

“Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл, шаардлага”-ын 5 дугаар хавсралт
Радио давтамжийн 440-450 МГц-ийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага
1. Радио давтамжийн зурвасын хуваарилалт, суваг үүсгэх
1.1. Үндэсний радио давтамжийн хуваарилалтын хүснэгтэд /цаашид төлөвлөлт гэх/ тусгагдсан 440-450 МГц-ийн давтамжийн зурвасыг ашиглах хуваарилалт, ашиглалтыг хүснэгт 1-д тодорхойлсон.
Хүснэгт 1. 440-450 МГц давтамжийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
440-450 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) Радиолокаци 5.269 5.270 5.271 5.284 5.285 5.286 |
440-450 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) Радиолокаци |
хөдөлгөөнт болон хөдөлгөөнт бус хэлбэрээр ашиглана.
|
1.2. Радио долгионы тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн 440-450 МГц радио давтамжийн зурвасыг нийтийн ба тусгай хэрэглээний ангилалд хуваарилж, нийт зурвасыг хүснэгт 2–ын А, Б, В, Г, Д, Е, Ж, З, И, К, Л, М, Н блокуудад хуваарилах ба радио суваг үүсгэх хуваарилалтыг зураг 1-д үзүүллээ.
1.3. Тусгай хэрэглээний ангилалд нийт 3 МГц зурвас буюу Хүснэгт 2–ын Г, Д, К, Л блокуудыг хуваарилах ба Г/Л блокуудыг хос радио давтамжийн хэрэглээнд, Д, Л блокуудыг нэг радио давтамжийн хэрэглээнд зориулан тус тус хуваарилна.
1.4. Нийтийн хэрэглээний ангилалд нийт 7 МГц зурвас буюу Хүснэгт 2–ын А, Б, В, Е, Ж, З, И, К, Н блокуудыг хуваарилах ба В/И, Ж/Н блокуудыг хос радио давтамжийн хэрэглээнд, А, Б, Е, З, М блокуудыг нэг радио давтамжийн хэрэглээнд зориулан тус тус хуваарилна.
1.5. Суурин болон хөдөлгөөнт хос давтамжийн хэрэглээний нэвтрүүлэх ба хүлээн авах суваг хоорондын алслалт нь 5 МГц байна.
1.6. Радио сувгийн зохион байгуулалт, суваг үүсгэх томьёолол, олгох сувгийн тоо, өргөнийг хүснэгт 2-ын дагуу хуваарилна.
Хүснэгт 2. Радио суваг үүсгэх томьёолол, хуваарилах сувгийн тоо
Блок |
Блокийн хил (МГц) (доод хязгаар нь орно, дээд хязгаар нь орохгүй) |
Ашиглалтын төрөл |
Сувгийн төвийн давтамжийн томьёолол, (МГц) |
Нийт хуваарилах сувгийн тоо (n) |
Сувгийн өргөн (кГц) |
А |
440.0000-440.5000 |
Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
440.0000+ (n x (0.0125)) |
1-ээс 40 |
12.5 |
Б |
440.5000-441.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
440.5000+ (n x (0.025)) |
1-ээс 20 |
25 |
В |
441.0000-442.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн, хүлээн авах) |
441.0000+ (n x (0.025)) |
1-ээс 40 |
25 |
Г |
442.0000-443.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн, хүлээн авах) |
442.0000+ (n x (0.025)) |
1-ээс 40 |
25 |
Д |
443.0000-443.5000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
443.0000+ (n x (0.0125)) 443.5000+ (n x (0.025)) |
1-ээс 40 1-ээс 20 |
12.5 25 |
Е |
443.5000-444.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
443.5000+ (n x (0.0125)) 443.5000+ (n x (0.025)) |
1-ээс 40 1-ээс 20 |
12.5 25 |
Ж |
444.0000-445.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн, хүлээн авах) |
444.0000+ (n x (0.025)) |
1-ээс 40 |
25 |
З |
445.0000-446.0000 |
Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
445.0000+ (n x (0.0125)) |
1-ээс 40 |
12.5 |
И |
446,0000-447.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн, нэвтрүүлэгч) |
446.0000+ (n x (0.025)) |
1-ээс 40 |
25 |
К |
447.0000-448.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн, нэвтрүүлэгч) |
447.0000+ (n x (0.025)) |
1-ээс 40 |
25 |
Л |
448.0000-448.5000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
448.0000+ (n x (0.0125)) 448.5000+ (n x (0.025)) |
1-ээс 40 1-ээс 20 |
12.5 25 |
М |
448.5000-449.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (нэг радио давтамжийн) |
448.5000+ (n x (0.0125)) 448.5000+ (n x (0.025)) |
1-ээс 40 1-ээс 20 |
12.5 25 |
Н |
449.0000-450.0000 |
Суурин/Хөдөлгөөнт үйлчилгээ (хос радио давтамжийн, нэвтрүүлэгч) |
444.0000+ (n x (0.025)) |
1-ээс 40 |
25 |
2. Сувгийн хуваарилалтын нөхцөл шаардлага
2.1. Харилцааны радио станцад ашиглах суурин ба хөдөлгөөнт үйлчилгээнд хуваарилагдсан радио давтамжийн сувгуудаас хуваарилахдаа нэг эсхүл хоѐр хос радио давтамжийг олгох шаардлагатай эсэхийг тогтооно.
2.2. Харилцааны радио станцад ашиглах суурин ба хөдөлгөөнт үйлчилгээнд хуваарилагдсан UHF царааны 440-450 МГц радио давтамжийн зурваст суурин, хөдөлгөөнт/зөөврийн төхөөрөмжүүдийн тоонд үндэслэн доорх хүснэгт 3-д үзүүлсэн радио давтамжийн сувгийн хуваарилалтын шалгуурыг баримтална:
Хүснэгт 3. Радио давтамжийн сувгийн хуваарилалтын шалгуур
Сувгийн хуваарилалтын төрөл |
Зөөврийн төхөөрөмжийн хамгийн бага тоо |
Хамгийн их боломжит дамжуулах чадал |
Радио давтамжийн хуваарилах хэлбэр |
Нэг радио давтамж, 12.5 кГц |
10 хүртэлх |
5 Вт e.r.p |
Хамтран-ашиглах |
Нэг радио давтамж, 25 кГц |
10< |
50 Вт e.r.p |
Хамтран-ашиглах |
Хос радио давтамж |
10< |
100 Вт e.r.p |
Тусгайлан-ашиглах |
