“Захирамжлалын баримт бичиг, анхаарах асуудал ” сэдэвт сургалт зохион байгууллаа
Нийслэлийн нутгийн захиргааны
байгууллагын эрх зүйн мэргэжилтнүүдэд зориулсан захиргааны хэм хэмжээ
тогтоосон шийдвэрийн ерөнхий ойлголт, эрх олгосон заалт, захиргааны хэм
хэмжээ тогтоосон шийдвэрт тавигдах шаардлага, нөлөөллийн шинжилгээний
танилцуулга бэлтгэх аргачлал, захиргааны хэм хэмжээ тогтоосон акт
боловсруулахад анхаарах асуудал, ажлын чанар үр нөлөөг сайжруулах,
захиргааны шийдвэрт гарч буй нийтлэг алдаа, анхаарах асуудал зэрэг
ойлголтуудыг багтаасан мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг 2015
оны 4 дүгээр сарын 21-ны өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэн, Нийслэлийн
Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэстэй хамтран зохион
байгууллаа.
Сургалтад Нийслэлийн Засаг даргын харьяа хэрэгжүүлэгч 32 агентлаг, 9 дүүргийн эрх зүйн ажилтан, хуулийн зөвлөх зэрэг 70 гаруй албан хаагч оролцов. Сургалтыг ХЗЯ-ны Хууль зүйн нэгдсэн бодлогын газрын ахлах мэргэжилтэн Н.Наранцогт, мэргэжилтэн П.Сайнзориг нар явуулсан юм.
Хичээл заасан багш нар сургалтыг уламжлалт байдлаар зохион байгуулахаас гадна харилцан саналаа солилцох, оролцогчдыг алдаатай шийдвэрүүд дээр ажиллуулах зэргээр оролцоог чухалчилсан сургалт болов.