

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2003 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр
Улаанбаатар хот
“ЭДИЙН ЗАСГИЙН ЧАДАВХИЙГ БЭХЖYYЛЭХ
ТЕХНИК ТУСЛАЛЦААНЫ ЗЭЭЛИЙН ТӨСӨЛ”-ИЙН
ХӨГЖЛИЙН ЗЭЭЛИЙН ГЭРЭЭГ СОЁРХОН
БАТЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улс, Олон Улсын Хөгжлийн Ассоциацийн хооронд 2003 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр байгуулсан “Эдийн засгийн чадавхийг бэхжүүлэх техник туслалцааны зээлийн төсөл”-ийн Хөгжлийн зээлийн гэрээг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР
