Үндэсний сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа
“Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, гэмт хэргийн хохирогч, гэрч хүүхэдтэй харилцах олон улсын стандарт” сэдэвт сургалтыг НҮБ-ын Хүүхдийн Сан, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт хамтран Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулсан юм. Сургалтаар шүүгч, прокурор, өмгөөлөгч, тахар, хүүхдийн байгууллагын ажилтнууд зэрэг 30 хүнийг үндэсний сургагч багшаар бэлтгэн өнөөдөр /2015.05.29/ гэрчилгээ гардууллаа.
Судалсан сэдвүүд:
- Насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах;
- Насанд хүрээгүй гэрч, хохирогчийн нэр төр, алдар хүндийг хамгаалах;
- Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг үл ялгаварлан гадуурхах;
- Хүүхдийн дээд эрх ашгийг хангах;
- Хүүхдийн нууцлалыг хангах;
- Хүүхдийн оролцох эрхийг хангах;
- Аюулгүй байдлаа хамгаалуулах эрх;
- Насанд хүрээгүй гэмт хэрэгтэн хүүхдийн хэрэг эрхлэх асуудал;
- Шүүхийн шатан дахь насанд хүрээгүй гэмт хэрэгтэн хүүхдийн хэрэг эрхлэх асуудал;
- Хүүхдийн эсрэг хүчирхийлэлд хариу үйлдэл үзүүлэх, насанд хүрээгүй гэрч, хохирогчтой харилцах НҮБ-ын 17 Модель Стратеги.