"Эрх зүй ба хөгжил" цувралын шинэ оны эхний лекцийг зохион байгуулна
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс эрхлэн зохион байгуулдаг "ЭРХ ЗҮЙ БА ХӨГЖИЛ" цуврал лекцийн зочноор, МУИС-ийн ХЗС-ийн докторант, НИТХ-ын төлөөлөгч, БГД-ийн Засаг дарга Д.Оросоо Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан “Үндсэн хуулийн халдашгүй байдлын индекс ба нэмэлт, өөрчлөлт” сэдвээр 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 16.00 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн "Хуульчдын танхим"-д лекц унших тул ТА БҮХНИЙГ ХҮРЭЛЦЭН ИРЭХИЙГ УРЬЖ БАЙНА. Хамтран зохион байгуулагч JCI Congress.
Үнэ төлбөргүй.