Хууль зүйн англи хэлний сургалт эхэллээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн зохион байгуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын хуулийн зөвлөх, менежер хуульчдад хууль зүйн англи хэл дээр орчуулга хийх, Монголын хууль, эрх зүйн актын хэм хэмжээг орчуулах, компани үүсгэн байгуулах баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах дадал олгох зорилго бүхий Хууль зүйн англи хэлний сургалт өнөөдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдөр эхэллээ. Тус сургалт Монголын худалдааны практикт өргөн хэрэглэж хэвшсэн эрх зүйн баримт бичиг, загвар худалдааны гэрээ хэлэлцээр дээр тулгуурлан явагдах бөгөөд 2015 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаанд 2 ээлжээр зохион байгуулагдана.