

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот
“ТАМХИНЫ ХЯНАЛТЫН СУУРЬ КОНВЕНЦИ”-Д
НЭГДЭН ОРСНЫГ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын “Тамхины хяналтын суурь Конвенци”-д Монгол Улс нэгдэн орсныг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
