МЭДЛЭГИЙН САН
А, Б, В, Г, Д, Е, Ё, Ж, З, И, К, Л, М, Н, О, Ө, П, Р, С, Т, У, Ү, Ф, Х, Ц, Ч, Ш, Э, Ю, Я,
Д/д
Нэр томъёо
Тайлбар
Эх сурвалж
Орос
Англи
1
Авлига
Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан, олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч, эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг
Авлигын эсрэг хууль, 2006 он, 3.1.1.
коррупция
corruption
2
авто зам
авто тээврийн хэрэгсэл зорчиход зориулан барьсан хатуу, хайрган хучилттай зам, гудамж, засаж сайжруулсан болон замын хөдөлгөөнд нээлттэй зурвас газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.1
автодорога
auto road
3
авто зам ашигласны төлбөр
Олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг ЗГ, орон нутгийн чанартай чанартай болон байгууллагын дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг аймаг, нийслэлийн Засаг дарга тогтооно.
авто замын тухай хуулийн 21 дүгээр зүйл
4
авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн сан
авто зам, замын байгууламжийн бүртгэл, мэдээллийн санг аймаг, нийслэл дэх авто замын засвар, арчлалтыг хариуцсан байгууллага эрхлэн хөтөлж, бүртгэл мэдээллийн санд жил тутам тогтоосон хугацаанд өгнө.
авто замын тухай хуулийн 16 дугаар зүйл
5
авто замын бүрэлдэхүүн
авто зам нь зорчих хэсэг, замын хөвөө, замын байгууламж, авто замын зурвас газар, хяналт тавих зурвас хэсгүүдээс бүрдэнэ.
авто замын тухай хуулийн 12 дугаар зүйл
6
авто замын зурвас газар
авто зам, замын байгууламж байрлаж байгаа болон замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, технологийн үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий газар
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.5
полоса автомобильной дороги
7
авто замын сан
Улсын авто замын сан нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын, орон нутгийн сан нь аймаг, нийслэлийн Засаг даргын мэдэлд байна.Авто замын санг төлөвлөх, түүнд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журмыг ЗГ батална.
авто замын тухай хуулийн 18 дугаар зүйл
8
авто замын сүлжээ
авто замын сүлжээ нь олон улсын, улсын болон орон нутгийн чанартай авто замуудаас бүрдэнэ.
авто замын тухай хуулийн 10 дугаар зүйл
9
авто замын эзэмшигч
олон улсын болон улсын чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь авто замын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжийн эзэмшигч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замын өмчлөгч, эзэмшигч нь тухайн аж ахуйн нэгж, байгууллага, иргэн байна.
авто замын тухай хуулийн 14 дүгээр зүйл
10
авто тээврийн хэрэгсэл
зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, чиргүүл, цахилгаан тээврийн хэрэгсэл
Авто тээврийн тухай хууль, 1999 он, 3.1.1
автотранспорт
11
агаар
монгол улсын нутаг дэвсгэрийн хийн бүрхэвч
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.5
воздух, атмосфера
air, atmosphere
12
агаарын зайн аюулгүй байдал
монгол улсын агаарын зайн халдашгүй дархан байдлыг хөндлөнгийн, хууль бус үйлдлээс хамгаалахтай холбогдсон цогцолбор арга хэмжээ
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.7
безопасность воздушного пространство
13
агаарын зайн зөрчил
нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх, аргагүйдсэнээс бусад тохиолдолд агаарын хөлөг нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй буулт үйлдэх, тогтоогдсон журмыг зөрчин монгол улсын агаарын хаалгаар нэвтрэх, монгол улсын хилийн агаарын бүсэд зөвшөөрөлгүй нислэг үйлдэх, хориотой, хязгаарлалттай, аюултай, цэргийн зориулалтын бүсэд нислэгийн хөдөлгөөнийг удирдах эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй нислэг үйлдэх, агаарын хилээр орж ирсэн тагнуулын зориулалттай нисэх хэрэгслүүдийн нислэг
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 8.1.1-6
14
агаарын зам
агаарын хөлгийн нислэгийг аюулгүйгээр гүйцэтгэхэд зориулагдсан өндөр ба өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.1
воздушный путь
15
агаарын навигаци
агаарын хөлгийн байршил, хөдөлгөөнийг тодорхойлох, удирдан чиглүүлэхтэй холбогдсон үйл ажиллагааны цогцолбор
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.2
аэронавигация
16
агаарын тээвэрлэгч
агаарын тээвэрлэгчийн гэрчилгээний үндсэн дээр агаарын хөлгөөр үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.23
17
агаарын тээвэрлэгчийн гэрчилгээ
агаарын хөлгөөр арилжааны нислэгийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгож буй тусгай зөвшөөрөл
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.24
18
агаарын хаалга
улсын хилийг агаарын замаар нэвтрэх газар зүйн байрлал
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.3
19
агаарын хөлгийн дарга
агаарын хөлгийн удирдлагыг гүйцэтгэж, нислэгийн аюулгүй ажиллагааг биечлэн хариуцаж байгаа нисэгч
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.5
20
агаарын хөлгийн зорчигч
агаарын хөлгөөр зорчихоор агаарын тээвэрлэгчтэй гэрээ байгуулсан этгээд
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.26
21
агаарын хөлөг
агаарын өгсөх урсгалын нөлөөллөөр бус, өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хөдөлгөөн хийж чадах аливаа төхөөрөмж
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.4
воздушный корабль
air ship
22
агнуурын амьтан
арьс, үс, мах болон бусад түүхий эдийг нь ашиглахаар агнаж ирсэн уламжлалтай, агнуурын нөөцтэй ан амьтан
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.6
23
агнуурын нөөц
агнуурын амьтны биологийн нөөцөөс хэвийн өсөлт, үржилтийг алдагдуулахгүй агнах, барих боломжтой тоо, хэмжээ
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 3.1.7
24
агсамж
цэрэг, цагдаагийн албан хаагчийн нэг бүрийн иж бүрэн хувцас, хэрэглэл, зэвсэглэл
Цэрэг, цагдаагийн албан хаагчийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын энхийг сахиулах болон олон улсын бусад ажиллагаанд оролцуулах тухай хууль, 2002 он, 3.1.6
снаряжение
25
аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто зам
аж ахуйн нэгж, байгууллагын нутаг дэвсгэр дэх 3 дугаар зүйлийн 3.1-ийн 7, 8, 9-д зааснаас бусад авто зам
Авто замын тухай хууль, 1998 он, 3.1.10
26
аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар
өөрт олгогдсон эд хөрөнгийн үндсэн дээр өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар ажиллаж бие даан иргэний гүйлгээнд ордог хуулийн этгээд
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, 1996 он, 15.2
27
аж ахуйн үйл ажиллагаа
аливаа этгээд ашиг олох зорилготой буюу зорилгогүйгээр бүхэлд нь буюу хэсэгчлэн бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.4
хозяйственная деятельность
business
28
аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл
тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг иргэн, ашгийн ба ашгийн бус хуулийн этгээдэд эрх бүхий байгууллагаас олгосон албан ёсны баримт бичиг
Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, 2001 он, 3.1.1
29
аж ахуйн харилцааны дүрэм
хангагч, хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээ
Эрчим хүчний тухай хууль, 2001 он, 3.1.1
30
ажил
барилга байгууламжийн ажил, тоног төхөөрөмжийн угсралт, суурилуулалт, туршилт тохируулгын ажил, түүнчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах бараа нийлүүлэлт
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэгч сонгох журмын тухай хууль, 2000 он, 4.1.14
31
ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх
иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд тодорхойлсон
Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль, 2004 он, 3.1.6
32
ажил идэвхтэй хайж байгаа иргэн
хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн өдрөөс хойш сард нэгээс доошгүй удаа ажил хайж байгаагаа мэдэгдсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.3
33
ажил олгогч
хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээд
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.1
34
ажил олгогчийн төлөөлөгчид
аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд буюу дүрэмдээ ажил олгогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллага
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.6
35
ажил хайгч
хөдөлмөр эрхэлдэг боловч ажлаа өөрчлөх хүсэлтэй, эсхүл нэмэлт цагаар буюу ажил гүйцэтгэх гэрээгээр ажил хийх боломжтой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.2
36
ажил хаялт
хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтнаас үүрэгт ажлаа сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоох
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.13
37
ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл
барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлнэ. Энэхүү тусгай зөвшөөрлийг барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйл
38
ажилгүй иргэн
хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай, хөдөлмөр эрхлэх боломжтой, ажил идэвхтэй хайж байгаа, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.1
39
ажилгүйдлийн тэтгэмж
даатгуулагч нь ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд энэ тэтгэмжийг авах эрх анх үүснэ. Урьд нь энэ тэтгэврийг авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 6 сар төлсөн нөхцөлд эрх нь дахин үүснэ. Энэ хуульд заасны дагуу бүртгүүлсэний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдөр дуустал хугацаанд олгоно.
нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуулийн 2 дугаар зүйл
40
ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл авсан, байнгын бус орлоготой, хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн иргэн
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.4
41
ажилд зуучлах
ажилд орохыг хүссэн иргэний хүсэл сонирхол, мэргэжлийн ур чадварт нь тохирсон ажил санал болгох, ажил олгогчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн ажилтан олоход туслалцаа үзүүлэх
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, 2001 он, 3.1.5
42
ажилтан
ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэн
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.2
43
ажилтан
биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд
Биеийн тамир спортын тухай хууль, 2003 он, 3.1.9
44
ажилтны төлөөлөгчид
ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчид
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.7
45
ажлаас халагдсан өдөр
ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлчийн өдөр
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 43.2
46
аккруэл суурь
мөнгө хүлээн авсан, эсхүл төлсөн эсэхээс хамаарахгүйгээр орлогыг олсон үед, зардлыг гарсан үед нь хүлээн зөвшөөрч бүртгэх арга
Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хууль, 2002 он, 4.1.14
47
актуарч
даатгагчийн төлбөрийн чадварын түвшин, санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор учирч болзошгүй эрсдлийг урьдчилан үнэлж, эдийн засаг, математикийн тооцоо, судалгааны үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг этгээд
Даатгалын тухай хууль, 2004 он, 4.1.8
48
актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгох
зохицуулах хороо актуарчаар ажиллахад тохирох мэргэжил, дадлага туршлага бүхий МУ-ын болон гадаад улсын иргэн, харьяалалгүй хүнийг сонгон шалгаруулж актуарчийн үйл ажиллагаа эрхлэх эрх олгоно.
даатгалын тухай хуулийн 39 дүгээр зүйл
49
албадан ажил хийлгэх ял
энэ хуульд заасан хугацаагаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлсон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэх
Эрүүгийн хууль, 2002 он, 50.1
50
албадан саатуулагдсан, цагдан хоригдсон эрх зүйн байдал
албадан саатуулагдсан, цагдан хоригдсон этгээд энэ хуулиар хязгаарласанаас бусад МУ-ын иргэний эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ. Гадаад улсын иргэн, харьяалалгүй хүн МУ-ын Үндсэн хууль болон бусад хууль, олон улсын гэрээнд тусгайлан зааснаас бусад тохиолдолд МУ-ын иргэний адил эрх, эрх чөлөө эдэлж, үүрэг хүлээнэ.
сэжигтэн, яллагдагчийг албадан саатуулах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйл
51
албадан хөдөлмөр
хөдөлмөрийн сахилгыг сахиулах, ажил хаялтад оролцсоныг болон улс төр, эдийн засаг, нийгмийн тогтолцооны талаарх өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг цээрлүүлэх, нийгмийн гарал үүсэл, яс үндэс, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь ялгаварлах зорилгоор, эсхүл ажилтны амь нас, эрүүл мэндэд аюултай байдал үүссэн зэргийг үл харгалзан ажилтнаас гүйцэтгэхийг шаардсан ажил, үүрэг
Хөдөлмөрийн тухай хууль, 1999 он, 3.1.14
52
албадан эрүүлжүүлэх
согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийн өөрийн үйлдлээ удирдан хянах чадварыг нь сэргээх үйл ажиллагаа
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууь, 2003 он, 3.1.2
53
албан боловсрол
боловсролын албан ёсны байгууллагаар дамжуулж, суралцагчийн ерөнхий болон мэргэжлийн зохих түвшний боловсрол эзэмших хэрэгцээг хангадаг боловсролын зохион байгуулагдсан үйл ажиллагаа
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.6
54
албан бус боловсрол
боловсролын албан ёсны тогтолцооноос гадуур иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх зохион байгуулалттай үйл ажиллагаа
Боловсролын тухай хууль, 2002 он, 3.1.7
55
албан ёсны бус статистикийн мэдээлэл
Статистикийн тухай хуулийн 5 дугаарт тодорхойлсоноос бусад статистикийн мэдээлэл, судалгааны дүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.8
56
албан ёсны статистикийн мэдээлэл
Үндэсний статистикийн газраас баталсан, зөвшөөрсөн аргачлал үзүүлэлтээр гаргасан статистикийн төвлөрсөн болон төвлөрсөн бус мэдээлэл, судалгааны дүн
Статистикийн тухай хууль, 1997 он, 3.5
57
албан татвар
хууль тогтоомжийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд, тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.1
58
албан хэргээр удаан хугацаагаар оршин суугч
монгол улсад засгийн газар хоорондын гэрээгээр суралцах, ажил, албан тушаал эрхлэх, гадаадын төрийн бус болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдах бүрэлдэхүүнд ажиллах болон тэдэнтэй адилтгах албан тушаал эрхлэн 90 хоногоос дээш хугацаагаар оршин суух гадаадын иргэн
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, 1993 он, 22.3
59
албаны орон сууц
aлбан тушаалын байдал, түүнчлэн хөнгөлөлт эдлэх эрхтэй нь холбогдуулж хуульд заасан журмын дагуу тодорхой этгээдэд түр хугацаагаар шилжүүлсэн орон сууц
Иргэний хууль, 2002 он, 311.1
60
алданги
хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анз
Иргэний хууль, 2002 он, 232.6
61
амьгүй донор
тархины үйл ажиллагаа эргэшгүй алдагдаж, нас барсан нь тогтоогдсоны дараа хэвийн үйл ажиллагаатай байгаа зарим эд, эрхтэнг нь шилжүүлэн суулгах зорилгоор авч болох цогцос
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.4
62
амьд донор
бусдын эрүүл мэндийг сайжруулах, амь насыг аврахад зориулан түргэн нөхөн төлждөг эд /арьс, чөмөг/, эсхүл хос эрхтнийхээ нэгийг өгөгч
Донорын тухай хууль, 2000 он, 3.1.2
63
амьтан
монгол улсын нутаг дэвсгэрт байнга буюу түр нутагшсан хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загас, хавч хэлбэртэн, шавьж, зөөлөн биетэн, эгэл биетэн
Байгаль орчныг хамгаалах тухай хууль, 1995 он, 3.1.4
64
амьтны цуглуулга
судалгаа, шинжилгээ, танин мэдэхүйн зорилгоор барьсан амьтан, тэдгээрийн чихмэл, арьс, үс, яс болон амьтны гаралтай бусад зүйлс
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 17.1
65
амьтныг ашиглах
тухайн амьтныг гэмтээлгүйгээр хууль болон гэрээнд заасны дагуу амьтны аль нэг ашигтай шинж чанарыг ашиглах тодорхой үйл ажиллагаа
Амьтны аймгийн тухай хууль, 2000 он, 12.1
66
андеррайтерийн үйл ажиллагаа
үнэт цаас гаргагчтай байгуулсан гэрээний дагуу гаргаж буй үнэт цаасны тухай танилцуулга бэлтгэх, шинээр болон нэмж гаргаж байгаа үнэт цаасыг бүгдийг буюу түүний тодорхой хэсгийг худалдан авах, худалдах, эсхүл үнэт цаас гаргагчийн нэрийн өмнөөс үнэт цаасыг нь нийтэд санал болгон арилжих ажиллагаа
Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, 2002 он, 3.1.12
67
анз
хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөр
Иргэний хууль, 2002 он, 232.1
68
анхан шатны баримт
ажил гүйлгээ гарсныг нотолж бичгээр бүрдүүлсэн болон бусад нотолгоо
Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, 2001 он, 3.1.4
69
анхан шатны шүүх
эрүүгийн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх сум буюу сум дундын, дүүргийн шүүх
Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 2002 он, 5.1.16
70
анхдагч огноо
шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварын мэдүүлгийг оюуны өмчийн газарт, ашигтай загварын мэдүүлгийг тухайн байгууллагад анх өгч бүртгүүлсэн он, сар, өдөр
Патентийн тухай хууль, 1993 он, 3.7
71
анхдагч огноо
энэ хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу барааны тэмдгийн мэдүүлгийг оюуны өмчийн байгууллагад анх өгсөн он, сар, өдөр
Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хууль, 2003 он, 3.1.13
72
арбитрч
энэ хуульд заасан3 эрх бүхий этгээдээс тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулахаар томилогдсон хувь хүн
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.5
73
арбитрын ажиллагаа
талуудын хооронд гарсан маргааныг арбитрын хэлэлцээр болон энэ хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ажиллагаа
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.3
74
арбитрын бүрэлдэхүүн
тухайн маргаанаар арбитрын ажиллагаа явуулж буй нэг буюу хэд хэдэн арбитрч
Арбитрын тухай хууль, 2003 он, 4.1.4
75
арбитрын хэлэлцээр
(гэрээний шинж, хэлбэр агуулсан эсэхээс үл хамааран) аль нэг эрх зүйн харилцаатай холбогдон үүссэн буюу үүсч болох бүх төрлийн, эсхүл тодорхой төрлийн маргааныг арбитраар шийдвэрлүүлэх талаар талуудын хооронд хийсэн тодорхой төрлийн хэлцэл
Арбитрын тухай хууль, 2003 он, 11.1
76
аргагүй хамгаалалт
хууль бус халдлагаас өөрийгөө болон бусад этгээд, эд хөрөнгийг хамгаалах зорилгоор үйлдсэн, зайлшгүй шаардлагатай бөгөөд тухайн нөхцөл байдалд нийцсэн үйлдэл
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, 2002 он, 10.1
77
ариун цэврийн болон хамгаалалтын бүс
рашаан ордыг бохирдох, хомсдохоос хамгаалсан дэглэм тогтоосон талбай
Рашааны тухай хууль, 2003 он, 3.1.3
78
ариун цэврийн дэглэм
хүн ам эрүүл мэндээ хамгаалах, бусдын эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй, халдвар тараахгүй байхын тулд сахиж мөрдөх үйл ажиллагаа
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.3
79
ариун цэврийн хэвийн нөхцөл
хүний ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчин
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.2
80
ариун цэврийн хяналт
ариун цэврийн хэвийн нөхцөлийг хангуулахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, дүрмийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагаа
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.4
81
ариун цэвэр
байгаль, нийгмийн орчноос хүн амын эрүүл мэндэд нөлөөлж болох сөрөг хүчин зүйлийг арилгах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
Ариун цэврийн тухай хууль, 1998 он, 3.1.1
82
ариутгах татуурга
хэрэглээнээс гарсан бохир ус цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх зориулалт бүхий шугам сүлжээ, барилга байгууламж
Хот суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль, 2002 он, 3.1.3
83
архив
архивын баримтыг энэ хуульд заасан журмын дагуу хүлээн авах, хадгалж хамгаалах, зориулалтын дагуу ашиглуулах үүрэг бүхий байгууллага, нэгж
Архивын тухай хууль, 1998 он, 5.1
84
архивын аюулгүй байдлын баталгаа
үндэсний архивын сан хөмрөг нь байгалийн гамшиг, гал усны болон гэнэтийн бусад аюул, гэмт халдлага, устаж үрэгдэж болзошгүй бусад нөлөөллөөс найдвартай хамгаалагдсан байх
Архивын тухай хууль, 1998 он, 19.1
85
архивын баримт
архивын байнгын хадгалалтад байгаа буюу улс төp, шинжлэх ухаан, танин мэдэхүйн зорилгод ашиглах үүднээс зайлшгүй хадгалах шаардлагатай бүх төрлийн баримт
Архивын тухай хууль, 1998 он, 3.1
86
архивын хөмрөг
өөр хоорондоо гарал үүсэл, учир зүйн холбоотой, энэ шинжээрээ нэгэн цогц болж хадгалагдаж байгаа архивын баримтууд
Архивын тухай хууль, 1998 он, 4.1
87
атар газар
судалгаа, шинжилгээний үр дүнд тариалангийн үйлдвэрлэлд ашиглаж болох нь тогтоогдсон хадлан, бэлчээрийн талбай
Тариалангийн тухай хууль, 2004 он, 3.1.5
88
аудитор
Аудитын тухай хуульд заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас аудитын үйл ажиллагаа явуулах лиценз авсан мэргэшсэн нягтлан бодогч
Аудитын тухай хууль, 1997 он, 3.3
89
аудитын байгууллага
энэ хуулийн3 дагуу эрх бүхий байгууллагаас аудитын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч, улсын бүртгэлд бүртгүүлсэн аж ахуйн нэгж
Аудитын тухай хууль, 1997 он, 3.4
90
аудитын үйл ажиллагаа
аудитор, аудитын байгууллагаас хууль, гэрээний дагуу хуулийн этгээд, хувиараа аж ахуй эрхэлж байгаа иргэнийг санхүүгийн баримтыг шалгах, магадлан шинжилгээ хийж дүгнэлт гаргах, санхүүгийн асуудлыг судалж төлөвлөх талаар үйлчлүүлэгчид зөвлөх, туслах хараат бус үйл ажиллагаа
Аудитын тухай хууль, 1997 он, 3.1
91
ахлагчийн алба
цэрэгт бүртгэлтэй мэргэжил бүхий иргэн сайн дураараа ахлагчийн албан тушаалд гэрээгээр цэргийн жинхэнэ алба хаах
Иргэний цэргийн үүргийн болон, цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, 1992 он, 18.1
92
ахмад настан
ахмад настан, түүнд үзүүлэх хөнгөлөлт, үйлчилгээний тухай хуулийн з дугаар зүйлд заасан хүн
Нийгмийн халамжийн тухай хууль, 1998 он, 3.1.4
93
ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал
хэрэглээний болон үйлдвэрлэл, үйлчилгээний явцад үүсч, цаашид тухайн зориулалтаар хэрэглэгдэхгүй болсон эд юмс
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.1
94
ачаа
автотээврийн хэрэгслээр тээвэрлэж буй эд зүйлс
Авто тээврийн тухай хууль,1999 он, 3.1.3
95
ачаа
усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эд зүйлс
Усан замын тээврийн тухай хууль, 2003 он, 3.1.7
96
ачаа
тогтоосон журмын дагуу ачааны вагоноор тээвэрлэхээр хүлээн авсан эд зүйлс
Төмөр замын тээврийн аюулгүй байдлын тухай хууль, 1996 он, 3.4
97
ашгийн төлөө байгууллага, сан
аж ахуйн үйл ажиллагаанаас олсон орлогоороо зардлаа бүрэн нөхөх зарчмаар ажиллах ёстой хуулийн этгээд
Татварын ерөнхий хууль, 1992 он, 3.11
98
ашиглагдаж байгаа байр
орон сууцны зориулалтаар 1998 оны 7 дугаар сарын 1-нээс өмнө буюу хойно ашиглалтад оруулсан бөгөөд энэхүү хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар нэгэнтээ ноогдуулсан барилга
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 1998 он, 3.1.8
99
ашиглаж болох боломжит нөөц
сав газрын экосистемийн тэнцвэрт байдлыг хангах нөхцөлтэйгээр тодорхой хугацаанд авч ашиглаж болох усны нөөцийн дээд хэмжээ
Усны тухай хууль, 2004 он, 3.1.10
100
ашиглалт
харилцаа холбооны сүлжээний тогтвортой ажиллагааг хангахад чиглэсэн засвар, хэмжилт, тохируулга хийх үйл ажиллагаа
Харилцаа холбооны тухай хууль, 2001 он, 3.1.3
101
ашигт малтмал
геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлал
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.1
102
ашигт малтмал ашигласаны төлбөр
Ашиглалтын лиценз эзэмшигч нь олгогдсон уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласаны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө.
ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
103
ашигт малтмал ашиглах
газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүнчлэн түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, таваарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон үүнтэй холбогдсон бусад бүхий л үйл ажиллагаа
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.2
104
ашигт малтмал ашиглах лиценз
энэ хуулийн дагуу геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.3
105
ашигт малтмал ашиглах лиценз
хуулийн дагуу Геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон ашигт малтмал ашиглах эрхийг хэлнэ.
ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйл
106
ашигт малтмал хайх
ашигт малтмалын хуримтлал байгаа эсэхийг тодорхойлох, байршил, тоо хэмжээг нь тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд үйл ажиллагаа явуулах, түүнчлэн ашигт малтмалыг ашиглах боломжийг судалж, техник эдийн засгийн үнэлгээ хийх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.8
107
ашигт малтмалын хайгуулын лиценз
энэ хуулийн2 дагуу геологи, уул уурхайн кадастрын албанаас олгогдсон хайгуул хийх эрх
Ашигт малтмалын тухай хууль, 1997 он, 4.4
108
ашигтай загвар
аливаа үйлдвэрлэлийн арга, хэрэгсэл, бүтээгдэхүүн, тэдгээрийн үндсэн хэсэг, зохион байгуулалтад хамаарах, шинэ, үйлдвэрлэлд ашиглагдах боломжтой ашигтай шийдэл
Патентын тухай хууль, 1993 он, 3.3
109
ашигтай загварын гэрчилгээ
ашигтай загварыг улсын бүртгэлд бүртгэн авч, зохиогч нь тодорхой хугацаанд түүнийг өмчлөх онцгой эрхтэй болохыг хүлээн зөвшөөрч төрийн эрх бүхий байгууллагаас олгож буй баримт бичиг
Патентын тухай хууль, 1993 он, 3.5
110
аэродром
агаарын хөлгийг байрлуулах, хөөргөх, буулгах, явгалахад зориулж тусгайлан тоноглосон газар болон усан гадаргуу
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.6
111
аэродром орчмын аюулгүйн бүс
аэродромыг байгуулахдаа нислэгийн аюулгүй ажиллагааг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн тогтоосон тодорхой хэмжээний хуурай газар, усан гадаргуу, орон зай
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.7
112
аюул
амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнээс хүн ам, амьтан, ургамлын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болох ямар нэгэн эмгэг төрүүлэгч зүйл
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, 2002 он, 3.1.9
113
аюул тулгарсан агаарын хөлөг
агаарын хөлөг болон зорчигчдод аюул учирч, түүнийг нисэх баг өөрийн үйл ажиллагаагаар арилгаж чадахгүйд хүрсэн, эсхүл агаарын хөлөг холбоогүй буюу байрлал нь тодорхой бус болсон
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.1
114
аюулд нэрвэгдсэн агаарын хөлөг
явгалалт, хөөрөлт, буулт, нислэгийн үед гэмтэж аргагүйдсэн буулт үйлдсэн, эсхүл бүрэн эвдэрсэн
Улсын нисэхийн тухай хууль, 2003 он, 4.1.2
115
аюулт үзэгдэл
хүчтэй цасан болон шороон шуурга, ган, зуд, үер, газар хөдлөлт, цөлжилт болох, гал түймэр, хүн, мал, амьтны болон ургамлын гоц халдварт өвчин гарах, хортон мэрэгчид тархах зэрэг
Гамшгаас хамгаалах тухай хууль, 200
116
аюултай ачаа
агаараар тээвэрлэх үед өөрийн шинж чанараараа иргэдийн эрүүл мэнд, эд хөрөнгө болон нислэгийн аюулгүй ажиллагаанд үлэмж хор хүргэж болох биет зүйл болон бодис
Иргэний нисэхийн тухай хууль, 1999 он, 3.1.8
117
аюултай бүс
тусгайлан заасан хугацаанд нислэгийн үйл ажиллагаанд аюул учруулж болзошгүй, тодорхой өндөр болон өргөнөөр хязгаарлагдсан агаарын зай
Агаарын зайг нисэхэд ашиглах тухай хууль, 2003 он, 4.1.3
118
аюултай хог хаягдал
хүн, мал, амьтан, ургамлыг өвчлүүлэх, тэдгээрт хор хөнөөл учруулах, үр удамд нь сөргөөр нөлөөлөх, байгаль орчны тэнцлийг алдагдуулахад хүргэх шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисыг агуулсан хог хаягдал
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.2
119
аюултай хог хаягдлын паспорт
хог хаягдлын бүтцийн талаархи мэдээллийг агуулсан, ямар төрөл аюулын зэрэглэлтэй хог хаягдалд хамаарахыг тогтоосон, түүнийг тээвэрлэх, хадгалах, устгах технологийг тусгасан эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичиг
Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль, 2003 он, 3.1.11
120
аялал жуулчлал
хувь хүн өөрийн байнга оршин суудаг газар нутгаасаа нэгээс 183 хүртэлх хоногийн хугацаагаар амралт, сувилал, танин мэдэхүйн зорилгоор болон шашин шүтлэг, ажил мэргэжлийн шугамаар өөр газар нутагт аялан явах
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.1
121
аялал жуулчлалын байгууллага
аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бүрдүүлэх, сурталчлах, худалдах, худалдан авах, аялал жуулчлалын багц буюу тухайлсан үйлчилгээг зохион байгуулж байгаа ашгийн төлөө хуулийн этгээд
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.2
122
аялал жуулчлалын бүс нутаг
монгол улсад аялал жуулчлал хөгжүүлэхэд тохирсон байгаль, түүх, соёлын нөөц бүхий газар нутаг
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.3
123
аялал жуулчлалын бүтээгдэхүүн
аялал жуулчлалын байгууллагаас үзүүлж байгаа жуулчдын сонирхлыг татах, тэдний аялах тав тухтай нөхцөлийг хангасан төлбөрт үйлчилгээ
Аялал жуулчлалын тухай хууль, 2000 он, 3.1.4