Хууль зүйн англи хэлний сургалт зохион байгууллаа
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн зохион байгуулсан аж ахуйн нэгж, байгууллагын хуулийн зөвлөх, менежер хуульчдад хууль зүйн англи хэл дээр орчуулга хийх, Монголын хууль, эрх зүйн актын хэм хэмжээг орчуулах, компани үүсгэн байгуулах баримт бичиг, гэрээ хэлцлийг боловсруулах дадал олгох зорилго бүхий Хууль зүйн англи хэлний сургалт амжилттай зохион байгуулагдлаа.
Тус сургалт Монголын худалдааны практикт өргөн хэрэглэж хэвшсэн эрх зүйн баримт бичиг, загвар худалдааны гэрээ хэлэлцээр дээр тулгуурлан явагдсан юм. Сургалтад 50 хүн хамрагдсан бөгөөд 2015 оны 6 дугаар сарын 3-ны өдөр төгсөгчдөд гэрчилгээг нь гардуулан өгөв.
Хууль зүйн англи хэлний сургалт 2015 оны 10 дугаар сард дахин зохион байгуулагдах бөгөөд үүнээс өмнө буюу 9 дүгээр сард бүртгэл хийнэ.