

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2007 оны 12 сарын 13 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЛБАРЫН
ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд 2007 оны 8 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан “Хот байгуулалтын салбарын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
