

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 98 дугаар тушаалын долоодугаар хавсралт
ГАДААДЫН ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНИЙ МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР
1.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-д заасан хугацаагаар гадаадын хүний их эмчид олгох “Эмчлэх” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:
- Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
- Гэрчилгээ нь цайвар ягаан дэвсгэртэй, ягаан өнгийн угалзан хээн хүрээтэй байна.
- Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн ГЭРЧИЛГЭЭ” гэж бичсэн байна.
- Гэрчилгээ нь нууцлалтай байна.
- Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.
.......................... улсын харьяат ..........……………………-д
Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар ................................................ төрөлжсөн мэргэшлээр эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл ................................. хугацаатай олгов.
САЙД ..............................
.... он .... сар .... өдөр
- Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
- Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан их эмчийн 3х4 см зураг байрлуулна.
- Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна.
2.Эрүүл мэндийн тухай хуулийн 25.4-д заасан хугацаагаар гадаадын сувилагчид олгох “Сувилах” үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ нь дараах бичлэгтэй байна:
- Гэрчилгээ нь 210 мм x 297 мм хэмжээтэй байна.
- Гэрчилгээ нь цайвар ягаан дэвсгэртэй, ягаан өнгийн угалзан хээн хүрээтэй байна.
- Гэрчилгээний дээд хэсэгт соёмбо байрлуулж “Монгол Улс”, “Эрүүл мэнд, спортын яам”, түүний доод хэсэгт “Гадаадын эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ” гэж бичсэн байна.
- Гэрчилгээ нь нууцлалтай байна.
- Гэрчилгээ нь дараах байдлаар бичигдэнэ.
.......................... улсын харьяат ………………….............…-д
Эрүүл мэнд, спортын сайдын .... оны .... сарын .... өдрийн .... дугаар тушаалаар ................................................ төрөлжсөн мэргэшлээр СУВИЛАХ үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг .... оны .... сарын ....-ны өдрөөс .... оны .... сарын ....-ны өдөр хүртэл ................................. хугацаатай олгов.
САЙД ..............................
.... он .... сар .... өдөр
- Гэрчилгээ нь серийн дугаартай байна.
- Гэрчилгээний зүүн доод хэсэгт зөвшөөрөл авсан сувилагчийн 3х4 см зураг байрлуулна.
- Гэрчилгээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурж албажуулна
