

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2008 оны 12 сарын 31 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот
ХЭЛЭЛЦЭЭР СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хооронд байгуулсан “Хууль зүйн салбарын үйлчилгээг боловсронгуй болгох төсөл”-ийн санхүүжилтийн хэлэлцээрийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ
