

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 05 сарын 08 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“ЭХ НЯЛХСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ
ТӨВИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ
ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭР
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Итали Улсын Засгийн газар хооронд 2007 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр байгуулсан “Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн үйл ажиллагааг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
