Шинээр хөгжүүлэх Legalinfo системийг сайжруулах судалгаа

* www.Legalinfo.mn цахим хуудсыг шинэчлэх хүрээнд хэрэглэгчийн санал авч байгаа тул Та дараах асуулгыг бөглөн цахим хуудаст нэвтэрнэ үү. (Та энэхүү асуулгыг нэг удаа бөгөлсөнөөр дахин гарч ирэхгүй.)

Таны одоо эрхэлж буй ажил?

Төрийн албан хаагч
Хувийн хэвшилд ажилладаг
Хуульч
Оюутан
Бусад

Тайлбар

Танд www.legalinfo.mn цахим хуудсыг ашиглахад ямар хүндрэл тулгардаг вэ?

Хайлт хийхэд хүндрэлтэй
Гар утас, таблет төхөөрөмжөөс хандахад бэрхшээлтэй
Цахим хуудасны бүтэц ойлгомжгүй
Эрх зүйн актын үсгийн хэмжээ жижиг
Зарим эрх зүйн акт олддоггүй
Нүүр хуудасны өнгөний зохицол муу
Цахим хуудас дахь мэдээллийн шинэчлэл удаан хийгддэг
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлт хийх ажлын хүрээнд дараах ажлын алийг хийх шаардлагатай вэ?

Хуулийн анхны батлагдсан хувилбар харагддаг байх
Хуульд өмнө оруулсан нэмэлт, өөрчлөлт нь харагддаг байх
Хуулийг /органик, нэг удаагийн үйлчлэлтэй, хүчингүйд тооцсон г.м/-ээр системчлэх
Хуулийг тодорхой харилцаагаар ангилах /Жишээ нь: төрийн байгуулалт, эдийн засаг, нийгмийн харилцаа г.м/
Хууль, захиргааны хэм хэмжээний актын төсөлд санал авдаг байх
Утгын мэдрэмжтэй хайлт хийдэг байх
Ухаалаг утасны апплэйкшн /App/ хийх
Бүгд
Эдгээр өөрчлөлт шаардлагагүй
Бусад

Тайлбар

www.legalinfo.mn цахим хуудсыг сайжруулах талаар таны санал.

Таны өгсөн санал бидний ажилд үнэтэй хувь нэмэр оруулах болно.

Танд баярлалаа.

  • X
  • Эрх зүйн акт
    • Сүүлд оруулсан актууд
    • Боловсрол, соёл, шинжлэх ухаан
    • Уул уурхай
    • Хууль зүй
  • Мэдээ
    • Ном
    • Судалгаа мэдээлэл
  • Сургалт
  • Мэдлэгийн сан
  • Байгууллага
  • Ном
  • Нэвтрэх
  • Тусламж
  • Бусад
    • Тусламж
    • Алдаа мэдээлэх
    • Нэвтрэх
Хууль дээдлэх ёсон бол засаг төр барих урлаг, хүн зон амар жимир амьдрахуйн арга ухаан мөн. Б.Чимид

ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН



ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВИЙН 2015 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ГҮЙЦЭТГЭСЭН СУДАЛГААНЫ БҮТЭЭГДЭХҮҮН

Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Хууль зүйн яамны 2015 оны үйл ажиллагааны  төлөвлөгөө болон Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэргийг үндэслэн, Хууль зүйн судалгааны төвийн ажиллах журмын 5.1-т заасныг удирдлага болгож ажилласны дүнд дараах тоон үзүүлэлт бүхий бүтээгдэхүүнийг 2015 оны эхний хагас жилд боловсруулж гаргасан байна. Үүнээс зарим ажлыг тоймловол:


Судалгаа, баримт бичгийн төсөл, санал зөвлөмж болон бусад бүтээгдэхүүн

  • Бодлогын ба бусад судалгаа-6 бүтээгдэхүүн, үүнд “Монгол Улсын олон улсын гэрээг шүүхэд хэрэглэх асуудал”/2014-2015 он/,  “ Эрх зүйн бакалаврын зэрэг олгох сургалтын өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох нь”/2014-2015 он/, “Мэргэшсэн хуульч” бэлтгэх тогтолцоо-харьцуулсан судалгаа, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдсон судалгаа, “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, хууль эрх зүйн зохицуулалт”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шат” сэдэвт  судалгааны ажил багтаж байна.
  • Баримт бичгийн төсөл, санал, зөвлөмж-11 бүтээгдэхүүн, тухайлбал НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн Ээлжит нэгдсэн хэлэлцүүлгийн ажлын хэсгийн 22 дугаар чуулганаар 2015 оны 5 дугаар сарын 5-наас 8-ны өдрүүдэд Женев хотноо хэлэлцэгдсэн Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний хоёрдугаар илтгэл/UPR/-ийн төсөл боловсруулах ажилд оролцсон байна.
  • Ном, гарын авлага, бусад хэвлэл -5 бүтээгдэхүүн, тухайлбал, “Хууль дээдлэх ёс” сэтгүүлийн 2015 оны 1, 2 дугаарыг цаг тухайд нь эрхлэн гаргав; “Хууль зүйн англи хэлний орчуулгын гарын авлага - эрх зүйн баримт бичиг, худалдааны гэрээ” сэдэвт сурах бичиг боловсруулан гаргаж сургалтын эх сурвалж болгосон; Монгол Улсын хууль тогтоомжийн эмхэтгэл-IV боть /хятад хэл дээр/ номыг “Ард” өмгөөлөгчийн товчоо, Өмгөөллийн “Яашинсүлд” ХХН-тай хамтран хэвлүүлэв.
  • Илтгэл, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл-10 бүтээгдэхүүн, тухайлбал, Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “БНХАУ дахь Их засаг судлалын төлөв”, Бодлогын судлаач Б.Одонгэрэл “Гэмт хэрэгтнийг нийгэмшүүлэх асуудал”, Бодлогын судлаач Б.Гончигсумлаа “Төрөөс улсын тусгай хэрэгцээг үндэслэн иргэний эзэмшил, өмчлөлийн газрыг нөхөх олговортойгоор солих болон эргүүлэн авах, түүний эрх зүйн зохицуулалт”, Бодлогын судлаач С.Бүжинлхам “Шүүхээс гадуурх гэмт этгээд, хохирогч хоорондын зөвшилцөл”, Бодлогын судлаач Э.Туулайхүү “Олон улсын байгууллагын эрх зүйн байдал, хүлээх хариуцлага / Олон улсын ба үндэсний эрх зүйн жишээн дээр/” сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл, илтгэл, нийтлэл тус тус бэлтгэж “Хууль дээдлэх ёс” болон бусад сэтгүүл, эмхэтгэлд хэвлүүлсэн байна.   
  • Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг, лекц-16 бүтээгдэхүүн, тухайлбал, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Үндсэн хуулийн цэц, ХЗҮХ, Их Засаг олон улсын их сургууль хамтран “Их засгийн эхийг эрэн сурвалжлах нь” сэдвээр олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр  ХЗҮХ, ҮТА, МУИС-ийн ХЗС, МУИС-ийн ОУХНУС хамтран “Монгол Улсын үндэсний аюулгүй байдал ба олон улсын гэрээ” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг амжилттай зохион байгууллаа.
  • Сургалт, семинар-5 бүтээгдэхүүн, тухайлбал, ХЗҮХ-ээс зохион байгуулж байгаа Хууль зүйн англи хэлний орчуулгын сургалтад Бодлогын судлаач Э.Туулайхүү 05 дугаар сарын 14, 15-ны өдрүүд, 06 дугаар сарын 02, 03-ны өдрүүдэд “Бизнесийн маргаан шийдвэрлэх тогтолцоо, Олон улсын хөрөнгө оруулалтын эрх зүй”  сэдвээр, 2015 оны 6 дугаар сарын 18-ны өдөр ХЗҮХ-ээс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод зохион байгуулсан эрх зүйн албан бус сургалтад  Бодлогын ахлах судлаач Б.Энх-Амгалан “Монгол Улсын олон улсын гэрээний хэрэгжилт: Хүний эрх” сэдвээр сургалт тус тус хийв.
  • Номын сангийн үйл ажиллагаа-танхимын болон цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ, үүнд ном, гарын авлага уншлагын танхим, гэрээр олгох, уншигчийн эрх шинээр нээх, сунгалт хийх, шинэ номын мэдээ гаргах, мэдээллийн самбарт байрлуулах, шинэ номын үзэсгэлэн гаргах, эх сурвалж, лавлагаа гаргах зэрэг өдөр тутмын үйл ажиллагаанаас гадна уншигч, зохиогч, номын сангийн эргэх холбоог сайжруулах зорилгоор "social media" -г ашиглан уншигч, судлаачдыг шинэ номын мэдээлэл, номын сангийн зарим үйлчилгээгээр хангах болон номын сангийн фондыг баяжуулах чиглэлээр анхаарч ажилласан. Номын сангийн фонт монгол хэл дээр 12000, гадаад хэл дээр 1000 орчим ном, сэтгүүлтэй боллоо.  2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар номын сангийн facebook хуудас 11767 дагагчтай, 7 хоног бүр дагагчдын тоо 45 орчмоор нэмэгдсэн байдлаар тогтмол хандалттай байна.   Номын сангийн twitter хуудас /https://twitter.com/library_HZUH/-ын  дагагчдын тоо 1048-д  хүрээд байна.
  • Бусад ажил-24. Энэ ангилалд гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, орчуулгын ажил гүйцэтгэх, ажлын хэсэгт томилогдож ажиллах, хуулийн төсөл боловсруулах ажлын хэрэгцээнд  дэмжлэг үзүүлэх, санал, зөвлөмж гаргах, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, мэдээлэл, сурталчилгаа, сургалтын ажилд эх сурвалж бэлтгэх, оролцох болон хурал, хэлэлцүүлэг, хамтын ажиллагаа зохион байгуулах зэрэг бусад ажил, үйлчилгээ  багтаж байна.


ХУУЛЬ ЗҮЙН СУДАЛГААНЫ ТӨВ


Санал асуулга

Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем - www.legalinfo.mn сайтын шинэчилсэн загварын талаарх таны санал?

Нийт 14359 санал өгсөн байна.







Видео булан
Эрх зүйн мэдээллийн систем

    Нүүр хуудас / ЭРХ ЗҮЙН АКТ / МЭДЭЭ / Хуулийн орчуулга / МЭДЛЭГИЙН САН / Байгууллага / НОМ / ТУСЛАМЖ

Фейсбүүк хуудас

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан © 2015.

Цахим хуудсыг хөгжүүлсэн

INTERACTIVE LLC
холбоо барих CONTACT
  • Хаяг: Улаанбаатар -46, Чингэлтэй дүүрэг, Чингис хааны талбай-7
  • Утас: 976-11312513  Факс: 976-11315735
  • И-мэйл: info@legalinfo.mn
эрх зүйн актууд
  • Монгол Улсын хууль (817)
  • Улсын Их Хурлын тогтоол (2113)
  • Монгол Улсын олон улсын гэрээ (600)
  • Ерөнхийлөгчийн зарлиг (201)
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр (296)
  • Улсын дээд шүүхийн тогтоол (177)
  • Засгийн газрын тогтоол (4871)
  • Сайдын тушаал (817)
  • Засгийн газрын агентлагийн даргын тушаал (283)
  • УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр (115)
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр (804)
  • Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж (34)
  • Төрийн зарим чиг үүргийг хууль болон гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж буй байгууллагууд (3)
  • Зөвлөл, хороо, бусад байгууллага (143)
  • Хууль, хяналтын байгууллага (0)
  • Хуулийн орчуулгa /Laws in English/ (100)
  • Бусад эрх зүйн актын орчуулга /Other legal acts in English/ (9)
Дээр очих