Хэвлэх DOC Татаж авах

“Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 3 дугаар хавсралт

Радио давтамжийн 340-350 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага

1. Радио давтамжийн зурвасын хуваарилалт, суваг үүсгэх

1.1. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 340-350 МГц-ийн давтамжийн зурвасыг ашиглах хуваарилалт, ашиглалтыг Хүснэгт 1-д тодорхойлсон.

1.2. Хуваарилагдах радио давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээнд тусгайлан эрчим хүч, иргэний нисэх, төмөр зам, банкны харуул хамгаалалт, аюулгүй байдлыг хангах радио холбоонд ашиглана.

Хүснэгт 1. 340-350МГц давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт

ОУЦХБ-ын хуваарилалт

I бүс

Үндэсний хуваарилалт

Ашиглалт

335.4-387

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ

5.254

335.4-387

ХӨДӨЛГӨӨНТ БУС

ХӨДӨЛГӨӨНТ 5.254

Симплекс горимд ажиллах гаралтын чадал нь 100 Вт-аас хэтрэхгүй радио төхөөрөмжид хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана.

 

370-380 МГц-ийн давтамжийн зурвасыг бага оврын радио линкинд ашиглана.

1.3. Радио долгионы тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн 340-350 МГц радио давтамжийн зурвасыг нийтийн хэрэглээний ангилалд хуваарилж, нийт зурвасыг зурвасыг хүснэгт 2-т заасан  А, Б, В, Г, Д, Е, Ж  блокуудад хуваарилах ба ба радио суваг үүсгэх хуваарилалтыг зураг 1-д үзүүллээ. 

1.4. Хүснэгт 2-т дурдсан А, Б, Д, Е блокуудыг нэг радио давтамжийн сүлжээнд, В/Е, Г/Ж хос блокуудыг хос радио давтамжийн холбоонд хуваарилна.

1.5. Радио сувгийн зохион байгуулалт, суваг үүсгэх томьёолол, хуваарилах сувгийн тоо, өргөнийг хүснэгт 2-ийн дагуу үзүүлсэн.

Хүснэгт 2. Үндэсний радио радио давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт болон сувгийн үүсгэх.

Блок

Блокийн хил (МГц) (доод хязгаар нь орно, дээд хязгаар нь орохгүй)

Ашиглах төрөл

Сувгийн төвийн давтамжийн томьёолол (МГц)

Нийт хуваарилах сувгийн тоо

(n)

Сувгийн өргөн (кГц)

А

340.0000-341.0000

Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн)

340.0000+ (n x (0.0125))

1-ээс 80

12.5

Б

341.0000-342.0000

Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн)

341.0000+ (n x (0.025))

1-ээс 40

25

В

344.5000-345.0000

Суурин/хөдөлгөөнт холбооны бусад үйлчилгээ (нэг эсхүл хос радио давтамжийн)

344.5000+ (n x (0.0125))

344.5000+ (n x (0.025))

1-ээс 40

1-ээс 20

12.5

25

Г

345.0000-346.000

Суурин/хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн)

345.0000+ (n x (0.025))

1-ээс 40

25

Д

346.0000-347.0000

Суурин/хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн)

346.0000+ (n x (0.025))

1-ээс 40

25

Ж

349.5000-350.0000

Суурин/хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн)

344.5000+ (n x (0.0125))

344.5000+ (n x (0.025))

1-ээс 40

1-ээс 20

12.5

25

 

 

2. Сувгийн хуваарилалтын нөхцөл шаардлага

2.1. Харилцааны радио станц ашиглах суурин ба хөдөлгөөнт холбоонд хуваарилагдсан радио давтамжийн сувгуудыг ашиглах хэрэглэгч нь нийтийн хэрэглээний ангилалд багтсан эсэх, мөн шаардлагатай сувгийн тоог тус тус тогтооно.

2.2. Харилцааны радио станцад ашиглах суурин ба хөдөлгөөнт үйлчилгээнд хуваарилагдсан ультра хэт богино долгионы (UHF) 340-350 МГц радио давтамжийн зурваст суурин, хөдөлгөөнт/зөөврийн төхөөрөмжүүдийн тоонд үндэслэн доорх хүснэгт 3-д үзүүлсэн радио давтамжийн сувгийн хуваарилалтын шалгуурыг баримтална.

Хүснэгт 3. Радио давтамжийн сувгийн хуваарилалтын шалгуур

Сувгийн хуваарилалтын төрөл

Зөөврийн төхөөрөмжийн тоо

Хамгийн их боломжит дамжуулах чадал

Давтамжийн хуваарилах хэлбэр

Нэг давтамж, 12.5 кГц

10 хүртэлх

5 Вт (e.r.p)

Хамтран-ашиглах

Нэг давтамж, 25 кГц

10<

50 Вт (e.r.p)

Хамтран-ашиглах

Хос давтамж

10<

100 Вт (e.r.p)

Тусгайлан-ашиглах