Хэвлэх DOC Татаж авах

Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 12 сарын 03-ны өдрийн 470 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт

 

"Төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагаас үзүүлэх төлбөртэй тусламж,
үйлчилгээний жагсаалт"   

 

НЭГ. ҮЙЛ ОНОШИЛГОО

  1. Зүрх, судасны тогтолцооны үйл оношилгоо
  2. Мэдрэл, булчингийн үйл оношилгоо
  3. Уушгины үйл оношилгоо
  4. Уян дурангийн оношилгоо, шинжилгээ
  5. Чих, хамар, хоолой, дуу авиан оношилгоо

ХОЁР. ЛАБОРАТОРИЙН ШИНЖИЛГЭЭ

2.1 Клиник химийн шинжилгээ

2.2  Эмийн тун тодорхойлох шинжилгээ

2.3  Биохимийн шинжилгээ

2.4  Нян судлалын шинжилгээ 

2.5  Цусны бүлэгнэлтийн шинжилгээ

2.6  Гематологийн шинжилгээ

2.7  Дархлаа тодорхойлох шинжилгээ

2.8  Эд, эсийн шинжилгээ

2.9   Халдварын маркер

2.10  Дааврын шинжилгээ

2.11  Хавдрын маркерын шинжилгээ

2.12  Зүрх, судас, ясны маркер

2.13  Иммуногематологийн шинжилгээ

2.14  Эд нийцлийн шинжилгээ

ГУРАВ. ДҮРС ОНОШИЛГОО

3.1   Рентген оношилгоо

3.2   Компьютер томографийн оношилгоо

3.3   Судсан дотуурх оношилгоо

3.4   Хэт авиан оношилгоо

3.5   Цөмийн оношилгоо

3.6   Соронзон резонансын дүрслэл (MRI) оношилгоо

3.7   Рентген болон флюр зураг авалт

ДӨРӨВ. АМБУЛАТОРИЙН НӨХЦӨЛД ХИЙГДЭХ ЭМЧИЛГЭЭ

4.1  Цөмийн эмчилгээ

4.2   Уламжлалт эмчилгээ

4.3   Сэргээн засах эмчилгээ

4.4   Насанд хүрэгчийн шүдний эмчилгээ, протез, гажиг засал

4.5   Нүдний хараа заслын лазерын эмчилгээ

4.6   Гоо заслын эмчилгээ

ТАВ. МЭС ЗАСАЛ, АЖИЛБАР

5.1   Дурангаар хийгдэх мэс засал,ажилбар

5.2   Толгой хүзүүний мэс засал,ажилбар

5.3   Эмэгтэйчүүдийн мэс ажилбар

5.4   Судсан дотуурх хийгдэх мэс засал,ажилбар

5.5    Бусад мэс засал, ажилбарууд

 

ЗУРГАА. ЭРХТЭН ШИЛЖҮҮЛЭН СУУЛГАХ ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭ

6.1  Элэг шилжүүлэн суулгах мэс засал

6.2  Бөөр шилжүүлэн суулгах мэс засал

6.3  Чөмөг, цусны үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал

6.4  Үе шилжүүлэн суулгах мэс засал

6.5  Нүдний эвэрлэг шилжүүлэн суулгах мэс засал

6.6  Арьс нөхөх, шилжүүлэн суулгах мэс засал

6.7   Цусны үүдэл эс шилжүүлэн суулгах

 

ДОЛОО. БУСАД

7.1   Үргүйдлийн тусламж, үйлчилгээ

7.2   Нөхөн сэргээх мэс заслын тусламж, үйлчилгээ

7.3   Сувилахуйн тусламж, үйлчилгээ

7.4   Эмчийн үзлэг

7.5  Шинээр нэвтэрч буй оношилгоо, эмчилгээ

7.6  Сайн дурын вакцинжуулалт

7.7  Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэни йэрүүл мэндийн даатгалаас санхүүждэг бүх төрлийн оношилгоо, эмчилгээ

7.8  Донтол тархидалтаас үүссэн гэмтэл, хордлогын оношилгоо,эмчилгээ

7.9   Аж, ахуйн нэгж байгууллагатай гэрээгээр гүйцэтгэх урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо

7.10  Иргэн санаатайгаар амь насаа егүүтгэхээр оролдсон тохиолдлын оношилгоо, эмчилгээ

7.11  Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй гадаадын иргэн, харьяалалгүй хүмүүст үзүүлсэн бүх төрлийн тусламж, үйлчилгээ

7.12  Ажил сургуульд орох, жолооны үнэмлэх авах болон гадаадад явахад шаардагдах эрүүл мэндийн үзлэг шинжилгээ

7.13  Төрийн тусгай хамгаалалт, олон улсын томоохон хурал зөвлөгөөнөөс бусад төрийн болон төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй арга хэмжээний үед бэлэн байдлыг хангах үүднээс хүсэлт гарган авах эмч, түргэн тусламжийн үйлчилгээ

7.14  Архаг хууч өвчний улмаас өрхийн эмчийн хяналтад эмчлүүлж байгаад гэртээ нас барсан тохиолдолд ар гэрийнхний гаргасан хүсэлтийн дагуу шарилыг цогцос хадгалах газар хүртэл тээвэрлэх үйлчилгээ

7.15  Ажлын бус цагаар иргэний хүсэлтээр хийж буй гэрийн асаргаа сувилгаа, гэрийн болон эмнэлгийн дуудлага /103 дуудлагаас бусад/

7.16  Эмнэлгийн төлбөртэй өрөөний үйлчилгээ

7.17  Орчин хүнстэй холбогдох шинжилгээ

7.18   Шарил хадгалах, зөөх үйлчилгээ /эмнэлгийн нас баралтаас бусад/

 

----ооо------