

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
“ОЛОН УЛСЫН ЦАХИЛГААН ХОЛБООНЫ БАЙГУУЛЛАГЫН
YНДСЭН ДYРЭМ, КОНВЕНЦИ”-Д ОРСОН НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТИЙГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. АНУ-ын Миннеаполис хотноо 1998 оны 11 дүгээр сард хуралдсан Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Бүрэн Эрхт төлөөлөгчдийн хурлаас баталсан “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын Yндсэн дүрэм, Конвенци”-д орсон нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
