвлөлтийг боловсронгуй болгохыг дэмжинэ. |
2.9 |
Хөрөнгө оруулалтын бодлогыг тухайн нэгжид оршин сууж байгаа хүн амын тоотой уялдуулж шийдвэрлэхийг дэмжинэ. Энэ нь хүн нэг бүрт ноогдох хөрөнгө оруулалтын хэмжээ ижил байна гэсэн үг. Орон нутагт шинэ баг, шинэ сум, хот сууринд шинэ хороо, шинэ дүүрэг төслүүдийг ажил болгоход санаачилга гаргаж оролцоно. |
2.9.1. Төсвийн хөрөнгө оруулалтыг бүс нутгийн онцлог, хүн амын тоог харгалзан олгохыг дэмжинэ. 2.9.2. Баг, хороо, сум, дүүргийг шинэчлэх ажил, санаачилгыг дэмжинэ. |
2.10 |
Хот суурин газруудын агаарын болон хөрсний бохирдол, нийтийн үйлчилгээнд тулгамдаж байгаа асуудлыг тухайн шатны Засаг дарга, удирдлага, иргэдийн санаачилгад үндэслэж, ажил хэрэг болгоход дэмжлэг үзүүлнэ. “Утааны аюулыг зун ч битгий март” гэсэн зарчим баримталж ажиллана. |
2.10.1. Гэр хорооллыг дахин төлөвлөж, иргэдийн ая тухтай, эрүүл амьдрах, соёлтой орчин нөхцлийг бүрдүүлэхийг дэмжинэ. 2.10.2. Агаарын болон хөрсний бохирдлыг бууруулах санаачилга, үндэсний хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлнэ. 2.10.3. Агаар болон хөрсний бохирдол, хог хаягдал, бохир усны асуудал, нийтийн халуун ус, дулаан болон цахилгаан эрчим хүчний хангамж, сургууль, цэцэрлэг, ясли шинээр барьж байгуулах, иргэдийн ахуйн үйлчилгээ, амралт, спортын төв, дахин төлөвлөлт зэрэг асуудлаар сум, баг, хороодын дунд тодорхой асуудал бэрхшээлийг өндөр /нано/ технологи, шинжлэх ухааны хамгийн тэргүүний ололт амжилтыг түшиглэн иргэдийн оролцоотойгоор “Орон нутгийн хөгжлийн сан”-гийн хүрээнд хамтран шийдэх сүлжээ, тогтолцоог бүрдүүлж, цаашид дэмжин ажиллах. |
2.11 |
Төрийн байгууллага, албан тушаалтны төсвийн зарцуулалтыг олон нийтэд ил тод, нээлттэй, хяналттай болгоно. 2013 оны 9 дүгээр сарын 1-нээс төрийн бүх байгууллага, төрийн өмчит болон төрийн өмч давамгайлсан аж ахуйн нэгжүүдийг шилэн данстай болгох ажлыг эхлүүлнэ. Энэ талаар зарлиг гаргаж улмаар хууль санаачилж мөрдүүлнэ. |
2.11.1. Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод “Шилэн данс”-ны тогтолцоог нэвтрүүлнэ. 2.11.2. Орон нутгийн төсвийн тухайн жилийн татварын орлогын төлөвлөгөө биелснийг нийтэд мэдээлж, нэмэгдэл орлогыг хэрхэн ашиглах талаар иргэдийн оролцоотойгоор төсвийн дахин төлөвлөлт, тодотгол хийдэг механизм бүрдүүлэх. |
2.12 |
Төрөх болон хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургууль, спорт, соёлын байгууламжийг барих хөрөнгө оруулалтыг байнга нэмэгдүүлж байх шаардлагыг УИХ, Засгийн газар, орон нутагт тавьж, хэрэгжилтийг нь ард иргэдтэйгээ хамтарч хянана. |
2.12.1. Иргэнд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, соёлын үйлчилгээний хүртээмж, чанарыг тууштай сайжруулахын төлөө ажиллана. |
2.13 |
Ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрөх насны эмэгтэйчүүд, залуу гэр бүл, оюутнууд болон цэргийнхэн, цэрэгжсэн байгууллагынхны өмнө тулгамдаж байгаа асуудлыг тэдний төлөөлөлтэй хамтарч шийдүүлэхэд анхаарна. Шийдвэр гаргах танхимд цөөнх болсон нийгмийн бүлгүүдийн асуудлыг Ерөнхийлөгчийн хувьд биечлэн төлөөлж ажиллах болно. |
2.13.1. Ахмад настан, залуу гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдүүд, орлого багатай болон бусад эмзэг бүлгийн иргэдийн эрх ашгийг төрийн шийдвэрт хэрхэн тусгаж байгааг хянаж ажиллана. 2.13.2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хууль эрх зүй, нийгэм, эдийн засгийн баталгааг хангах аливаа бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааг дэмжинэ. |
2.14 |
Багш, эмч, сувилагч, асрагчийг хөгжүүлэх, мэргэжил дээшлүүлэхэд онцгой анхаарна. Гадаад улс оронд ижил төстэй байгууллага, сургууль, эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах, богино хугацаагаар суралцах, дадлагажих олон улсын солилцоо хөтөлбөрийг дэмжинэ. Тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, байгууллагатай тулж ажиллана. |
2.14.1. Боловсрол, эрүүл мэндийн салбарт олон улсын үйлчилгээний стандарт нэвтрүүлэх, менежментийг сайжруулахыг бодлогоор дэмжинэ. |
2.15 |
Дунд сургуулиудад хэрэгжих “Авьяас”, “Ухаалаг сургууль” хөтөлбөрүүдийг дэмжинэ. Хөдөө хот, баг сум ялгаагүй, хотын төв, гэр хороололд адилхан хурд багтаамжтай интернет, харилцаа холбооны үйлчилгээг нэвтрүүлэх санаачилгыг дэмжиж, ажил болгоно. Энэ салбарт иргэдийн мэдээлэл, үйлчилгээ авах эрхийн ялгааг бүрэн арилгана. |
2.15.1. Иргэдийн хот хөдөө, аймаг суманд мэдээллийн ялгавартай байгаа байдлыг арилгах зорилгоор өндөр хурдтай интернет, харилцаа холбооны үйлчилгээг үзүүлэх хуулийн хэрэгжилтийг хангуулна. 2.15.2. Төрийн үйлчилгээ, мэдээллийг цахим хэлбэрт шилжүүлэх ажлыг дэмжинэ. |
2.16 |
Оюутан залуус, иргэдээ олон улсын нэр хүндтэй сургуульд элсэн суралцах, улс орондоо хэрэгцээтэй мэргэжил эзэмших боломж, нөхцлийг бүрдүүлэхэд тусална. Хэлний бэлтгэл сургалтад анхаарна. Нэн чухал болон инженерийн боловсролтой иргэдээ бүртгэж дэмжинэ. |
2.16.1. Улс орны болон хүний хөгжилд нэн чухал шаардлагатай мэргэжлээр суралцах суралцагсдыг дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахыг бүх талаар дэмжинэ. 2.16.2. Ажиллах хүч, төрийн боловсон хүчний хүний нөөцийн бодлого боловсруулж хэрэгжүүлнэ. 2.16.3. Монгол хэлний болон гадаад хэлний сургалтыг улам чанаржуулах, эзэмшүүлэх хөтөлбөрийг дэмжинэ. |
2.17 |
Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгоход анхаарна. Өвчтөний түүх, бүртгэлийг цахимжуулж, иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхийг чөлөөтэй болгоно. Өндөр өртөг бүхий оношилгоо, эмчилгээг хөнгөвчлөх болон өрхийн эмнэлгийн шаардлагатай үйлчилгээг даатгалд хамруулах бодлогыг дэмжинэ. |
2.17.1. Эрүүл мэндийн салбарын оношлогоо, эмчилгээ, санхүүжилт, даатгалын шинэчлэлийг дэмжинэ. 2.17.2. Эрүүл мэндийн салбарт хөтөлбөрт суурилсан, үр дүнд чиглэсэн төсөв, санхүүжилтийн шинэтгэлийг эхлүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, чанарыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана. |
2.18 |
Сургуулийн өмнөх насны хүүхэд асрах үйлчилгээ, бичил цэцэрлэг, түүний стандарт шаардлагыг хуульчилж дэмжинэ. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-оос 5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Таваас дээш тооны хүүхэд асарч байгаа хүний ажлыг баталгаажуулж, гэрчилгээ олгоно. Энэажлыг УИХ-ын эмэгтэй гишүүдийн санаачилгад түшиглэж хэрэгжүүлнэ. |
2.18.1. УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран ажиллаж сургуулийн өмнөх насны хүүхэд асрах бичил цэцэрлэгийн үйлчилгээний стандартыг хуульчилна. 2.18.2. Хоёр хүртэлх насны хүүхдийг гэрээр харах, 2-5 хүртэлх насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах бодлого, санаачилгыг дэмжинэ. Ингэхдээ хүүхдийн эрхийг хамгаалж, аюулгүй байдлыг нь хангасан байх шаардлага тавина.
|
2.19 |
Бага сургуулийг аав ээж, хүүхдийн амьдардаг орчинд ойртуулж барих, оюутны дотуур байр, эмнэлгийн үйлчилгээг шийдвэрлэх, залуу гэр бүл, ахмад настан, ажилчдад зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх санаачилгыг дэмжинэ. |
2.19.1. Бага сургуулийг аав ээж, хүүхдийн амьдардаг орчинд ойртуулна. 2.19.2. Оюутны дотуур байр барих, эмнэлгийн үйлчилгээг иргэдэд ойртуулахыг дэмжинэ. |
2.20 |
Залуу гэр бүл орон сууцны зээлд хамрагдах боломжийг нэн тэргүүнд, цаашид ажилтай, орлоготой иргэн бүр орон сууцны зээлд хамрагдаж болох нөхцөлийг бүрдүүлнэ. Анхны жилдээ ажиллаж байгаа, хуримтлал бий болгож амжаагүй залуус болон ахмад настнуудаа нийтийн орон сууцаар хангах санаачилгыг дэмжинэ. |
2.20.1. Анхны жилдээ ажиллаж байгаа, хуримтлал бий болгож амжаагүй залуус болон ахмад настнуудаа нийтийн орон сууцаар хангах санаачилгыг дэмжинэ. 2.20.2. Ажилтай, орлоготой иргэн бүр орон сууцны зээлд хамрагдаж болох нөхцөлийг бүрдүүлнэ. |
2.21 |
Иргэд, залуусын сайн санааны болон бусдад туслах санаачилгыг дэмжиж ажиллана. |
2.21.1. Эх оронч үзлийг төлөвшүүлэх, хүмүүнлэгийн, сайн сайхны төлөө ажиллах иргэдийн хүсэл эрмэлзлийг дэмжиж сайн дурын үйл ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгоно. |
2.22 |
Төр, бизнес, олон нийтийн байгууллагын бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог урьдын адил дэмжинэ. Архигүй, тамхигүй, хоггүй, эрүүл ажиллаж амьдрах хөдөлгөөнийг дэмжиж, ард иргэдийн зөв, амгалан тайван, аз жаргалтай амьдрах хэв шинжийг бүрдүүлэхэд анхаарна. |
2.22.1. Төр, бизнес, олон нийтийн байгууллагын бүх шатанд эмэгтэйчүүдийн оролцоог урьдын адил дэмжинэ. 2.22.2. Архигүй, тамхигүй, хоггүй, эрүүл ажиллаж амьдрах иргэдийн үүсгэл санаачилга, хөдөлгөөнийг дэмжинэ. 2.22.3. Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулна. |
2.23 |
Үндэснийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлнэ. Эх орон, улс үндсээ хайрлах, бахархах, хөгжүүлэх эрмэлзлийг дэмжинэ.Иргэний боловсрол, эрх чөлөө, ардчиллын хөгжил дэвшилд хийх хөрөнгө оруулалтыг дэмжинэ. |
2.23.1. Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж өвлүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохуйн үндэс, амин чухал дархлаа мөн тул хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтлэлийн бодлогодоо дээрх үзэл санааг хэрэгжүүлж ажиллахыг хуульчилна. 2.23.2. Монгол судлалыг ивээлдээ авч, хөгжүүлэх тусгай хөтөлбөр хэрэгжүүлнэ. |
Гурав. Бүтээгчдээ дэмжсэн бодлого Бүтээлч, үйлдвэрлэгч, ажил хэрэгч иргэдээ дэмжиж ажиллана. Иргэдээ ажилтай, амьдралдаа хүрэлцэх орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд анхаарна. Худалдааны эдийн засгаас үйлдвэрлэлийн эдийн засаг руу шилжих бодлого, үйл ажиллагааг дэмжинэ. |
||
3.1 |
Жижиг, дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд учирч байгаа төрийн болон татвар, зээлийн хүндрэл, захиргааны шинжтэй хууль бус дарамтыг хөнгөвчлөх, шийдвэрлэхэд чиглэсэн санаачилгыг дэмжинэ. |
3.1.1. Жижиг дунд бизнес, аж ахуйн нэгжүүдэд ноогдуулах татварын түвшинг нам, тогтвортой байлгах бодлогыг дэмжинэ. 3.1.2. Төрийн байгууллага, захиргааны зүгээс хууль бус дарамт шахалт үзүүлсэн бол хариуцлага хүлээлгэдэг болгоно. Зөвхөн үйлчлүүлэгчийн дуудлагаар төрийн байгууллагаас шалгадаг, хянадаг тогтолцоонд шилжинэ. |
3.2 |
Төсвийн хөрөнгөөр гадны бараа бүтээгдэхүүн худалдаж авахыг эрс хязгаарлах, улмаар хориглох бодлого баримтална. Төсвийн санхүүжилт, худалдан авалтаар эхний ээлжинд дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хуульчилна. Мөн хөрөнгө оруулагчид, аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавина. |
3.2.1. Төсвийн санхүүжилт, худалдан авалтаар эхний ээлжинд дотоодын бүтээгдэхүүн, үйлчилгээг авахыг хуульчилна. |
3.3 |
Иргэдийн оролцоотой баялаг бүтээх санаачилгыг бодит ажил болгоно. Аж ахуйн нэгжүүдийн олон нийтийн хэлбэрт шилжих, ил тод, хариуцлагатай байх үйл явцыг дэмжинэ. Баялаг бүтээхэд хувийн хэвшлийн оролцоо, иргэдийн хяналтыг нэмэгдүүлнэ. |
3.3.1. Иргэдийн баялаг бүтээх аливаа санал, санаачилга хэрэгжих, биеллээ олох хууль эрх зүйн болон санхүүжилтийн орчинг бүрдүүлнэ. 3.3.2. Инноваци бий болгох, бүтээмжийг өсгөх иргэдийн болон хувийн хэвшлийн шинэ санаа, санаачилгыг урамшуулах тогтолцоог боловсронгуй болгоно. 3.3.3. Үндэсний компаниудыг хувьцаагаа хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалж, олон нийтийн компани байгуулахыг дэмжинэ. |
3.4 |
Хөрөнгийн зах зээлийн хөгжил, тогтолцоог олон улсын жишигт хүргэнэ. Ирээдүй хойч үедээ өр биш хуримтлал үлдээх бодлого баримтална. |
3.4.1. Монголын Хөрөнгийн биржийн зохион байгуулалт, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэхийг дэмжинэ. 3.4.2. Иргэдийнхээ нэрийн данс, ирээдүйд зориулсан хадгаламжийг уул уурхайн салбараас олж буй орлогод түшиглэж баталгаажуулах зохион байгуулалт, эрх зүйн орчинг судалж шийдвэрлүүлнэ. |
3.5 |
Хөрөнгө оруулалтын орчныг тодорхой, тогтвортой болгож, хөрөнгө оруулалтыг ялгаварладаг байдлыг зогсооно. Хөрөнгө оруулалтад учирч байгаа хүндрэлийг арилгах, өрсөлдөх боломжийг нэмэгдүүлэхэд анхаарна. |
3.5.1. Хөрөнгө оруулалтын бодлогыг шинэчилж, тодорхой болгон, тогтвортой байдлыг татварын бодлогоор хангана. |
3.6. |
Орон нутаг, алслагдсан бүсүүдийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. |
3.6.1. Эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц, үйлдвэрлэл, өндөр технологийн салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалтыг урамшуулах эрх зүйн орчныг сайжруулна. Ингэхдээ бүс, орон нутгийн онцлогийг анхаарна. |
3.7 |
Дэд бүтэц, үйлдвэржилт, эрчим хүч, уул уурхай, хотжилт тойрсон тулгамдсан асуудлыг шат дараатай, бүсчилж шийдвэрлэх бодлогыг УИХ, Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Эдгээр асуудалд олон нийтийн анхаарлыг чиглүүлж, төр засгийн байгууллага, албаны хүмүүсийг шахаж шаардаж ажиллана. |
3.7.1. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг одоогийн үүсээд байгаа эдийн засаг, нийгэм, экологийн нөхцөл байдал, цаашдын хандлага, бүс нутгийн хөгжлийн хандлагатай уялдуулан шинээр авч үзэж, дэс дараатай, төлөвлөгөөтэй ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ. |
3.8. |
Төмөр зам шинээр барих, засварлаж өргөтгөх, дотоодын нөөц баялагтаа тулгуурлаж шатах тослох материал, цахилгаан үйлдвэрлэх, үнэ тарифын ялгааг багасгах боломжийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд шаардагдах дэмжлэгийг үзүүлнэ. |
3.8.1. Дотооддоо шатах тослох материалыг дотоодын түүхий эд, ажиллах хүч, хөрөнгө оруулалтаар боловсруулахыг дэмжинэ. 3.8.2. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжинэ. 3.8.3. Шинээр төмөр зам барих, өргөтгөхийг дэмжинэ. |
3.9 |
Газар доорх баялгийг газар дээрх баялаг болгох бодлого, үйл ажиллагааг зөв гэж үзнэ. Ашигт малтмалын орлогыг иргэдийнхээ хэрэгцээ, нийтлэг эрх ашиг, улс орныхоо хөгжил дэвшлийг хангах хөрөнгө оруулалтад чиглүүлнэ. |
3.9.1. Эрдэс баялгийн салбарын бодлогыг боловсруулж, баримталж ажиллана. |
3.10 |
Уул уурхай, мал аж ахуй, байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг түүхийгээр нь экспортлохыг хязгаарлана. Аливаа түүхий эдийг үндэсний үйлдвэрлэгчдэд нийлүүлэхийг урамшуулна. Нэмж үнэ цэнэ бүтээх, эцсийн бүтээгдэхүүн боловсруулж, худалдаалахыг дэмжинэ.Үндэсний экспортыг дэмжих бодлого хэрэгжүүлнэ. |
3.10.1. Импортыг орлох үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээг мөн эцсийн болон нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн экспортлохыг дэмжинэ. |
3.11 |
Үндэсний баялаг бүтээх, хүнсний бие даасан аюулгүй байдлыг хангахад идэвхтэй үүрэг гүйцэтгэдэг малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчдийг тусгай бодлогоор дэмжинэ. Эрх ашиг, зах зээлийг нь хамгаална. Гадаад, дотоод харилцааг нь өргөжүүлнэ. Энэ салбарын дэмжлэг, урамшууллын өнөөгийн хүрсэн түвшинг баталгаажуулах, нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгоход анхаарна.
|
3.11.1. Малчид, тариаланчид, ногоочид, үйлдвэрлэгчдийг татвар болон санхүүгийн бодлогоор дэмжиж урамшуулна. |
3.12. |
Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдлыг баталгаажуулахад онцгой анхаарна. Улсынхаа байршлын давуу тал, нөөц боломжийг ашиглаж, дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, аялал жуулчлал, өндөр технологи, бараа үйлчилгээ, санхүүгийн бизнесийг хөгжүүлэх чиглэл баримтална. |
3.12.1. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын судалгааг тогтмолжуулж, судалгаанд суурилсан эдийн засгийн хөгжлийг дэмжинэ. 3.12.2. Монгол Улсын үйлдвэрлэл, гадаад худалдааны бодлого, техник технологийн стандарт шаардлагыг боловсронгуй болгоно. 3.12.3. Улсынхаа байршлын давуу тал, нөөц боломжийг ашиглан хөрш орнууд болон бусад томоохон зах зээлийг холбосон дэд бүтэц, эрчим хүчний төсөл хэрэгжүүлнэ. 3.12.4. Экспортод зориулан аль болох овор багатай, тээврийн зардал бага шаардах, оюуны шингээц ихтэй, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлохыг дэмжинэ. 3.12.5. Нефть, төмөрлөг, зэс, нүүрсний боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулах, улмаар эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжиж, энэ чиглэлийн судалгаа үнэлгээг яаралтай эхлүүлнэ. |
3.13 |
Иргэдээ гадагш явуулдаг биш, иргэдээ гаднаас ирэхэд нь, ажил үйлдвэрлэл эрхлэхэд нь тусалдаг бүтцийг бий болгоно. Мэргэжилтэй ажилчин бэлтгэх, ажлын байраар хангахад чиглэсэн бодлогыг тэргүүн зэрэгт тавина. Насанд хүрэгчдийг мэргэшүүлэх Үндэсний хөтөлбөрийг дэмжиж хэрэгжүүлнэ. |
3.13.1. Хилийн чанадад амьдарч байгаа иргэнээ эх орондоо ирж ажиллахыг дэмжинэ. Ажлын байраар хангаж шаардлагатай тохиолдолд шинэ мэргэжил эзэмшүүлнэ. 3.13.2. Дотооддоо мөн гадаадад байгаа эрдэмтэд судлаачид, судалгааны байгууллагууд, судалгаа захиалагч улсын болоод хувийн байгууллагуудын мэдээллээ солилцох албан ёсны тусгайлсан портал системийг санаачилна. Гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа иргэдийг эх оронтойгоо холбогдох, байгууллага, хүмүүстэй хамтарч ажиллахыг дэмжинэ. |
3.14 |
Гадаадын ажиллах хүчин тойрсон шалгуур, мэргэжил, хяналт, зохицуулалттай холбогдсон асуудлыг шинээр авч үзнэ. Хууль зөрчсөн, хугацаа хэтрүүлсэн этгээдүүдийг албадан гаргах, хууль зөрчигчидтэй тооцох хариуцлагыг чангатгах арга хэмжээ авна. |
3.14.1. Гадаадаас ажиллах хүч авах болон буцаах зохицуулалтыг боловсронгуй болгоно.
|
3.15 |
Ажилчин хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх, бүтээмжийг дэмжих хөдөлгөөнийг Үйлдвэрчний байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад хариуцлагатай, ёс зүйтэй, дарамт ялгаваргүй, ил тод, олон нийтийн хяналт бүхий ажиллах орчин бүрдүүлэхэд анхаарна. |
3.15.1. Монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эрүүл, аюулгүй ажлын орчин бүрдүүлэх, бүтээмжийг сайжруулахыг бодлогоор дэмжинэ. 3.15.2. Аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагуудад хариуцлагатай, ёс зүйтэй, дарамт ялгаваргүй, ил тод, олон нийтийн хяналт бүхий ажиллах орчныг бүрдүүлсэн байгууллага, удирдлагыг сайшаан дэмжих урамшууллын тогтолцооны эрх зүйн орчинг бүрдүүлнэ. |
Дөрөв. Байгальд ээлтэй хөгжил Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангасан байгальд ээлтэй, ногоон хөгжлийн бодлогыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх зорилт гэж үзнэ. |
||
4.1 |
Байгаль орчны асуудалд үргэлжлүүлэн онцгой анхаарна. Хүн, байгаль гэсэн бодлогын тулгуур баганаа байнга бэхжүүлж ажиллана. Төрийн бүх шатанд аливаа асуудлыг иргэнтэйгээ, байгаль орчинтойгоо уялдуулж шийддэг хэвшлийг тогтооно. |
4.1.1. Төрийн бүх шатны байгууллага, аж ахуйн нэгж, иргэд бодлого боловсруулах, үйл ажиллагаа явуулахдаа эхний ээлжинд хүний эрүүл мэнд, амьдралын хэмнэл, хүрээлэн буй орчинд ямар нөлөөтэйг заавал авч үздэг болгоно. 4.1.2. Хүүхэд залуус, нийт иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэхэд үргэлжлүүлэн анхаарч ажиллана. |
4.2 |
Байгаль орчныг сэргээх, мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилт, хуурайшилттай тэмцэх чиглэлд ажиллаж байгаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тодорхой бодлогоор дэмжинэ. |
4.2.1. Байгаль орчныг сэргээх, мод тарих, усны нөөцийг нэмэгдүүлэх, цөлжилт, хуурайшилттай тэмцэх чиглэлд ажиллаж байгаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжихийн зэрэгцээ өмнөх төсөл, хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ. Мөн бусдын сайн туршлага, дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, дэлгэрүүлэхэд анхаарна.
|
4.3 |
Байгаль орчны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлнэ. Байгаль орчны хамгааллыг мэргэжлийн байгууллагууд, иргэдийн болон орон нутгийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэхэд анхаарна. |
4.3.1. Байгаль орчны салбарт ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлж, ажлын байранд шаардлагатай техник хэрэгслээр бүрэн хангах бодлого баримтална. 4.3.2. Байгаль орчны хамгааллыг мэргэжлийн байгууллагууд, ялангуяа иргэдийн болон орон нутгийн оролцоонд түшиглэн хэрэгжүүлэхэд анхаарна. |
4.4 |
Хүрээлэн байгаа орчиндоо ээлтэй хөгжил, санаачилга, технологийн шийдлийг дэмжинэ. Дэд бүтэц, үйлдвэрлэл, эрчим хүчний хөгжлийг хүрээлэн байгаа орчинд нь уялдуулж шийдвэрлэх бодлого баримтална. |
4.4.1. Хүрээлэн буй орчинд ээлтэй ногоон технологи, стандарт нэвтрүүлэх ажил, санаачилгыг татварын бодлогоор дэмждэг болно. |
4.5 |
Байгаль орчинд халтай зөрчил, гэмт хэргийн зүйлчлэлийг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлж, хохирлыг төлүүлэх, нөхөн сэргээх, хариуцлага хүлээлгэх механизмыг тодорхой болгоно. |
4.5.1. Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чадавхийг бэхжүүлнэ. Байгаль орчны эсрэг гэмт хэргийн зүйлчлэлийг тодорхой болгон, хүлээлгэх хариуцлагыг чангатгана. 4.5.2. Байгаль орчинтой холбоотой гэмт хэрэг, зөрчлийн эсрэг хэн ч шүүх, хуулийн байгууллагад нэхэмжлэл гаргах, хандах эрх, үүргийг баталгаажуулна. |
4.6 |
Байгаль орчинтой холбоотой хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, хэрэгжилт, шалгуурыг нь орчин үеийн шаардлагад нийцүүлнэ. Байгаль орчны төрийн бус байгууллагуудын иргэний зөвлөлтэй нягт хамтран ажиллана. |
4.6.1. Байгаль орчинтой холбоотой хууль, тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн зохицуулалтад дүн шинжилгээ хийж, шалгуурыг нь орчин үеийн шаардлагад нийцүүлнэ. Ингэхдээ орон нутаг, иргэдтэй хамтран ажиллана. 4.6.2. Орон нутаг, тухайн нутаг дэвсгэр дэх байгаль экологийн эмзэг байдлыг бууруулах үйлдвэрлэл, үйлчилгээ, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бүрдүүлнэ.
|
4.7 |
Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны асуудал болон байгаль орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн олон улсын санаачилгад идэвхтэй оролцоно. Мөн тухайн асуудлаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт хамрагдаж, тэдгээрийн үр шимийг хүртэгч байхыг эрмэлзэнэ.
|
4.7.1. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, усны асуудал болон байгаль орчныг нөхөн сэргээхэд чиглэсэн олон улсын санаачилгыг идэвхтэй дэмжиж, холбогдох төсөл хөтөлбөртэй хамтран ажилллана. |
4.8 |
Усны асуудлаар НҮБ-ын конвенц санаачилж батлуулах, НҮБ-ын төрөлжсөн байгууллага байгуулах санаачилгаа үргэлжлүүлж ажил хэрэг болгоно. |
4.8.1. Усны асуудлаар НҮБ-ын конвенц санаачилж батлуулах, НҮБ-ын төрөлжсөн байгууллага байгуулах санаачилгаа үргэлжлүүлэн ажил хэрэг болгохын төлөө ажиллана. |
4.9 |
Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааг эрчимжүүлж, олон улс, бүс нутгийн санаачилгад идэвхтэй хамтарч оролцоно. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний Азийн түшиц орон, түүнд түшиглэсэн үйлдвэрлэл, сүлжээ байгуулах зорилготой төсөл хөтөлбөр, судалгааг үргэлжлүүлнэ. |
4.9.1. Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн судалгааг эрчимжүүлж, олон улс, бүс нутгийн санаачилгад идэвхтэй оролцоно. 4.9.2. Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний Азийн түшиц орон, түүнд түшиглэсэн үйлдвэрлэл, сүлжээ байгуулах зорилготой төсөл хөтөлбөр, судалгааг дэмжиж үргэлжлүүлнэ. |
4.10 |
Цацраг идэвхт бодис, цөмийн эрчим хүч ашиглахтай холбоотой асуудлаарх төрийн бодлогыг шинэчилж тогтооход олон нийтийн үүсгэл санаачилгын болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллана. Байгаль орчин, иргэдэд аюултай бол энэ төрлийн бизнес, үйл ажиллагаанаас татгалзах бодлого баримтална. |
4.10.1. Цацраг идэвхт бодис, цөмийн эрчим хүч ашиглахтай холбоотой асуудлаарх төрийн бодлогыг шинэчилнэ. Ингэхдээ олон нийтийн үүсгэл санаачилгын болон мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтарч ажиллана. |
4.11 |
Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахгүй, байрлуулахгүй байх бодлогоо тууштай баримтална. Энэ чиглэлд иргэд, олон улс, мэргэжлийн байгууллагын дэмжлэгийг авч, Ерөнхийлөгчийн хувиар манлайлал үзүүлж ажиллана. |
4.11.1. Цөмийн хог хаягдлыг Монгол Улсад булшлахгүй, байрлуулахгүй байх бодлогоо тууштай баримтална. |
4.12 |
Монгол орны онгон дагшин байгаль, давтагдашгүй ховор, эмзэг экосистемийг хамгаалахад чиглэсэн санаачилгад тулгуурлан “Байгалийн нөөцийн Үндэсний парк” байгуулах зарлигийн хэрэгжилтийг хангаж ажиллана. |
4.12.1. Монгол орны дахин давтагдашгүй, онгон дагшин байгаль, эмзэг экосистем, соёл бүхий газруудад экологийн эмзэг байдлын судалгаа хийхийг дэмжин, байгалийн нөөцийн Үндэсний парк байгуулах зарлигийн хэрэгжилтийг хангана. |
4.13 |
Байгаль, уул усаа шүтэж, хамгаалж ирсэн ахмад үе, ард иргэдийнхээ ёс заншлыг хүндэтгэн сахиж, өвлүүлэхэд анхаарч ажиллана. Тахилгат уул овоо, усны эхийг хамгаалах, цэвэрлэх зан үйл, санаачилгыг дэмжинэ. |
4.13.1. Байгалиа хамгаалах монгол уламжлал зан үйлийг сэргээн хэвшүүлж булаг шандны эх, овоог хамгаалж, цэвэр ариун байлгах уламжлалыг сэргээхэд анхаарч ажиллана. Үлгэрчилсэн журмыг боловсруулна. |
4.14 |
Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг хамгаалах, хүрээлэн буй орчныхоо талаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцоход чиглэсэн олон улсын гэрээ хэлэлцээрт Монгол Улс нэгдэх, үндэсний хууль тогтоомжоо тэдгээрт нийцүүлэх үйл явцыг дэмжинэ. |
4.14.1. “Байгаль орчны асуудлаар мэдээлэл авах, шийдвэр гаргахад оролцох тухай” олон улсын гэрээ конвенцид нэгдэн орох ажлыг эрчимжүүлнэ. |
Тав. Дэлхийд нэртэй Монгол Улс орныхоо нэрийг олон улсад сайнаар гаргахад онцгой анхаарна. Монгол Улсын аюулгүй, тусгаар, бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, санал санаачилгыг бүх талаар дэмжиж ажиллана. |
||
5.1 |
Олон талын болон хоёр талын харилцаанд үндэсний эрх ашгаа дээдлэх, хуулийг сахих, харилцан ашигтай, найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх бодлогыг чанд баримтална. |
5.1.1. ОХУ, БНХАУ болон гуравдагч хөрш, бүс нутгийн улс орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ. 5.1.2. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулган, дээд түвшний уулзалтуудад идэвхтэй оролцох, олон улсын байгууллагын удирдлагыг өөрийн оронд хүлээн авч айлчлуулах зэргээр яриа хэлэлцээрийн давтамжийг хадгалан нэмэгдүүлэх зорилт тавина. |
5.2 |
Монгол Улсын олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг уламжлан хэрэгжүүлж, хөрш орнууд болон бусад улс, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана. |
5.2.1. Олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд баримталж буй нэг чухал үзэл санаа бол “Гуравдагч хөрш”-ийн бодлого. Эл бодлогыг хөрсжүүлэх, бодит ажил хэрэг болгох үүднээс эдийн засгийн томоохон төслүүдэд гуравдагч хөршийн эдийн засгийн ашиг сонирхлыг хөрөнгө оруулалтын хэлбэрээр хангах.
5.2.2. Монгол Улс НҮБ-ын Хүний Эрхийн Зөвлөлийн 2015, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлж сонгогдохоор ажиллах.
5.2.3. Давос хотноо зохион байгуулагддаг Дэлхийн эдийн засгийн форумд идэвхтэй оролцож, Монгол Улсын эдийн засгийн хөгжил дэвшлийн төлөө хамтарч ажиллах. PACI, RMD, усны асуудлаар Дэлхийн эдийн засгийн форумын уулзалт, семинарыг тогтмолжуулах.
5.2.4. Олон улсын байгууллагуудад ажилладаг иргэдийнхээ тоог нэмэгдүүлэх.
5.2.5. Олон улсын хамтын нийгэмлэг, олон талт хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулагддаг томоохон арга хэмжээг эх орондоо хүлээн авч зохион байгуулах. Тухайлбал, Дэлхийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Сайд нарын бүсийн бага хурлыг 2014 оны эхний хагаст Улаанбаатар хотноо зохион байгуулах чиглэлээр ажиллах.
|
5.3 |
Бүс нутгийн эдийн засаг, дэд бүтэц, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрт Монгол Улсын оролцоог хангахад анхаарч ажиллана. |
5.3.1. Азийн бүс нутагт байр сууриа бататгаж, улс төр, эдийн засгийн интеграцид оновчтой оролцох бодлогын хүрээнд АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш, Зүүн Азийн Дээд түвшний уулзалтын оролцогч улс болж, улмаар Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт механизм АПЕК-т гишүүн эдийн засгаар элсэх. |
5.4 |
Нэгдсэн Үндэстний Байгууллага, Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд, Ерөнхий Ассамблейн хүрээнд тогтоосон харилцаа холбоо, манай орны аюулгүй байдал, санал санаачилгыг баталгаажуулсан шийдвэрийн үр өгөөжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийг хангана. |
5.4.1. Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статусыг олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн зан заншлын хэм хэмжээ /customary law/ болгох чиглэлээр үргэлжлүүлэн ажиллах.
5.4.2. Манай ЦЗС-ын асуудлаарх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолын хүрээнд манай улсын цөмийн бус аюулгүй байдлын асуудалд түлхүү анхаарч эдийн засаг, хүрээлэн буй орчин, хүний аюулгүй байдал, мэдээллийн аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлээр тодорхой санал, санаачилга гарган ажиллах.
5.4.3. Мянганы Хөгжлийн Зорилтуудын хэрэгжилтийг хангах, 2015 оноос хойшхи хөгжлийн зорилтуудыг тодорхойлох үйл явцад оролцох, 2015 онд болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар эл асуудлыг хэлэлцэхэд оролцох. |
5.5 |
Ази, Номхон далай, Европын Холбоо, олон улсын төрөлжсөн байгууллагуудтай тогтоосон харилцаа, яриа хэлэлцээг улам баталгаажуулж, тодорхой ажил хэрэг болгоно. |
5.5.1. Эх газрын боловсролын системтэй улсуудтай дээд боловсролын баримт бичиг харилцан хүлээн зөвшөөрөх хэлэлцээр байгуулж, Европын холбооны Болоний үйл явцад нэгдэх боломжийг судлах. |
5.6 |
Ази тивийн хэмжээнд хүний эрх, хуулийн засаглал, нээлттэй байдлыг бэхжүүлэх зорилготой Азийн түншлэл, зөвлөл, ардчиллын сүлжээ, мөн Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ, санаачилгуудаа бодит ажил болгоно. |
5.6.1. Бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад өөрийн хувь нэмрийг оруулна. Энэ чиглэлд ЗХА-ийн асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээг эхлүүлэх, Япон, БНАСАУ-ын харилцааг хэвийн болгох яриа хэлэлцээг эх орондоо үргэлжлүүлэн хүлээн авч зохион байгуулах.
5.6.2. ЗХА-ийн аюулгүй байдлын асуудлаарх судлаачдын уулзалтыг 2014 онд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар ажиллах. |
5.7 |
Ардчиллын боловсролыг дэмжих, иргэний нийгмийг бэхжүүлэх, авлигыг үл тэвчих, туршлага сургамжаа бусадтай хуваалцах, сонгууль ажиглах, хамтарсан сургалт явуулах талаар бусад орон, олон улсын байгууллагатай идэвхтэй хамтран ажиллана. Энэ чиглэлээр “Олон улсын хамтын ажиллагааны сан” ажиллуулж, үйл ажиллагааг нь идэвхжүүлэхэд анхаарна. |
5.7.1. Монгол Улсад ардчиллын боловсролыг дэмжих, иргэний нийгмийг бэхжүүлэх, авлигыг бууруулах талаар олсон ололт амжилтаа хуваалцах, бусдаас суралцах зорилго бүхий олон улсын арга хэмжээ буюу сургалт-семинар эх орондоо зохион байгуулах. 5.7.2. Монгол Улсад ардчиллыг дэмжих институци байгуулах зорилгоор олон улсын сонгуулийн ажиглагчдыг бэлтгэх, туршлага солилцох төвийг олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж дэмжлэгтэйгээр байгуулах.
5.7.3. Авлигын эсрэг олон улсын академитай сургалт, судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа хөгжүүлэх. 5.7.4. ЕАБХАБ-ын гишүүн орнуудын сонгуулийн ажиглалтад төлөөлөгч оролцуулах. 5.7.5. Афганистан дахь сэргээн босголтын үйл хэрэгт идэвхтэй оролцох, ардчиллын үйл явцад шилжсэн туршлагаасаа хуваалцах.
|
5.8 |
“Архигүй, эрүүл Монголын төлөө” уриаг улс орондоо хэрэгжүүлж байгаа ололт амжилтандаа тулгуурлаж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгээр “Архины хор хөнөөлийн тухай” олон улсын конвенц батлуулах чиглэл баримтална. |
5.8.1. “Архины хор хөнөөлийн тухай” олон улсын конвенц байгуулах асуудлаар судалгаа хийлгэх саналыг ДЭМБ-д дэвшүүлэх. 5.8.2. Үндэсний болон олон улсын түвшинд ДЭМБ-ын “Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих тухай дэлхийн үйл ажиллагааны 2013-2020 оны хөтөлбөр” дэх архины зүй бус хэрэглээг хязгаарлах тухай санал санаачилгыг дэмжсэн тодорхой үйл ажиллагааг хэрэгжүүлэх. |
5.9 |
Монголын түүх, бахархалтай холбоотой түүхэн баримтуудыг судлах, эмхэтгэл гаргаж сурталчлах, боломжтойг нь эх орондоо авч ирэх талаар санал, санаачилга гаргана. |
5.9.1. ГХЯ, БШУЯ, ССАЖЯ, ШУА-тай хамтран хилийн чанад дахь Монголын түүхтэй холбоотой баримтыг судлан бүртгэж, каталог гаргах. 5.9.2. Гадаадад буй түүхэн баримт бичиг, эд зүйлсийг эх хувь эсвэл хуулбарыг нь эх орондоо авчрах чиглэлээр ажиллах. 5.9.3. Гадаадын монгол судлаач эрдэмтдийг уг ажилд татан оролцуулах, тэдэнд бодит дэмжлэг үзүүлэх. 5.9.4. Монголын түүх, соёл, урлаг, уламжлалыг дэлхий даяар сурталчлан таниулах зорилгоор “Монгол сан”-г байгуулах зорилт тавих. |
5.10 |
Олон улсад Монгол судлалыг бэхжүүлэх, дэлгэрүүлэх ажлыг улам эрчимжүүлнэ. Монгол судлаачдын гавьяа зүтгэлийг үнэлэх, бүтээл туурвилыг нь олны хүртээл болгох, туршлага, мэдлэгээ солилцоход нь дэмжлэг үзүүлнэ. Ийм зорилгоор бие даасан сан, судалгааны төв, сургууль байгуулж ажиллахыг дэмжинэ. |
5.10.1. Гадаад дахь монгол судлалын төвийн тоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг нэмэгдүүлэх. 5.10.2. Монгол судлаачдыг, ялангуяа залуу эрдэмтдийг урамшуулах зорилгоор жил бүр олгодог мөнгөн шагнал бий болгох, санхүүжилтийг шийдвэрлэх. 5.10.3. Монголч эрдэмтдийн бүтээлийг хэвлэхэд нь санхүүгийн дэмжлэг үзүүлж, олны хүртээл болгох. |
5.11 |
Гадаад улс орнуудад ажиллаж, суралцаж, амьдарч байгаа иргэдтэйгээ холбоотой байж, тэдэнд тулгамддаг асуудлыг шийдвэрлэхэд анхаарч ажиллана. Мөн иргэдээ эх орондоо ирж, ажиллаж амьдрахад нь туслах хөтөлбөр, бодлогыг хэрэгжүүлнэ. |
5.11.1. Гадаад дахь монголчуудын холбоодын үйл ажиллагааг дэмжих, Дипломат төлөөлөгчдийн газар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гарган хамтын ажиллагаа, арга хэмжээний хөтөлбөр гарган ажиллах. 5.11.2. Гадаадад амьдарч буй монгол иргэдийн хүүхдүүдэд эх хэл, соёлоо сурахад нь дэмжлэг үзүүлэх, холбогдох сургалтын материалаар тогтмол хангах, тусгайлан сурах бичиг боловсруулах. 5.11.3. Гадаадад байгаа монгол иргэдийн бүртгэл явуулж, каталогижуулах. |
5.12 |
Монгол үндэстний соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн харилцааг идэвхжүүлэхэд анхаарна. Мөн Монгол хүмүүсийг уугуул нутагтаа ирж амьдрах, ажиллах, суурьшихад нь бусад орны жишгээр дэмжлэг, туслалцаа үзүүлнэ. Энэ чиглэлд эрхзүй, бодлогын шинэтгэл хийнэ. |
5.12.1. Хилийн чанадад суурьшсан монгол иргэд уугуул нутагтаа ирж амьдрах, суурьших, ажиллахад нь дэмжлэг үзүүлэх, энэ чиглэлд судалгаа явуулж, хууль, эрх зүйн орчныг тодорхой болгох. 5.12.2. Монгол туургатны соёл, урлаг, спортын их наадмыг зохион байгуулж тогтмолжуулах, өргөн сурталчлах. 5.12.3. Сурлагын өндөр амжилт үзүүлж буй монгол туургатан оюутанд сургалтын тэтгэлэг олгох, үндэсний их дээд сургуулиудад суралцахад дэмжлэг үзүүлэх. 5.12.4. Монгол үндэстний соёлыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжинэ. |
5.13 |
Улс орныхоо нэрийг олон улс, дэлхийд сайнаар гаргаж байгаа иргэдээ дэмжиж урамшуулна. Монгол үндэсний уламжлалт соёл, зан үйлийг олон улсад сурталчлах бүхий л боломжийг ашиглана. |
5.13.1. Монголыг сурталчлах радио, телевизийн тусгай суваг нээж, түгээмэл гадаад хэлээр нэвтрүүлэх. 5.13.2. Монголд элэгтэй гадаадын иргэдийг дэмжих үүднээс Монголын соёлын өргөмжит элч нарын тоог нэмэгдүүлэх, тэдний үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих. |
5.14 |
Монгол Улс нь НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоохыг чухалчилна. Улс орныхоо бие даасан, аюулгүй байдлыг улам баталгаажуулах, гадаад харилцаа холбоог өргөжүүлэх, олон улс болон дэлхийгээс хамаарах Монгол Улсын хамаарлыг нэмэгдүүлэн бэхжүүлэхэд онцгой анхаарна. |
5.14.1. НҮБ-ын гишүүн бүх оронтой дипломат харилцаа тогтоосон байх. |
Зургаа.Бусад |
||
6.1 |
Нийтийн эрх ашгийн төлөө сайн дураар ажилласан байдлыг төрийн\нийтийн албанд ажиллуулах давуу нөхцөл болгоно. |
|
6.2 |
Багш, эмч, сувилагч, асрагчийг хөгжүүлэх олон улсын солилцооны хөтөлбөрийг дэмжинэ. |
|
6.3 |
Сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн бүхий л хөтөлбөрийг дэмжиж ажиллана. Үүнд: “Авьяас”, “Ухаалаг сургууль”, “Сурагч солилцоо” зэрэг хөтөлбөрүүд багтана. |
|
6.4 |
Их сургуулийг улс орны оюуны төв болгох нөхцөлийг бүрдүүлж, их сургууль, Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлыг шинэчилж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулна. |
|
6.5 |
“Ардын элч” хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлж ажиллана. |
|
6.6 |
Үндэсний соёл уламжлал, ёс заншлыг өвлүүлэх, бахархал, түүхийг сэргээх, эх оронч үзлийг төлөвшүүлэх, түгээх ажлыг дэмжиж “Олуулаа”, “Нэг үндэстэн” зэрэг төсөл, хөтөлбөр хэрэгжүүлнэ. |
|
6.7 |
Ардчиллын тухай ойлголт, үнэлэмжийг төлөвшүүлэхэд чиглэсэн иргэний боловсрол, эрх чөлөө, ардчиллын тухай мэдлэгийг иргэдэд хүргэх “Нэн шинэ түүх” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлнэ. |
|
6.8 |
Иргэдэд насан туршийн боловсрол олгох үндэсний хөтөлбөрийг санаачилж хэрэгжүүлнэ. |
|
6.9 |
Усыг хэмнэх, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай хамтран орон нутагт жижиг хэмжээний цөөрөм, ус нөөцлөх байгууламжуудыг байгуулах хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг дэмжинэ. |
Би эх орондоо, ард иргэддээ хэрэгтэй цагт нь тусалдаг Ерөнхийлөгч байх болно. Монгол хүний төлөө зүтгэлээ Монгол Улсын төлөө зүтгэл гэж үзнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө өөрийн бүх мэдлэг, чадвар, турлага, боломжоо дайчилж, бусдын тус дэмийг авч ажиллана.
Би улс орноо, ард түмнээ зөв замд хөтөлсөн Ерөнхийлөгч байна. Ард түмний минь буян заяа, ажил үйлс, золбоо хийморь нь байнга өөдөө байг. Бүгдээрээ хамтдаа Монгол Улсын төлөө зүтгэцгээе.
Эх орон, эрх чөлөө хоёр минь бүтэн байг.
Миний Монгол Мөнх Оршиг.
---оОо--
