

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2004 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
“ХОЁР ТАЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ГАДААД ХАРИЛЦААНЫ ТУХАЙ
МОНГОЛ УЛС, АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР”-ИЙН
ЗАРИМ ЗҮЙЛ, ЗААЛТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ
ТУХАЙ
1 дүгээр зүйл.1993 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар соёрхон батлагдсан “Хоёр талын эдийн засгийн гадаад харилцааны тухай Монгол Улс, Австри Улс хоорондын Хэлэлцээр”-ийн 2, 6, 8 дугаар зүйл болон 7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.ЭНХБАЯР
