

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 05 сарын 08 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“ДАРХАНЫ ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦЫН
ТУРБИНИЙГ ШИНЭЧЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН
ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Сэргээн босголт хөгжлийн банк хооронд 2007 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан “Дарханы дулааны цахилгаан станцын турбинийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
