

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 05 сарын 16 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
АЖИЛЛАХ ХҮЧ ХАРИЛЦАН СОЛИЛЦОХ
ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР,
БҮГД НАЙРАМДАХ АРДЧИЛСАН СОЛОНГОС
АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН
ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. 2007 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Ажиллах хүч харилцан солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
