Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын зургаадугаар хавсралт

 

ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ

ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР

1.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.1-д заасан хугацаагаар хүний их эмчид олгох “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар шаргал дэвсгэртэй, тод шаргал угалзан хээн хүрээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

 

Хүний их эмч ………......…… овогтой ……………………-д

 

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар ЭМЧЛЭХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 2 жилийн хугацаатай олгов.

 

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

 

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан хүний их эмчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

2.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.2-д заасан хугацаагаар хүний их эмч, нүүр амны их эмч, уламжлалт анагаахын их эмчид олгох “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар ногоон дэвсгэртэй, тод ногоон угалзан хээн хүрээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

Хүний их эмч, нүүр амны их эмч, уламжлалт анагаахын их эмч (аль нэгийг бичих)

…………… овогтой …………………-д

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар ЭМЧЛЭХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

 

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

 

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан их эмчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

3.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.2-д заасан хугацаагаар хүний бага эмчид олгох “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар ногоон дэвсгэртэй, тод ногоон угалзан хээн хүрээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

 

Хүний бага эмч …………… овогтой …………………-д

 

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар ЭМЧЛЭХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

 

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

 

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан хүний бага эмчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

4.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.3-д заасан хугацаагаар эм зүйчид олгох “Эм барих” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар шаргал дэвсгэртэй, гадуураа улбар шар өнгийн угалзан хээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

 

Эм зүйч ...........…………… овогтой ……………………-д

 

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

 

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан эм зүйчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

5.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.3-д заасан хугацаагаар эм найруулагчид олгох “Эм барих” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар шаргал дэвсгэртэй, гадуураа улбар шар өнгийн угалзан хээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

 

Эм найруулагч ...........…………… овогтой ……………………-д

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар эм барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

 

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

 

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан эм найруулагчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

6.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.4-д заасан хугацаагаар сувилагчид олгох “Сувилах” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар цэнхэр дэвсгэртэй, хөх өнгийн угалзан хээн хүрээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

 

Сувилагч ........…………… овогтой ……………………-д

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар СУВИЛАХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан сувилагчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

7.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.5-д заасан хугацаагаар эх баригчид олгох “Эх барих” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь цайвар бор шаргал дэвсгэртэй, гадуураа тод бор шаргал өнгийн угалзан хээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

Эх баригч ....…………… овогтой ……………………-д

 

Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар эх барих үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

 

САЙД ..............................

 

.... он .... сар .... өдөр

 

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан эх баригчийн 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

8.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.3.7-д заасан хугацаагаар сэргээн засахын мэргэжилтэнд олгох “Сэргээн засах” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:

  • Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
  • Гэрчилгээ нь усан цэнхэр дэвсгэртэй, тод цэнхэр угалзан хээн хүрээтэй байна.
  • Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэндийн яам”, түүний доод хэсэгт “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
  • Гэрчилгээ нь нууцлалтай байна.
  • Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.

Хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, хэл засалч, сэтгэл засалч (аль нэгийг бичих)

 ....…………… овогтой ……………………-д

 

Эрүүл мэндийн сайдын .........  оны ..............  сарын .............. өдрийн ..............  дугаар тушаалаар СЭРГЭЭН ЗАСАХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг ..... оны .......сарын ........-ны өдрөөс ...... оны ....... сарын ......-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай олгов.

 

САЙД..............................

 

.......... он ...... сар ..... өдөр

 

  • Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
  • Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан сэргээн засахын мэргэжилтний 3х4 см хэмжээтэй зураг байрлуулна.
  • Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.

 

/ЭМС-ын 2019 оны А/492 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/