Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ, ХАРИУЦЛАГЫН АСУУДЛЫГ ОЛОН УЛСЫН ЭРХ ЗҮЙН БОЛОН ДОТООДЫН ЭРХ ЗҮЙН ҮҮДНЭЭС АВЧ ҮЗЭХ НЬ



 “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2015 оны №2 (52) дугаарт нийтлэгдсэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн бодлогын судлаач Э.Туулайхүүгийн “Олон улсын байгууллагын эрх зүйн байдал, хариуцлагын асуудал (олон улсын эрх зүйн болон дотоодын эрх зүйн жишээн дээр)” сэдэвт эрдэм шинжилгээний өгүүллийг хураангуйлж авч үзье.

Олон улсын эрх зүйн субьект (subject of international law)-ын тухай ойлголт нь олон улсын эрх зүйн үндсэн ойлголтуудын нэг юм. Уламжлалт байдлаар үүнд зөвхөн улсыг хамааруулан ойлгох туйлын бүрэн эрхт байдлын үзэл санаа XIX зууны сүүл, XX зууны эхэн  үе хүртэл олон улсын эрх зүйд зонхилж байв. Үүний улмаас олон улсын эрх зүйн субьектэд тавигдах шалгуур нь гол төлөв улсын онцлогт тулгуурлаж байсан. Аливаа эрх зүйн тогтолцооны эрх зүйн субьектүүд нь шинж, эрхийн хэмжээгээрээ адил байх шаардлагагүй бөгөөд эрх зүйн субьектын шинж нь тухайн нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гардаг. Үүний адилаар олон улсын эрх зүйн хөгжилд олон улсын амьдралын хэрэгцээ шаардлага нөлөөлж ирсэн бөгөөд  энэ зүй тогтлын дагуу улсууд хоорондын хамтын ажиллагааны хөгжил нь олон улсын байгууллага гэх “улс биш” этгээд олон улсын харилцаанд институтын хувьд гарч ирэхэд хүргэсэн байна.

Олон улсын байгууллага олон улсын эрх зүйн субьект буюу олон улсын эрх зүйн бие даасан этгээд (international legal person) болох асуудал нь бүрэн эрхт  улстай олон улсын эрх зүйн харилцаанд ижил байр суурь эзэлнэ гэсэн үг биш юм. Олон улсын байгууллага нь тодорхой чиг үүрэг гүйцэтгэх зорилгоор байгууллагддаг учраас нийтлэг эрх хэмжээг хэрэгжүүлдэг улсаас ялгаатай юм. 

  Улс нь нутаг дэвсгэр, хүн ам, бүрэн эрхт засгийн газар (төр)-тай байх шаардлагыг хангаж байж олон улсын эрх зүйн субьект болдогтой адил шалгуурыг олон улсын байгууллагад тавих боломжгүй.  Энэ шалтгаанаар эхний ээлжинд олон улсын байгууллага нь олон улсын эрх зүйн дагуу олон улсын эрх зүйн бие даасан этгээд  болох эсэх асуудал чухалд тавигдана.  Энэ утгаараа олон улсын харилцаан дахь олон улсын байгууллагын ач холбогдол нь түүний олон улсын эрх зүйн этгээд болох асуудалд тусгалаа олдог. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллагын олон улсын тавцанд үйл ажиллагаа явуулах чадвар нь түүний гишүүн улсуудаас тусдаа яригдах асуудал юм.  Эндээс өөр хоорондоо харилцан хамаарал бүхий дараах асуудал урган гарна. Үүнд:


  1.  Олон улсын байгууллага гишүүдээсээ тусдаа эрх зүйн субьектын чадвартай юу;
  2. Хэрвээ тийм бол үүнийг хэзээ, хэрхэн олж авах вэ;
  3. Гишүүдээсээ тусдаа эрх зүйн субьектын чадвар нь ямар үр дагавар үүсгэх вэ.


Энгийнээр тайлбарлавал олон улсын байгууллага нь олон улсын эрх зүйн дагуу үүссэн (үүсмэл) нэгдэл юм. Дотоодын эрх зүйгээр эрх зүйн үүсмэл этгээдүүд болох компани, сан, нийгэмлэг, нөхөрлөл зэрэг байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлдог бөгөөд эдгээрийн заримд хуулиар хуулийн этгээдийн статус олгосноор гишүүдээсээ тусдаа эрх эдэлж, үүрэг хүлээх болон байгууллага ба гишүүдийн хүлээх хариуцлагыг зааглах боломжтой болдог. Олон улсын эрх зүйн хувьд дотоодын эрх зүйн тогтолцоотой адил ийм эрх зүйн процесс байдаггүй нь олон улсын эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх зүйн харилцаанд хэрхэн оролцох асуудлыг авч үзэх шаардлагагүй гэсэн үг биш юм. Олон улсын байгууллагын эрх зүйн байдал, хариуцлагын асуудал энэ хүрээнд хөндөгдөх асуудал бөгөөд олон улсын эрх зүйн өнөөгийн практикаас харахад гишүүн болон гишүүн бус улстай үүссэн эрх зүйн харилцаанд олон улсын байгууллага ямар статустай байх нь харилцан адилгүй асуудал байдаг. Мөн гишүүн улс олон улсын эрх зүй ба дотоодын эрх зүйн харилцан хамаарлын ямар хандлага баримталдаг нь үүнд нөлөөлж байна.

 

Сүүлийн жилүүдэд гарч буй олон улсын байгууллагын эрх зүйн зохицуулалтын шинэчлэлийн тухайд өгүүлбэл, 2011 онд НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссийн боловсруулсан Олон улсын байгууллагын хариуцлагын баримт бичгийн төсөл(Draft Articles on Responsibility of International Organizations) нь томоохон дэвшил авч ирэх шинжтэй байна. Үүнд олон улсын байгууллагыг олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд тодорхойлж байснаас өөр хандлагаар авч үзсэн, тухайлбал зөвхөн тодорхой төрлийн байгууллага (засгийн газар хоорондын байгууллага/intergovernmental organization) –ыг хамааруулах ойлголтын явцуу байдлаас зайлхийсэн нь олон улсын байгууллагын цаашдын хөгжилд эерэгээр нөлөөлнө. Мөн олон улсын байгууллагын хариуцлагыг шийдвэрлэхэд улсын хариуцлагын  хэм хэмжээг төстэй хэрэглэх нь олон улсын байгууллагын онцлогт бүрэн нийцэх боломжгүй учраас ийм тусгайлсан зохицуулалтыг бий болгосон байна. Хэрвээ уг баримт бичиг Ерөнхий Ассамблейгаар батлагдсан тохиолдолд олон улсын байгууллагын олон улсын хэмжээнд явуулсан хууль бус үйл ажиллагааны хариуцлагыг хүлээх эрх зүйн үндэс бий болох бөгөөд гол онцлог нь олон улсын байгууллагын өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээх чадварыг түүний хариуцлагын асуудалтай холбох хүрээнд байгууллагын болон гишүүний хүлээх хариуцлагыг зааглах оролдлого хийсэн явдал юм. Ийнхүү олон улсын байгууллага нь олон улсын эрх зүйн бие даасан этгээд болох нь дараах үндсэн үр дагавартай. Үүнд:

a)    Гишүүдээс бүрдсэн хамтарсан этгээдээс ялгах боломжтой болно. Ялангуяа олон улсын байгууллагын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлага нь гишүүдийнхээс тусгаарлагдана;

b)    Олон улсын эрх зүйн дагуу өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалан өөрийн нэрээр нэхэмжлэл гаргах эрх олгогдоно. Энэ эрхээ олон улсын эрх зүйд оршин буй маргаан шийдвэрлэх тогтолцоогоор дамжуулан хэрэгжүүлнэ;

c)    Мөн үүргээ биелүүлээгүйнхээ хариуцлагыг олон улсын байгууллага өөрөө хүлээх нөхцөл байдал бий болно.


Үүнээс гадна ихэнх олон улсын байгууллага улсаас хамааралтай байдаг нь бодит байдал гэдгийг харгалзан үзэж тодорхой тохиолдлуудад байгууллагын хариуцлагыг нэвтлэх асуудлыг зохицуулсан байна.


Олон улсын байгууллагын олон улсын эрх зүй болон дотоодын эрх зүй дэх статусын асуудал яагаад чухал байдаг вэ?; Ямар хүрээнд олон улсын байгууллага олон улсын эрх зүйн субьект болох асуудлыг юуны учир судлах шаардлагатай вэ? гэх асуултуудыг тодруулах зорилгоор судалсан болно. Судалгааны хүрээнд олон улсын байгууллагын эрх зүйн байдал, хариуцлагын асуудлыг олон улсын эрх зүйн субьект (олон улсын эрх зүйн дагуу өөрийн нэрээр эрх эдэлж, үүрэг хүлээн, шүүхэд нэхэмжлэгч, хариуцагч байх чадвартай этгээд) болох үүднээс судлан тайлбарлав. Ингэхдээ эхлээд олон улсын байгууллагын ойлголтыг, дараагаар нь олон улсын байгууллага олон улсын эрх зүйн болон дотоодын эрх зүйн субьект болох асуудлыг, эцэст нь хариуцлагын асуудлыг олон улсын эрх зүй болон дотоодын эрх зүйд хэрхэн авч үзэж буй талаар мөн тусгасан. Судалгааг “Хууль дээдлэх ёс” сэтгүүлээс дэлгэрүүлж үзнэ үү.


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 14359 санал өгсөн байна.







Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (817)
  • Улсын Их Хурлын тогтоол (2113)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (600)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (201)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (296)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4871)
  • Сайдын тушаал (817)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (283)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (115)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (804)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (34)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (143)
  • Хууль, хяналтын байгууллага (0)
  • Хуулийн орчуулгa /Laws in English/ (100)
  • Бусад эрх зүйн актын орчуулга /Other legal acts in English/ (9)
Дээр очих