Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 433, А/248/ тоот хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт

 

 

ГАЛТ ЗЭВСЭГ, СУМ ХУДАЛДАХ ТӨВИЙН БУУДЛАГА ҮЙЛДЭХ

БАЙГУУЛАМЖ /ТИР/-Д ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

1.Галт зэвсэг, сум худалдах төв нь битүү тиртэй байна.

 

2.Хана тааз шал нь сум нэвтрэхээргүй материалаар бэхжүүлэн баригдсан үндсэн барилгын хийцтэй, чулуун болон тоосгон өрлөгний зузаан нь 360 мм-ээс багагүй, ханын бетонон блокны зузаан нь 200 мм-ээс багагүй хоёр үе өрлөгтэй буюу нийт 400 мм-ээс багагүй байна. Төмөр бетон хавтантай бол 180 мм-ээс багагүй зузаантай байна. Дээрх материалыг чанарын хувьд давуу материалаар орлуулан хийж болно. Мөн ханын дагуу сум баригч болон сум хүлээн авагч хийж болно.

 

3.Зэвсэг, сум, хэрэгсэл хадгалах өрөө, тасалгааны хамгаалалт бэхэлгээний хийцийн далд болон ил бүтээцийн ажлын актыг хөтөлсөн байна.

 

4.Агааржуулалтын хоолой болон бусад инженерийн шугам сүлжээний нүхийг 50х50 мм-ийн хэмжээтэй торлог бүтэцтэй 16 мм-ээс багагүй огтлол бүхий арматураар бэхэлнэ.

 

5.Стандарт дүрмийн дагуу галын аюулаас хамгаалах тоног хэрэгсэлтэй,  дохиолол хамгаалалтын системтэй байна.

 

6.Буудлагын тир болон зэвсэг хадгалах өрөө нь бусад өрөө тасалгаануудаас тусдаа байрлана.

 

7.Буудлагын тир нь галт зэвсэг, суманд тохирсон аюулгүй байдлыг хангасан хаалт баригчтай байна.

 

8.Буудлагын тирний сумны нисэлтийн талбайн урт нь 50 м-ээс доошгүй байна.

 

9.Буудлагын тир нь галт зэвсгийн ажиллагааг шалгахад зориулсан зай, талбай, төхөөрөмжтэй,  зориулалтын суурь, тавиуртай, аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий зааварлагч-ажилтантай байна.

 

10.Эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмийн сантай байна.

 

 

 

 

oooOooo