Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь бичиг

Захиргааны эрх зүйн салбарын гол хуулиудыг боловсронгуй болгох, Монгол
Улсад захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх замаар иргэн, захиргааны
байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэхэд Ханнс-Зайделийн сан олон
жил хамтран ажиллажээ. Энэ онд тохиож буй Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат
харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан тус сан, “Эрх зүйн боловсрол”
академийн хамт “Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь”-ийг шинэчлэн гаргалаа. Толь
бичигт Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны
ерөнхий хуульд орсон нэр томьёог тусгасан байна.
Уг толь бичгийг танилцуулах ажиллагаа Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль
баталсан өдрийг угтан 1-р сарын 11-нд Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн
газарт болно. Энэ үеэр номын дээжийг зарим байгууллага, судлаачдад түгээх юм
байна.
Сонирхогч байгууллага, иргэд энэ сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл тус
сангийн 321294 дугаарын утсаар холбоо барих боломжтой.

Захиргааны эрх зүйн салбарын гол хуулиудыг боловсронгуй болгох, Монгол Улсад захиргааны хэргийн шүүхийн тогтолцоог бүрдүүлэх замаар иргэн, захиргааны байгууллага хоорондын харилцааг шинэ түвшинд хүргэхэд Ханнс-Зайделийн сан олон жил хамтран ажиллажээ. Энэ онд тохиож буй Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойд зориулан тус сан, “Эрх зүйн боловсрол” академийн хамт “Захиргааны эрх зүйн нэр томьёоны толь”-ийг шинэчлэн гаргалаа. Толь бичигт Монгол Улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон Захиргааны ерөнхий хуульд орсон нэр томьёог тусгасан байна.
Уг толь бичгийг танилцуулах ажиллагаа Монгол Улсын 1992 оны Үндсэн хууль баталсан өдрийг угтан 1-р сарын 11-нд Ханнс-Зайделийн сангийн төлөөлөгчийн газарт болно. Энэ үеэр номын дээжийг зарим байгууллага, судлаачдад түгээх юм байна.
Сонирхогч байгууллага, иргэд энэ сарын 8-ны өдрийн 17:00 цаг хүртэл тус сангийн 321294 дугаарын утсаар холбоо барих боломжтой.