

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр
Улаанбаатар хот
“ТАЙШИРЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН
ТӨСӨЛ”-ИЙН ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газар, Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу-Даби Хөгжлийн сангийн хооронд 2002 оны 12 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан “Тайширын усан цахилгаан станцын төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
