Мөрөн хотын иргэдэд эрх зүйн албан бус сургалт зохион байгууллаа
Иргэдэд хууль зүйн мэдлэг, эрх зүйн боловсролыг нээлттэй, хүртээмжтэй хэлбэрээр эзэмшүүлэх замаар өдөр тутмын амьдралдаа хэрэглэх чадварыг нэмэгдүүлж, хүн амын эрх зүйн боловсролын эрэлт хэрэгцээг хангах албан бус сургалтын тогтолцоог бүрдүүлэх зорилготой сургалтыг Хууль зүйн үндэсний хүрээлэн 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгууллаа.
Тус сургалтад Мөрөн хотын иргэд, сумдын засаг дарга нар хамрагдсан бөгөөд тус хүрээлэнгийн Хууль зүйн мэдээлэл, сургалт, сурталчилгааны төвийн эрхлэгч А.Түвшинтулга, Хууль зүйн судалгааны төвийн ахлах судлаач Б.Энх-Амгалан нар “Шинээр батлагдсан хууль тогтоомжийн танилцуулга”, “Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилт: Хүний эрх” зэрэг сэдвээр мэдээлэл өгч, оролцогчдын асуултад хариулсан юм.
Түүнчлэн тус хүрээлэнгээс эрхлэн гаргасан эрх зүйн мэдээллийн нугалбар хуудас, ном, гарын авлагыг Хөвсгөл аймгийн ЗДТГ-ын Хуулийн хэлтэст өгөв.