

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 05 сарын 29 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“УЛААНБААТАР ХОТЫН ШИНЭ НИСЭХ
ОНГОЦНЫ БУУДАЛ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН
ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ СОЁРХОН
БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны банк хооронд 2008 оны 5 дугаар сарын 1-нд байгуулсан “Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН
