

/ХХЗХ-ны 2019 оны 09 дүгээр тогтоолоор нэмсэн/
Харилцааны радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт,
техникийн нөхцөл, шаардлага”-д нэмэлтээр оруулсан
8 дугаар хавсралт
(2017 оны 31 дүгээр тогтоолын хавсралт)
Сонирхогчийн радио станцад ашиглах радио давтамжийн зурвасын хуваарилалт, техникийн нөхцөл шаардлага
1.Радио давтамжийн зурвасын хуваарилалт, суваг үүсгэх
1.1.Радио сонирхогчид нь Монгол Улсын “Үндэсний радио давтамжийн зурвасын хуваарилалт”-д сонирхогчийн радио станцад зориулан хуваарилсан радио давтамжийн зурвасыг хуваарилалтыг Хүснэгт 1-т тодорхойлсон.
1.2.Сонирхогчийн радио станцыг Дэлхийн радио холбооны дүрмийн 2.38 дугаар заалтанд “Сонирхогчийн үйлчилгээ: Өөрсдийн техникийн мэдлэг чадвараа дээшлүүлэх зорилгоор холбоо тогтоох буюу техникийн судалгаа явуулдаг радио холбооны үйлчилгээ” гэж тодорхойлсон байна.
Хүснэгт 1. Сонирхогчийн радио станцад ашиглах РД-ийн зурвасын хуваарилалт, ашиглалт
ОУЦХБ-ын хуваарилалт I бүс |
Үндэсний хуваарилалт |
Ашиглалт |
|
|
135.7-137.8 кГц ХӨДӨЛГӨӨНТБУС ДАЛАЙНХӨДӨЛГӨӨНТ Сонирхогч |
135.7-137.8 кГц ХӨДӨЛГӨӨНТ БУС ДАЛАЙНХӨДӨЛГӨӨНТ Сонирхогч |
130-148.5 кц давтамжийн зурвасыг радионавигацид ашиглана |
|
472-479 кГц ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ Сонирхогчийн холбоо Агаарын радионавигац |
472-479 кГц ДАЛАЙН ХӨДӨЛГӨӨНТ Сонирхогчийн холбоо Агаарын радионавигаци |
Агаарын радионавигацид ашиглаж байна. БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана. |
|
1810-1850 кГц СОНИРХОГЧ |
1810-1850 кГц СОНИРХОГЧ |
1800-1950 кГц давтамжийн зурвасыг сонирхогчийн радио станцад Телеграф Телефон Телетайп Телехолбоо Өгөгдөл Факс-ын холбоонд ашиглана. |
|
3500-3800 кГц СОНИРХОГЧ 5.120 ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) |
3500-3800 кГц СОНИРХОГЧ ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ (агаарын хөдөлгөөнт үйлчилгээнээс бусад) |
Сонирхогчийн холбоонд ашиглана |
|
7000-7100 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
7000-7100 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.
БЗРХТТ-д холбогдох журмын шаардлагын дагуу ашиглана. |
|
7100-7200 кГц СОНИРХОГЧ |
7100-7200 кГц СОНИРХОГЧ |
|
|
10 100-10 150 кГц ХӨДӨЛГӨӨНТ БУС Сонирхогч |
10 100-10 150 кГц ХӨДӨЛГӨӨНТ БУС Сонирхогч |
Богино долгионы давтамжинд хөдөлгөөнт бус хэлбэрээр холын зайн радио холбоонд ашиглана. |
|
14 000-14 250 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
14 000-14 250 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.
|
|
14 250-14 350 кГц СОНИРХОГЧ |
14 250-14 350 кГц СОНИРХОГЧ |
|
|
18 068-18 168 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
18 068-18 168 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.
|
|
21 000-21 450 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
21 000-21 450 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана. |
|
24 890-24 990 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
24 890-24 990 кГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана. |
|
28-29.7 МГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
28-29.7 МГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.
|
|
144-146 МГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
144-146 МГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.
|
|
430-432 МГц СОНИРХОГЧ РАДИОЛОКАЦИ |
430-432 МГц СОНИРХОГЧ РАДИОЛОКАЦИ |
Сонирхогчийн холбооны үйл ажиллагаанд ашиглана.
|
|
432-438 МГц СОНИРХОГЧ РАДИОЛОКАЦИ Дэлхий судлал- хиймэл дагуул (идэвхитэй) |
432-438 МГц СОНИРХОГЧ РАДИОЛОКАЦИ Дэлхий судлал-хиймэл дагуул (идэвхитэй) |
|
|
438-440 МГц СОНИРХОГЧ РАДИОЛОКАЦИ |
438-440 МГц СОНИРХОГЧ РАДИОЛОКАЦИ |
|
|
10-10.4 ГГц ДЭЛХИЙ СУДЛАХ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ РАДИОЛОКАЦИ Сонирхогч |
10-10.4 ГГц ДЭЛХИЙ СУДЛАХ-ХИЙМЭЛ ДАГУУЛ (идэвхтэй) ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ РАДИОЛОКАЦИ Сонирхогч |
Хөдөлгөөнт бус утасгүй холболтын системд (FWA) ашиглана. Сувгийн хуваарилалтыг ITU-R F.1568 (10.15-10.3/10.5-10.65 ГГц) зөвлөмжийн дагуу хийнэ.
10.55-10.68 МГц зурвасыг цэгээс цэгт дамжуулах хөдөлгөөнт бус системд ашиглана. |
|
10.4-10.45 ГГц ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ РАДИОЛОКАЦИ Сонирхогч |
10.4-10.45 ГГц ХӨДӨЛГӨӨНТ БУС ХӨДӨЛГӨӨНТ РАДИОЛОКАЦИ Сонирхогч |
|
|
10.45-10.5 ГГц РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул |
10.45-10.5 ГГц РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул |
|
|
24-24.05 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
24-24.05 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана. |
|
47-47.2 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
47-47.2 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ |
Өргөн зурвасын үйлчилгээнд сонирхогчийн холбоонд хэрэглэнэ. |
|
76-77.5 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул Сансар судлал (сансар-газар) |
76-77.5 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул Сансар судлал (сансар-газар) |
Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана. 76-77 ГГц-ийн давтамжийн зурвасыг Богино зайнд ажиллах радарын төхөөрөмжинд ашиглах ба гаралтын чадал нь 5 Вт-аас ихгүй байна. |
|
77.5-78 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ РАДИОЛОКАЦИ Одон орон судлал Сансар судлал (Сансар-газар) |
77.5-78 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ РАДИОЛОКАЦИ Одон орон судлал Сансар судлал (Сансар-газар) |
Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана |
|
78-79 ГГц РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул Одон орон судлал Сансар судлал (Сансар-газар) |
78-79 ГГц РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул Одон орон судлал Сансар судлал (Сансар-газар) |
Сонирхогчийн радио төхөөрөмжинд ашиглана |
|
79-81 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул Сансар судлал (Сансар-газар) |
79-81 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул Сансар судлал (Сансар-газар) |
Радиолокацийн радио төхөөрөмжинд ашиглана |
|
122.25-123 ГГц ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД ХӨДӨЛГӨӨНТ Сонирхогч |
122.25-123 ГГц ХӨДӨЛГӨӨНТ БУС ХИЙМЭЛ ДАГУУЛ ХООРОНД ХӨДӨЛГӨӨНТ Сонирхогч |
|
|
|
||
|
|
||
|
134-136 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ Одон орон судлал |
134-136 ГГц СОНИРХОГЧ СОНИРХОГЧИЙН ХИЙМЭЛ ДАГУУЛ Одон орон судлал |
|
|
136-141 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул |
136-141 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул |
|
|
|
||
|
|
||
|
241-248 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул |
241-248 ГГц ОДОН ОРОН СУДЛАЛ РАДИОЛОКАЦИ Сонирхогч Сонирхогчийн хиймэл дагуул |
|
|
248-250 ГГц COНИРХОГЧ COНИРХОГЧИЙН -ХИЙМЭЛ ДАГУУЛ Одон орон судлал |
248-250 ГГц COНИРХОГЧ COНИРХОГЧИЙН -ХИЙМЭЛ ДАГУУЛ Одон орон судлал |
|
2.Сонирхогчийн радио станцын ангилал, төрөл, хүчин чадал, бичиг баримт
2.1.Сонирхогчийн радио станц ашиглах радио давтамжийн зурвас, ажлын горим, нэвтрүүлэгчийн чадал зэрэг үзүүлэлтээр нь А, В гэж хоёр ангилах ба Хүснэгт 2-т эдгээрийн гаралтын чадлын хязгаарлалтын хэмжээг харууллаа.
2.2.Сонирхогчийн радио станцыг зориулалтаар нь дараах байдлаар ангилна. Үүнд:
- Хувийн станц –Радио сонирхогчийн хувийн радио станц
- Хамтын станц –Байгууллага, иргэд, клубийн радио станц
- Дахин дамжуулагч станц –Дамжуулах орчинд оруулсан нэг буюу хэд хэдэн өсгөгч радио төхөөрөмж.
2.3.Сонирхогчийн радио станцын бичиг баримтад сонирхогчийн радио станц ашиглах эрхийн бичиг, техникийн үзлэгийн акт, холбооны журнал, QSL картын иж бүрдэл орно.
2.4.Холбооны журналд доорх зүйлс бүртгэгдсэн байна. Үүнд:
- Холбоо тогтоосон станцын дуудлага
- Холбоо тогтоосон огноо, цаг, минут
- Холбоо тогтоосон радио давтамж
- Холбоо тогтоосон төрөл
- QSL карт явуулсан ба хүлээн авсан тухай тэмдэглэл
- Бусад мэдээлэл (холбоо баригчийн нэр, оршин суугаа хот гм...)
2.5.Радио сонирхогч бүр холбоо тогтоосон хүн бүрдээ QSL карт илгээн холбоо тогтоосон тухай баталгаажуулна.
Хүснэгт 2.Сонирхогчийн радио станцын гаралтын чадлын хэмжээ
№ |
Царааны нэршил |
РД-ийн зурвас |
Горим |
Радио станцын гаралтын чадлын дээд хэмжээ ангилал тус бүрт. |
1 |
LF/MF |
135.7-137 кГц 472-479 кГц 1810-2000 кГц |
Телеграф Телефон Тоон холбоо Дүрс дамжуулах |
ангилал
LF/MF, HF - 1500 Вт VHF, UHF – 50-100 Вт SHF, EHF – 10 Вт
LF/MF, HF - 2500 Вт VHF, UHF – 50-100 Вт SHF, EHF – 10 Вт
Б ангилал
LF/MF, HF - 200 Вт VHF, UHF – 50-100 Вт SHF, EHF – 10 Вт
LF/MF, HF - 500 Вт VHF, UHF – 50-100 Вт SHF, EHF – 10 Вт |
2 |
HF |
3500-3800 кГц 7000-7200 кГц 10100-10150 кГц 14000-14350 кГц 18068-18168 кГц 21000-21450 кГц 24890-24990 кГц 28000-29700 кГц |
||
3 |
VHF |
144-146 МГц |
||
4 |
UHF |
430-440 МГц 1240-2450 МГц 2390-2450 МГц |
||
5 |
SHF |
10.0-10.5 ГГц 24.00-24.05 ГГц |
||
6 |
EHF |
47.0-47.2 ГГц 75.5-81.5 ГГц 119.98-120.02 ГГц 122.5-123.0 ГГц 134-141 ГГц 142-149 ГГц 241-250 ГГц 275 + ГГц |
3.Сонирхогчийн радио станцын дуудлага
3.1.Сонирхогчийн радио станц бүр нь Дэлхийн радио холбооны дүрмийн 19 дугаар зүйлийн хэсэг II “Олон улсын хуваарилалтын сери ба дуудлага таних тэмдэглэгээ”-ний 19.67-оос 19.69 дүгээр заалтыг ашиглаж, Монгол улсад хуваарилагдсан дуудлага таних тэмдэглэгээг хэрэглэнэ.
3.2.Дуудлага нь Монгол Улсад хуваарилсан JT, JU, JV-ээр эхэлсэн үсэг, Зураг 1-т үзүүлсэн Монгол улсын бүсийн дугаарын тоо болон сонирхогчид олгосон үсгээс бүрдсэн байна.
Зураг 1. Монгол Улсын бүсийн дугаар
3.3.Дуудлагыг сонирхогчийн радио станцын ашиглах эрхийн бичигт тусгаж өгнө. Энэ нь тухайн радио сонирхогчийг холбоо барих үед таних нэр болно.
3.4.Радио сонирхогч нь үндсэн нэг дуудлагатай байх ба нэмэлт дуудлага авч болно. Хэрэв нэмэлт дуудлага авах бол сонирхогчийн радио станц ашиглах шинэ эрхийн бичиг авч ашиглана.
3.5.Радио сонирхогч нь өөрийн тогтмол оршин суугаа газраас өөр бүсэд түр хугацаагаар очих мөн автомашин, нисэх онгоц, усан онгоц зэргээс сонирхогчийн радио станц ашиглах бол эрхийн бичгээр олгосон өөрийн дуудлагын ард ташуу зураас (/), бүсийн дугаар эсвэл хөдөлгөөнт гэсэн утгыг илэрхийлэх нэмэлт үсэг хэрэглэнэ. Жишээ нь: JT1AA/2, JU1AA/P, JV1AA/MM гэх мэт
3.6.Гадаадын иргэдэд олгох дуудлагад өөрийнх нь улсаас олгосон дуудлагыг оролцуулж олгож болно. Жишээ нь: JT1/PA1A гэх мэт.
3.7.Радио сонирхогчдод ажиглагчийн дуудлага олгож болох ба /Short Wave Listener, SWL/ дуудлагыг 8 буюу түүнээс дээш насны иргэдэд олгоно.
3.8.Зохицуулах хороо нь Радио сонирхогчдын сайн дурын байгууллагуудтай хамтран хэрэгцээ шаардлагад үндэслэн шинээр дуудлага гаргах эсэхийг шийдвэрлэнэ.
4.Сонирхогчийн радио станцаар холбоо тогтоох
4.1.Радио сонирхогчид нь хоорондоо шууд эсвэл дахин дамжуулагч, сонирхогчийн хиймэл дагуул, сар ашиглах, интернет болон сүүлийн үеийн дэвшилтэд мэдээллийн технологи ашиглаж, дэлхийн радио холбооны дүрмээр радио сонирхогчдын зөвшөөрөгдсөн төрлүүдээр холбоо тогтоохыг зөвшөөрнө.
4.2.Сонирхогчийн радио холбоонд Олон Улсын Q код хэрэглэх бөгөөд ямар нэг далд утга бүхий үг, үсэг, хэллэг ашиглахгүй.
4.3.Радио сонирхогч нь Радио долгионы тухай хуулийн 19.2.6-д дурьдсан аюулын дохио болох SOS (телеграф), MAYDAY (телефон), -г хүлээн авсан тохиолдолд зохих газарт яаралтай мэдэгдэнэ. Радио сонирхогчид нь холбогдох эрх бүхий хүмүүст байгалийн гамшиг, гоц халдварт өвчин зэрэг онцгой тохиолдлын үед радио станцаа ашиглуулж болно.
5.Хяналт шалгалт
5.1.Энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагын хэрэгжилтэд Радио долгионы тухай хуулийн 20.1-д заасны дагуу Зохицуулах хороо болон харилцаа холбооны хяналтын улсын байцаагч холбогдох хууль тогтоомын дагуу хяналт тавьж ажиллана.
5.2.Дэлхийн радио холбооны их хурлын шийдвэр, зөвлөмж, техник технологийн хөгжил, олон улсын болон үндэсний стандарт, РД-ийн төлөвлөлт, нөөц, дахин хуваарилалтаас хамааруулан энэхүү хуваарилалт, нөхцөл шаардлагад тухай бүр нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
