Ном

Номын нэр: Газрын харилцаа, хөрөнгийн бүртгэл : 250 асуултын хариулт
Зохиогчийн нэр: В.Энхтамир
Зохиогдсон огноо: 2015
Хуудасны тоо: 160
Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль анх удаа 2002 онд батлагдаж, энэхүү хуулийг сурталчлах, хэрэгжүүлэх бэлтгэл ажил ид өрнөж байх үед номын зохиогч В.Энхтамир "Газрын харилцааны талаарх нийтлэг 100 асуултын хууль зүйн хариулт" нэртэйгээр 2003 онд, дахин 2004 онд 150 асуултын хариулт болгон энэхүү номынхоо анхын хувилбарыг иргэд болон төрийн албан хаагчдад зориулан гаргаж байсан билээ. Тэгвэл энэ удаад төрийн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрүүдэд газрын харилцаа, хөрөнгийн эрхийн чиглэлээр өмгөөлөл, бодлогын зөвлөгөө өгч ажилласан сүүлийн 5 жилийн хугацаанд газар, эд хөрөнгийн бүртгэлийн хууль тогтоомжийн талаарх мэдлэг, мэдээлэл дутуугаас иргэд, байгууллага илт хохирч газар, орон сууцаа алдах, гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулалтаа үнэгүйдүүлэх гэх мэт хүнд, ярвигтай тохиолдол олонтаа гарч байгаа байдлыг дүгнэн үзэж, өөрийн туршлагад тулгуурлан иргэдийн амьдралд нийтлэг тулгамддаг асуудал, нөхцөл байдал бүрт нь тохирсон хариулт, арга, шийдэл ямар байхыг зааж тодорхойлох замаар энэхүү номоо бичжээ. Энэ ном газрын харилцаанд оролцогч хүн бүрийн хувьд Таны хуулийн хөтөч байх болно.