

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 сарын 25 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
“ГАДААДЫН АЛБАН ЁСНЫ БАРИМТ
БИЧГИЙГ БАТАЛГААЖУУЛАХ
ШААРДЛАГЫГ ХАЛАХ ТУХАЙ
КОНВЕНЦ”-Д МОНГОЛ УЛС НЭГДЭН
ОРСНЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Олон улсын хувийн эрх зүйн Гаагийн есдүгээр бага хурлаас 1961 оны 10 дугаар сарын 5-ны өдөр баталсан “Гадаадын албан ёсны баримт бичгийг баталгаажуулах шаардлагыг халах тухай конвенц”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
2 дугаар зүйл.Конвенцийн гишүүн улсуудад хэрэглэгдэх баримт бичгийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгоно.
3 дугаар зүйл.Баримт бичиг баталгаажуулж, “Апостиль” гэрчилгээ олгох журмыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
