Хэвлэх DOC Татаж авах

Харилцаа холбооны зохицуулах хорооны 2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралт

 

Харилцааны радио станцад ашиглах РАДИО ДАВТАМЖИЙН ЗУРВАСЫН хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага

 

1.ЗОРИЛГО

Энэхүү баримт бичиг нь Дэлхийн радиогийн их хурлаас баталсан Олон улсын радио давтамжийн дүрэм болон Монгол улсын “Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгт"-ийн заалтуудыг тус тус үндэслэн харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасыг хуваарилах, радио давтамжийг үр дүнтэй ашиглах техникийн нөхцөл, шаардлагыг  тодорхойлоход оршино. 

2.Ерөнхий нөхцөл

2.1.Энэхүү баримт бичиг нь зөвхөн харилцааны радио станцад ашиглагдах радио давтамжийн зурвасын хуваарилалт, түүний техникийн нөхцөл, шаардлагыг агуулах ба дэлгэрэнгүй техникийн үзүүлэлтүүд, тоног төхөөрөмжийн бүтэц болон бусад олон талын үзүүлэлтүүд агуулагдаагүй болно.

2.2.Хуваарилагдсан радио давтамжийн зурвас нь газрын сүлжээний суурин ба хөдөлгөөнт  үйлчилгээний  нэвтрүүлэх/хүлээн  авах  станцууд хооронд  нэг ба хос чиглэлийн холбоонд ашиглагдах ба хамрах хүрээ нь хязгаарлагдмал  байна.

2.3.Радио  давтамжийн зурвасуудыг дараах зурвасын өргөнтэй хуваарилна. Үүнд:

2.3.1.Суурин үйлчилгээний 6.25 ба 12.5 кГц болон 25 кГц-ийн өргөнтэй нэг радио давтамжийн;

2.3.2.Хөдөлгөөнт үйлчилгээний 12.5 ба 25 кГц-ийн өргөнтэй нэг ба хос радио давтамжийн;

2.3.3.Цэгээс-цэгт 25 кГц-ийн өргөнтэй нэг ба хос радио давтамжийн;

2.3.4.Цэгээс-олон цэгийн суурин ба хөдөлгөөнт үйлчилгээнд 12.5 ба 25 кГц өргөнтэй хос радио давтамжийг хуваарилна.

2.4.Нэг ба хос радио давтамжийн холбооны хэрэглээний нөхцөл:

2.4.1Нэг радио давтамжийн холбоо нь нэг ижил радио давтамжаар нэвтрүүлэх ба хүлээн авах зорилготой харилцааны станцуудын холбоо;

2.4.2.Хос радио  давтамжийн холбоо нь өөр өөр радио давтамжаар  нэвтрүүлэх  ба хүлээн авах зорилготой бааз станцууд эсвэл дахин дамжуулах станцуудын холбоо.

2.5.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон харилцааны радио станцад ашиглах нийт радио давтамжийн зурвасыг 2.3 заалтын дагуу суваг үүсгэн ашиглана. Үүнд:

2.5.1.Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд тодорхойлогдсон давтамжийн нийт зурвасын хуваарилалтыг хавсралт 1;

2.5.2.Радио давтамжийн 136-174 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 2;

2.5.3.Радио давтамжийн 340-350 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 3;

2.5.4.Радио давтамжийн 400-430 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 4;

2.5.5.Радио давтамжийн 440-450 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 5;

2.5.6.Радио давтамжийн 342.0-344.5/347.0-349.5 МГц-ийн зурвасын хуваарилалтыг хавсралт 6.

2.5.8. Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлагыг хавсралт 8. /ХХЗХ-ны 2019 оны 09-р тогтоолоор нэмсэн/

3.  Радио давтамжийн сувгийг хуваарилахад тавигдах нөхцөл шаардлага

3.1.Харилцааны радио станцуудын ашиглах суурин ба хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан радио давтамжийн сувгуудыг хуваарилахдаа хэрэглэгчийн техникийн хүчин чадал нь нэг эсхүл хоёр хос радио давтамжийг олгох шаардлагатай эсэхийг тогтооно.

3.2.Нэг радио давтамжийн 6.25 ба 12.5 кГц зурвасын өргөнтэй сувгийг хязгаарлагдмал талбайд (үйлдвэрлэлийн талбай эсхүл барилгын эргэн тойрон г.м) харилцааны гар станц-гар станц хоорондын радио холбоонд (гаралтын чадал нь 5 Вт e.r.p-аас хэтрэхгүй) олгоно.

3.3.Нэг радио давтамжийн 25 кГц зурвасын өргөнтэй сувгийг хамрах хүрээ ихтэй 25 Вт (e.r.p) дээш гаралтын чадалтай радио холбоонд олгоно.

3.4.Хос радио давтамжийн сувгийг хамрах хүрээ ихтэй 25 Вт (e.r.p) дээш гаралтын чадалтай бааз/дахин дамжуулах станцтай радио холбоонд олгоно.

3.5.Хэрэглэгч нь нэг байршилд байгаа бусад радио төхөөрөмжүүдэд радио давтамжийн суваг, чадлын хувьд нөлөөлөхгүйгээр ашиглана.

3.6.Суурин/хөдөлгөөнт хос радио давтамжийн хэрэглээний нэвтрүүлэх ба хүлээн авах суваг хоорондын зай нь 5 МГц-ээс их байна.

3.7.Хэрэглэгч нь нэг байршилд байгаа бусад радио төхөөрөмжүүдэд радио давтамжийн суваг, чадлын хувьд нөлөөлөхгүйгээр ашиглана. 

3.8.Антены байгууламж нь аюулгүй ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан, зориулалтын цамхагт байрласан ба газардуулга хийж орчиндоо аюулгүй байхаар бэхлэгдсэн байна.

3.9.Харилцааны радио станцын цацаргалтын төрөл нь аналог системд F3E, J3E байна.

3.10.Харилцааны радио станцын ажлын горим нь богино долгионы (HF) цараанд SSB, AM, NB, WB, хэт богино долгионы (VHF, UHF ) цараанд FM, AM байна.

3.11.Харилцааны радио станцад хэрэглэгчийн ашиглах дуудлага нь ялгах үг, тооны нийлбэр хэлбэртэй (x.000) байна. Энд:

Х.....................- Тухайн радио хэрэглэгчийн таних үг

00    – Радио сүлжээн доторх хэрэглэгчийн ялгах цифр /0-999/

3.12.Харилцааны радио станц хэрэглэгч нь холбоонд орох тохиолдолд 3.11 дүгээр заалтад дурдсан өөрийн дуудлагыг заавал хэрэглэнэ.

3.13.Харилцааны радио станцын радио давтамж, техникийн үзүүлэлтүүдийг тусгай программ эсвэл түлхүүрээр цоожлох боломжтой байна.